2007-11-30
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД*
үгүй ер, энэ шинэ жил тэгээд хэзээ ирдэг юм бол доо. жил бүрийн 12 сарын 25 -наас авахуулаад л нэг сарын 01н хүртэл өдөр бүр л дэлхий даяар баярлаж цэнгэж эхлэх юм.
өдөр бүр л 365 хоногийн дараа, ойн дээрээ нэг жилийн эхлэл болж байдаг гэтлээ...
сан сарийн нисгэгчид 31-ний орой нэг өдөрт 12 ч билүү 24 ч билүү шинэ онийг үдэж угтдаг гэж дуулсан юм байна. хэрэв зээ нэг жил, нэг өдрийн дүнтэй богинохон хугацаанд болдог бол үүнийг анзаарч тоох нь бүү хэл тэмдэглэх ч боломж олдохгүй өнгөрөх нээ дээ.
ямар өдөр бүр 12 удаа оргилуун дарс буудуулж бялуу зооглоод байлтай ч биш.
за ямартай ч би энэ баярыг хамраараа л их мэдэрдэг юм. аманд орох хувгүй азгүй мандарин, алим тэргүүтэн гудамж талбайн хаа нэгтэйгээс үнэр нь л ханхалж, тэр үнэрээс болоод ч тэрүү шинэхэн цагаан цасан дээгүүр, хүүхэд нас ний маань хүрэн бор царай улаа бутартал цас шаржигнуулан алхалсаар байдагсан.
одоо цагт юм гэдэг илбэг дэлбэг болж дээ, үнэр гээч юм дурсамж байтугай үнэ цэнэгүй болжээ...
юутай ч шинэ жил өлгөө биш өдөр биш, нэг тийм гэр бүлийн дэлхий даяар баяр хөөр болсон үдэш, шөнө дунд л эхэлдэг юм билээ.
энэ амьдрал өглөө эхэлж орой дуусдаг юм биш байх нээ...
гарт чинь дараа уух юмтай хундага таарвал тэр шөнө дундын төлөө гэж нэг татчихаарай...

2006. December.23 anhnii bichileg blogmn

Бичсэн: g84 | цаг: 09:57 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 983 удаа уншигдсан.