2007-11-27
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
  (neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)

   

би үргэлжид гүйж явдаг л даа                                                                                         

гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас ялцгас хийтэл унаж байхад зүгээр зогсож байсан намайг хүмүүс нулимчихлаа гэсэн нүдээр олзлон харж, үзэн ядах сэтгэл нь нэвт мэдрэгдэж байхад, би тэнд оногдохгүй байх тухай л бодож зогссон юм.

Яг ийм багана дээр шувуу үүрлэх нь нэн тохиромжтойг би бүүр бага насандаа нэг жишээгээр сайн харж байсан юм. Говь Алтай аймгийн Алтай хот буюу шинэ засаг захиргааны нэгжээр бол Ёсөнбулаг сумын төвд Ч.Лодойдамба гуайн нэрэмжит хоёрдугаар арван жил гэж байдаг байлаа. Сургууль руу байгалийн зүгээр зүүн урд зүгээс хандан орох ба уг сургуулийн зохион байгуулалт нь анхнаасаа эгц баруун зүгээс орох төв хаалгатай юм. Тэр төв хаалганд яг одоогийн нэгдүгээр төрхийн ойролцоо байх тэр шувуу дандаа сууж байдаг байшинтай тун төстэй аварга том багануудтай байсан юм. Гэхдээ сургуулийн хүүхдүүд болон багш ажилчид бүгд зүүн талын хаалгаар л орж гардаг юм. Би нэгдүгээр ангид орохдоо л тэр хаалгаар орж байсан. Харин хаалгаар ороод өмнөдөөс умард руу чиглэсэн том коридорын гол хэсэг эхлэх тэрхэн хэсгийн тэнд мөнөөх ашигладаггүй хаалга руу харсан бага зэрэг өргөн цэлэрхий хэсэгт улаан өнгийн дэвсгэр байх ба, мөн цагаан дээлт Дамдины хүү гэх Сүхбаатар гуайн хөшөө, цээж баримал, яг тэр хэзээ ч нээлттэй байгаагүй хаалга өөд харан байрлана. Уг шохойн баримлын хамарын нүх рүү цаас зажилж байгаад чихэхийн тухайд хичээлийн завсарлагаан бүрт би түүнийгээ мартдаггүй байлаа.

Сургууль маань их хөгшин настай тул биднийг чанга дуугарч шуугих үед хананд нь гарсан ан цавууд тэр хэмжээгээр ахидаг байсан байх. Тиймээс сургууль нурлаа чимээгүй бай гэж багш нар дандаа айлгана. Бид ч өвөр зуураа хэрэв сургууль нурвал би тэр цонхоор харин чи энэ цонхоор үсрээрээ гэхчлэн ярилцана. Сургууль маань үнэхээр нурах дээрээ тулчих-аад байлаа. Тэгээд түүнийг авч үлдэхийн төлөө дорвитой арга хэмжээ авсан нь эгчийн үеийн арав болон наймдугаар ангийнханы томчуудыг дээд давхарт хичээллүүлэх болов. Учир нь эгч маань намайг бодвол арай бага үймүүлж, дэвхэрдэг байсан болохоор л тэр байх. Хаалга намайг сургуульд орох үед, аймгийн төвд анх зээлийн газар сургуулийн дэргэд бий болсонтойгоор хаагдсанаас биш, нээгдэж ажилладаг байсан юм билээ. Эцэг эхчүүд аймгийн төвийн тав арваадхан машинууд гэнэтхэн бүгд энэ замаар багширтал явж өнгөрөхдөө бидний мэтийн дайсны цэрэг болсон үр хүүхдийг нь юутай хийтэй нь  дайраад гарчихна гэж гомдолсонтой ч энэ бүхэн холбоотой юм.

