2007-10-11
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*

маршалын ширээнд хоёр дахь удаагаа сууж, ийн бодлоо,

/энэхүү бодлын түрүүнд түүхийг нэхэн санах нь.../

(Маршал) Хорло-гийн Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр хуучны Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошууны нутаг одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт Төрсөн хүн...

Чойбалсангийн баруун гар, Намын залуу дарга Юмжаагийн Цэдэнбал Увс нутгийн хүн. түүний гэргий, Монголын улс төр, урлаг соёлын түүхэн оролцоонд багагүй хувь нэмэр оруулсан Анастасия Ивановна Пилатова юм.

Юмжаагийн Цэдэнбал нь  Леонид Шинкаревийн бичсэнээр, тэрээр орь залуу­гаасаа орос авгай авч орос маягийн хvн болно гэсэн ит­гэл­тэй нэгэн байсан гэдэг. түүнийг Р.Чойном 24 насандаа сэхсэн шалдан банди гээд бичиж байсан санана. Баабарын баримт тоочин өгүүлсэнд бол одоогийн хэлээр ЗХУ-ын бууны нохой шахуу юм. улаан Социалист оюутан цэдэнбал нь цэдэнпил байсан нэрээ сольсон гэх түүхээс өгсүүлээд нэхэн санахад Зөвлөл­тийн удирдагч Сталинтай уулзах болтолоо хошуугаа худалдсан хэрэг гэмээр... харин маршал аа эх орон ч гэж бодож байна.

миний бие .....-ны ........ нь Говь Алтай аймгийн Тонхил суманд хуучнаар Засагт Хаан аймгийн Дархан бэйсийн хошуу, Манибазар гүний харьяат нутагт .... онд төрсөн. малчин  мужаан хүний удам ажилчин гаралтай, эгэл бор амьдралтай айлын гурав дахь хүүхэд, (ууган хүү) юм.

бибээр хамгийн анх Ч. Лодойдамба (1917 онд Говь Алтай аймгийн Түмэн сумын нутагт малчны гэрт төрсөн)  гуайн тохойлдож суусан ширээн дээр сууж, тоосонд дарагдсан хүрмийг нь нөмөрч, хөг нь гарсан төгөлдөр хуурыг нь дуугаргаж явсан юм. бас ч үгүй Барга Дамдины барьж ирсэн тугаас адис авч явлаа. (Дамдин хэмээх нэгэн өвөрлөгч vзэмчин эр Халх Монголд орж ирэн Хатиганы гурван ... Хөлөнбөөрийн нэгэн хошууг дагуулсан гэх барин тавин өгүүлэх баримтыг санаж байна, барга эр халхын Сэцэнханы Санбээсийн нутагт орж ирэн нэгдсэн гэдэг ...)

эрийн хийморь - мориор ярвал гал шар, дарьганга, хотгойдын нутгаар явлаа хамгийн анхлан 

нутаг орны намын үүрийн хурал, их бага алин болохыг мэдэхгүй сүүлийн хуралд илэрхийлэлтэд орж явлаа.... хурлын дундуур пионерын гишүүн улаан галстук зүүсэн хүүхдүүд....

ДЭЛГЭР МОНГОЛ ОРНОО... ДҮН ДҮН ДҮН

МАГТАЖ БИД НАР ДУУЛАХ ДАА,

ТЭНГЭР САЙХАН ЖАРГАЛАА БАГТААЖ ЗААВАЛ ОРУУЛАА дүн дүн дүн

ХӨДӨӨ ТАЛ МИНЬ МАЛААР ДҮҮРЭН,

ХӨВЧИЙН ОЙ НЬ АНГААР бүрэн,

ХӨРСӨН ДООР НЬ ЭРДЭНЭЭР БАЯН...хүний хэрэгцээ цөм багтсан...

Яндаж болшгүй далай шиг ээ, ямар баян нутаг вэ, ямар их хувь заяагаар бид нар эзэн бол төр өө вэ... дүн дүн дүн

тэр л үед пионерын гишүүн болж, улаан галстук зүүх гал халуун хүсэл эрмэлзлээр дүүрэн байж, мөнөөх цээжлэх ёстойг нь цээжилж явсан юм. гэвч зүүх хувь тохиол гарсангүй, харин ОУУЗН-ийн Анри ДУняа хэмээх сахалт эрийн цагаан галстук зангидаж амжсан юм байна. тэр үед скаутын алаг эрээн галстук бас зангидмаар л санагдаж байсансан.