Одоо тэр сургууль байхгүй, эсвэл байж ч магадгүй. Ямартай ч тэнд ахин хичээл сургалт заахгүй болсон гэдэг. Сургуулийн шал хотойж дээвэр нь илт суусан байдаг нь бидэнд анзаарагдахаар харагдахаас гадна, Тэр шинэ хаалгаар ороход томоос том ан цавууд хананд гарсныг бид олж үздэг байсан юм. Ингээд хуучин хаалга нээгдэж тэр хаалгаар ороход нэг л бахархалтай сэтгэгдэл надад төрдөг байлаа. (үүний төлөө би мөнөөх баримлын хамарт ахин цаас чихэх ээ больсон юм.) Нэг удаа би тэр хаалгаар гараад сургуулийн үүдэн дахь даавуун гутлын гөв-үүрийг толгой дээгүүрээ даллан эргүүлж охидыг илдэн хөөж явтал, нэгэн охин надаас огтхон ч айсангүй. Би түүнийг намайг огт анзаарахгүй байгаад нь гайхаж. Жижигхэн төмөр хашлага дээр сандайлан суугаад хөдөлгөөнгүй зогсох тэр охиныг анхааралтай ажлаа. Надаас хоёр дүү ч юм юу, жаахан охиныг би хөөе миний дөө, гэх гэснээ нэг л ам эвлэхгүй байхаар нь хөөе хөөе жаалаа, хоое охион гээд дуудлаа. Гэтэл гэнэт час хийсэн чимээ гарч би бондгос хийтэл зочлоо....

 

УАЗ 469 машины үнэтэй гэнэ. Томчуулд хэлье гэж хүүхдүүд санал гаргалаа. Би тэдний (томчуудын) шунал сувдаг сэтгэлд итгэсэнгүй, харин томчуулд хэлэх санал гаргасан хүүхдүүдийг зодож орхилоо. Хэлбэл үүнээс ч нэт юм болохыг сануулахаа мартсангүй.

Хамгийн түрүүнд аавдаа хэллээ. “Та тэгээд үүнийг зарж чадах уу” гэж асуулаа. Ингэж асуухдаа би түүнийг эцэг маань аваад зарвал ч зараг дээ, түүнд мөнгө хэрэгтэй гэж бодов. Аав маань яг хаана байгааг нь надаас ихэд шамдан-гуй асууж байснаа, (би ч дотроо итгэл маань хугарч байлаа) болдоггүй юм миний хүү, энэ чинь хууль бус, тэр чинь нялах амьтан тэглээч монгол хүнд чинь лусын хорлол гэж байдаг юм гэв. Би баярласандаа, “тэгээд яадаг юм” гэж хэлээд гарч гүйлээ.

Хожмын нэгэн хаврын өдөр хөдөлмөрийн хичээл дээр, нэгэн шувуу болжморыг хөөж нисэх нь цонхны цаанаас харагдахыг ажин алмайран босож зогсож байгаад укаскаар тоншуулж билээ. Дараа зун нь хувцас угаахаар хийж тавьсан вантай усыг нарны илчинд халаахаар гадаа тавьсан байхад нэгэн болжмор айсандаа амь зулбах гэж мөнөөх усруу шумбан орж унахыг хараад, араас нь аймшиггүйгээр нэхэн довтлох Шонхор шувууны далавчны салхи зүсэх сүрт чимээг бахдан харж (сонсож), тэр миний тэжээсэн шонхор мөн гэдэгт үнэн голоосоо итгэхийг хүсэж билээ.

Түүнийг тэртээ жилүүдэд сургуулийн дээвэрт гаргах гэж оролдсон бүхийл ажиллагаа нуран унаж арга буюу мухардаж байснаа нэхэн санаж зогссон юм.

Хөгшчүүл хэлэлцэхдээ, манай нутагт шонхор, харцаганаас айсандаа болжмор шувуу морьтой явж байсан хүний дээлийн хормой руу шургаж байсан гэж ярихад би нүдээр үзсэнээрээ төсөөлөн санахад шууд итгэж билээ.

Цас салхи шуурга дагуулан ирдэг зудын цагаан гэж нутгийн хүмүүс ам муутайхан нэрлэх цахлай шувууд бүргэд, хирээ, турьлайх гээд биеэр яав ч зүйрлэшгүй том шувуутай зориг хүчээр дутахгүй тэмцэлдэж хөх тэнгэрт ээ ноёлогч эзэн нь болж явдаг тэр жижигхэн адтай шувууг өвөг дээдэс маань тахин шүтэж бэлгэдэж явсан нь бас нэгэн учир Жанцантай бизээ.

 

Оюутан ахуй цагтаа нэг том бүдүүн биетэй, бишээ намхан бүдүүн биетэй найзтайгаа бид хоёул хамт Төв аймгийн Заамар сумын нутаг, хуучин цагт буга согоо бэлчиж, тарвага зурам гүйлдсэн, бас ч үгүй Туул голын эрэг хөвөөгөөр бут сөөг элбэгжүү, өргөн ширэг, өтгөн өвстэй сайхан нутаг байсныг нутгийн хүмүүс дурсан санах нэгэн газарт хамт ажил амьдралын гараагаа эхэлсэн юм. Бидний нүдээр тэр газар хатуу ширүүн уур амьсгалтай бороо огтоос орохоо больсон, өчүүхэн төдий салхинд тэнгэр газар хоёр улаан тоосон баганаар холбогдох нэг тийм л газар байлаа. Тэр нутаг яг л Хуучин хүү хэмээх зохиолын элстэй шанд буттай цайдам...., адуу хэдийгээр алхлавч.....гэдэг шиг л тоос шороо сүйрэл нүүрлэсэн гэмээр, хаанахын ямар гээгчийн дайн дажин энэхэн эх орны маань зүрхэн хэсэгт болж өнгөр өө вэ хэмээн өөрийн эрхгүй асуухад хүрэгмээр байж билээ.

Хэдийгээр тийм авах юмгүй болчихсон ч гэлээ, бид тэнд энэ удаа хог шороог түүж цэвэрлэн, уурхайн хэсгийн тос шатахуун болсон газрыг хусаж цэвэрлэн, машин техникт хэрэглэж хаясан хогийг түүж, нэг бүрчлэн түүж шатааж байлаа. Зүгээр шатаагаагүй юм. уранхай шуудай болон хаясан гутал хувцсанд үүрлэсэн хорхой шавьжийг найзынхаа хүсэлтээр нэг бүрчлэн гөвж байлаа. Үүнийг хийх хүсэл надад үнэндээ байгаагүй юм.

Найз маань надаас асуув, “чи яагаад ийм энэрэнгүй бус байдаг юм вэ”, энэ асуулт бол зуны халуунд газар малтаж, малтсан нүхэндээ хаяа нэг гэрийн шуусан хаягаар орж ирдэг голио царцааг хамтад нь хийж, хэсэг хугацааны дараа хэн хүчтэй нь хүчгүйгээ барьж идсээр нэг нь жижиг хулгана шиг хэмжээтэй болдог гэсэн яриаг батлах миний шинжлэх ухааны туршилтыг хэлж буй хэрэг байлаа.

Би тэрхүү туршилт-андаа зориулж голио царцааг чимхэж барих чимх-үүр багаж болон тэднийг хамтад нь байлгах сав торыг нэг бүрчлэн өөрийн гараар төмөр утас, хөнгөн цагаанаар нямбайлан хийсэн байлаа.

Би, “чи миний шинжлэх ухааны туршилтыг хэлж байна уу” гэж асуув. Найз маань үгүйдээ би чамд итгэдэг, харин чи загас барихдаа жижигхэн мэлхийг хайрлахгүй өгөөш болгож бас намайг их чанга цохидог гэлээ. Би бүр гайхаж орхив.

Би: -Би ховорхон барьдаг ч, чи тэр загаснаас иддэг байхаа,

Найз: -тиймээ чамайг дагаж шөнөөр загасчилж яваад би, шаварт сууснаа санаж байна.

Би: - чи л өөрөө ядраад байна газар товчилъё гэсэн санал гаргаа биздээ

Найз маань, за за чиний зөв, гэхдээ чи, би гутлаа шаварт зоогоод үлдээхэд чиний төлөө чамтай хамт намайг шөнөөр явсан гэж бодохгүй загнаад байсанд гомдсон гэж хэлэхэд нь би хариу болгож юу ч эс хэлэв.

Би: - ингэхэд чи гэгээрэх гээд байгаа юм уу хаашаа юм.

Найз: - яаж байна ?

Би: -Яах юу байх билээ, бид чинь хоёулаа л тамд хүрэх хүмүүс шүү дээ. Эсвэл тэртээ тэргүй диваажинд очно.

Найз маань цааш ингэж ярьсан юм. Би чинь Өмнө говийн хүүхэд шүүдээ, (мэднээ би мэднэ, чи бид говийн хүүхдүүд). Би бага даа нэг удаа Өмнө Говь аймгийн төвийн нэг байшин дээр гарсан юм. Тэнд их олон тагтаа үүрлэсэн байсан. Би тэднийг модоор нэг бүрчлэн зохиж, яг нисэж гарах үүдэн дээр нь зогсож байгаад л бүх чадлаараа алж байлаа. Дараа нь үхсэн тагтаануудаа 200 кг-ийн поошкинд хийж байв. Би алаад л, модоор нэг бүрчлэн зохиж алаад л байсан. Нэг мэдсэн, үхсэн шувуу хийж байсан сав аль хэдийнээ дүүрсэн байсныг мэдсэн. Тэгээд л тэнэг зугаагаа зогсоосон юм. Харин манай хөгшчүүл дараа нь ярилцахдаа, үгүй ээ энэ тагтаа шувууд яасан их ховордоов дээ. Урьд ийм их ил хуль байдаггүйсэн гэж ярьж байсан. Би бараг 200 кг-ийн 2 поошкинд дүүртэл тагтаа алсандаа.... тэдний яриаг сонсох үе дээ л би хожим хойно нь харамссан юм.