залуу нас эрээн бүчээр гоёх ёстой ч юм уу даа. одоо багалзуур барьсан цагаан цэнхэр өнгийн зангиай зүүгээд костюм шахаж, цагаан цамц запонка, зажим-оор тоноглоод гутлаа гялалзуулж, худлаа инээмсэглэх хэрэг байна уу даа...

залуу нас байгаагаараа сайхан,.. гоёх хэрэггүй мэт....

бодол тээсэн аялал нь салж нийлэх замын бэлчиртэй Дорнод аймгийн Чойбалсан хотын түүхийн музейд биш энд ...-д маршалын сэнтийтэй, ширээтэй нь таарлаа, хүмүүс адис авч байна, айгаад суусангүй... хэн ч суугаагүй ширээнд уулзалт дуусах үед би ч залраад авсан.

МАХН-ын шинэчлэгч Т.Гантулга, “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийн  Ж.Батзандан болон Д. Ган-хуяг ч билүү  А. Баатархуяг нь ч билүү улс төрийн сэтгүүлчид, үгүй ядаж Дуучин баясгалан хүртэл Монголын төлөө цохилох зүрхтэй гэж шагнал хүртэж байхыг харлаа.

эх орон минь, дэлгээтэй ном юм гэж бодлоо... хуудас бүрийг, мөр бүрийг нь шимтэн уншмаар, .... эгэл-хэн түүх, амьдрал гэдэг ном юм шиг санагдлаа... энэхэн үеийн Монголын түүхийн бичигдээгүй, бичигдэж буй түүхийн хоосон хуудсыг хэсэг бусга хүмүүстэй хамт сөхлөө... бид энэ дуусаагүй түүхийн мөр шүлгүүд, дурдатгалын үг үсгүүд гэмээр....

эх оронч Чойбалсан: *бид хойч үе ээ бэлдэх хирнээ, эх орончдыг бэлтгэж чадаагүй юм байна* гэж нэгэн удаа харуусан уулга алдсан гэдэг... санаанд буув, яаж ..., эд, бид энэхэн эх орныг авч явна даа...

маршалын бодол шингэсэн ширээ надад, гарынх нь ороор зүлгэгдсэн хүрэн улаан өнгийн дайланбан бүрээстэй сандал надад ингэж хэллээ...

олон дахин лакдаж, түүнийхээ хэмжээгээр хагарч хуучирсан ором нь ил харагдах, харахад л хүндэтгэл төрүүлэм ширээ... ганц хувь байх, гараар хийсэн, үйлдвэрийн бус тэр ширээ... марзан Шаравын зурагтай нас чацуу баймаар ширээ... улаан хивсэнд хүндийнхээ жингээр шигдэж суусан эгэл ширээ, бөгс бөөрөөрөө хавиралдах нэгэнд юу ч эс хэлсэн тэр ширээ, надтай ярилаа тэр ширээнд суугаад нүдээ анихад, баяртай инээх бус хөмсөг зангидаж зовнисон царай сэтгэлд бууна. тэр царай бидэнд итгэж ядсан маршалын царай байсан.....

дуусгая...

(итгэлийг чинь алдахгүй ээ, ширээ чинь надад итгэж үнэнийг хэлсээн...)

 

Бичсэн: g84 | цаг: 09:14 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
би өөрөө зочиноор ороод байсийм байнаа ойсон...
Бичсэн: g84 цаг: 20:38, 2007-10-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
аан тиим бна гилаалаа
Бичсэн: g84 цаг: 20:08, 2007-10-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
Нэвтэрч ороод устгаж болохгүй байна уу? устгах гэж баймаар юм даа?

Атман
Бичсэн: цаг: 16:40, 2007-10-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
ydag muu amisgai be ene yalguun chini hvnii blogiig zarlaliin sambar bolgood bdag ene setgegdeliig yaj arilgadag aa medkvv naatsan bi ch gej bi yalguun ch gej .......
Бичсэн: g84 цаг: 14:00, 2007-10-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1376 удаа уншигдсан.