Одоо би ахин нэг ч болтугай амьтны амь тасалж нүгэл үйлдэхийг хүсэхгүй байна.

Зиа, тийм байдаг байжээ, нүгэлт алуурчин гэгээрсэн юм биздээ, тэгээд одоо чи бид хоёр бээрсэн ялаа, өт хорхойг амь аврах гэж ингэж хог шороотой зууралдах ч гэждээ, хүүе наад хаясан даавуун дээр чинь нэг шоргоолж байна, хөөрхийг алхан уу чи, ха ха ха...

(бидний түүх төстэй байжээ, өвгөдийнхөө үгийг сонсдог, гэхдээ би нэгийг аварч тэр олныг алж байснаараа, өөр өөр зүйлийг амьдралдаа авч үлдэж ухаарч авч дээ)

Бид бүх хогийг нэг бүрчлэн гөвж олон тооны өт хорхойг навч ногоо гэж үгүй, өргөсөн дунд, хатмал шороонд хаяад, хөрс, ус, ургамал гэж үгүй болсон, бас алт үнэт эрдэнэс нь ч байхгүй болсон хээр талд гал асааж бүгдийг шатаав. тэр галыг асаах үед харуй бүрий болж байсан тул бид галын дөлийг хэдий хар утаа баагиулж байсан ч их л бодлогошронгуй харан зогсов. Нэг л гуниг-луун ... тэгснээ гэнэт би, найзаасаа хөөе, тэгээд танай гэрт жоом гүйж байвал чи яах вэ, гэж асуухад; хэн нэгэнд хэлнэ гэж тэнэгтэв. Найзыгаа би өршөөдөг юм, найз маань ч намайг....

Заамарын хөндийн алтны уурхайнууд дунд би нэгэн бороотой шөнө буусан юм. Улаанбаатар хотоос галт тэргээр Эрдэнэт орж, тэндээс гагнуурын баллонтой хий ачаад өдөржин Эрдэнэт хотын төвөөр элдэв ажил хөөцөлдсөөр шөнө харуй бүрий болж байх үед Эрдэнэт хотоос гарав. Би бүтэн арван цаг шавар шавхай болсон замаар явж байсан бөгөөд халамцуу, таньж мэдэхгүй хүмүүс дунд ганцаар гэнэхэн залуу байлаа. Замдаа чоно хайж, бай буудаж явахдаа, чиргүүлтэй УАЗ-469 гэх машин бараг л хөндлөн шахуу явсаар байлаа. Замын хальтаргаанд санаа зовж байсан сэтгэл, СКЗ хэмээх байлдааны буун дуунд чих маань юм сонсохгүй шахуу болохтой зэрэгцэн нэг л амарлингуй болоод явчихсан юм.

gvitseej bichine....

Бичсэн: g84 | цаг: 17:58 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
medehgvi ym daaa minii dursamjin dahi naiz maani tunch todno vi zaigvi naizuud maani bish ch 5 sar hamt amidarsan saihan dursamj bii
tuhain hvn ongorsonoosoo yu awch vldej baigaagaar ter hvnii ...... ilerdeg baihaa
Бичсэн: g84 цаг: 09:06, 2007-11-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
их saihan bichleg bolj, saihan dursamj gej helye.

huuhdiiin genen setgel, ineed hoor, devruun bas omgolon, huchtei ni huchguigee gedegdee...saihan uhaaral, andiiin holboo yumdaa..

ih olon medremj zereg holildon orchij, gants negees ni barij avch chadav... tuhain hun ongorsnoosoo yu avch uldej bgaagaaraa ilgardiiim boluu

tatah
Бичсэн: tatah цаг: 23:46, 2007-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
sonirholtoi bna, hurdhan guitseegeerei, umshij duusaad setgegdel uldeenee
Бичсэн: Tsoomii цаг: 09:52, 2007-11-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1325 удаа уншигдсан.