2007-12-10
Шувуу буюу тогоруу хэмээх хочийн тухайд -2*

 (үргэлжлэл)

шөнө хоёр цагийн үед л сая нэг юм уурхайд хүрч очив.

хавар цагийн анхны бороо цонхны цаана асгарч, хотын гудамжин дахь модод дөнгөж ногоорч эхлэхэд гэрээс гарсан би, галт тэрэгний цонхоор нэг л сэтгэл хорогдон-гуй харж байсан тэр модод шинэхэн цасанд дарагдсан байхад харина гэж зүүдлээч үгүй байсан юм.

шөнийн тэнгэрт хааяа нэг гялс хийх аянгий гэрэл гялбалзаж, тэртээ алсад тэнгэр нүрэглэнэ. энэ үед уурхайд мөнөөх миний орж гарахдаа байнга шахуу гүйж гардаг байгууллагынхнаас шалгалт комисс ирсэн байлаа.

дуутай тэнгэр хургүй гэгчээр бороо шивэрч, бид бялбагнах шавар дундуур явсаар уурхайн төвд хүрч очиход ганц цагаан байшин гэрэлтэй байх агаад хүмүүсийн яриагаар уурхайн буудал ажээ. хожим олж мэдэхэд тэрхүү буудал хэмээн нэрийдэх байшинд гурван өрөө, нэг гал тогоо байх агаад түүнд дарга, хөрөнгө оруулагч томчууд байрлахаас гадна мөн энэ мэт хяналт шалгалтын байгаль орчны байцаагчид, хэмжээгүй эрх ээ эдлэн тухалдаг ажээ.

харин би, за одоо л нэг юм тухалж амаръя юу гэтэл, хөөе дүү хүү наад ардаа байгаа махаа гал тогоонд оруулаад орхи гэсэн хэн нэгний захирангуй дуу сонстов. хэн хэлсэн нь надад огтын чухал биш агаад би түүнийг хийх ёстойгоо сайн ойлгож байлаа. харин хоёр бүтэн үхрийн гуя байсан тул мөнөөх махыг би ганцаараа өргөж дийлж ядаж байтал, хэн нэгэн үл таних залуу ирж туслалцах агаад надтай огтхон ч үг сольсонгүй. тэрээр миний туслах болсон бөгөөд дараа нь алт угаагч болсон юм.

харин биднийг 22м-ийн өндөртэй эгц босоо хананы дэрэгдэх шурф, нүхэнд (нүх нь 6м гүн ) гэнэт босоо хананаас нуралт үүсэж дарагдаж байхад хэн ч аврах гэж оролдоогүйгээр барахгүй, бүгд амь зулбан цухдаж байсан юм. тэр залуу хэдийгээр хэлгүй ч хүч чадалтай, ухаан санаа сийрэг, сайн залуу байсандаа бид бие биенийхээ амийг аварч чадсан билээ.

махыг өргөж, чирч гудачсаар арай гэж уурхайн гал тогоонд оруултал, хутга кг хоёр авч ирж тавиад шулаад эвдэж, нэг бүр нь 3кг байхаар хуваахыг даалгавар болгов.

би үнэхээр ядрашгүй, бас барагдашгүй эрч хүчтэй нэгэн залуу болон хувирсан мэт санагдана. энэ л үеэс эхлэн хэн ч намайг хүү, найз, хүүхэд гэж нэрлэхгүй болсныг анзаарч билээ.

НАРИАД өгсний дараа (хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар) өглөө 07 цаг гэхэд ажилдаа гарч уурхайн нэг ээлж 12 ажиллана. хамгийн анхны өглөө тэрхүү уурхайн дүнзэн байшингууд, ажилчдын сууц, төмөр вагончик-уудад хоног төөрүүлээд мөнөөх ганцаар зайдуу баригдсан цагаан өнгийн ЗОЧИД БУУДАЛ гэх дарга нарын байр руу, сургуулиас өгсөн томилолтын бичгийг барин алхаж билээ.

-тэгэх хэрэгтэй л дээ, тийм байна л даа ( л даа )гэх мэт яриагаар бүхийл бодол санаагаа илэрхийлдэг ширвээ сахалтай бүдүүн эр манай дарга ажээ.  уурхайд очоод эхний үед өглөөний хоолоо идэж амжихгүй унтаж хоцроод карер буюу ил уурхайн хэсэг рүү явах ажилчдын унаанаас мөн л хоцорч, явган явдаг байлаа.

уурхайнханаас хамгийн түрүүний асуусан асуулт бол - зиа, чи чинь энэ уурхайн хэн даргыг таньдаг билээ ? гэсэн асуулт байсан юм. -хэнийг нь ч танихгүй. -за тэгвэл сайн байна, босож очоод тэрийг хийдээ, залуу гоолоог инжанаар минь.

энэ мэт өдрүүд өнгөрч Орос ялуу бакалны түрүүг эргүүлж өмсөөд өдөржин явган алхаж ирээд, хаяа нэг уурхайн төв дээр хөл нүцгэн аль эсвэл тавчик сандаалхан шургуулаад, хоол унданд орохоор алхана. ингэхдээ  нэг бүр нь 3 орчим кг жинтэй гутлаа тайлаад алхахаар хөл маань өөрийн эрхгүй дэгэн догон энд тэнд гишгэлнэ.

уурхайн талбайд цор ганцаар, хаа нэг тээ хамаагүй алхаж явдаг. цэнхэр дүрэмт хувцас, цагаан өнгийн каскан малгай тэргүүтнээс өөр хувцас сольж өмсөхгүй зэрэг нь хэн ч харсан Туул голын эрэг хөвөөгөөр хаяа нэг харагдах цагаан толгойтой, цэнхэр өнгийн талын тогорууг санагдуулна. үгүй ядаж хөл гараа зөөж тавьж байгаа нь хүртэл, дээр доор гишгэлээд, өвдөг өө өндөрт өргөж явдаг нь ТОГОРУУ хэмээх хоч нэрийг яг оносон гэхээс өөр зүйлгүй мэт санагдана.

харин шувуу хэмээх хоч нэр бол оюутан ахуй цагийн маань анд найз маань, уран илтгэлийн тэмцээнд оролцож байхыг нь нэг удаа хараад уран жиргэгч буюу шувуу хэмээн нэрийдсэн юм. хэн хүн эдгээр хоч нэрийн утга учрыг барагтай мэдэхгүй ч ямартай ч надад зохих нэр гэдгийг шууд дэмжин хүлээн авдаг нь гайхалтай....

тэр жилүүдэд хүний тоонд орж гудас хөнжилтэй болтол оо хуучны төмөр цагаан орон дээр арван хэдэн хоног хувцастайгаа хонож, оройдоо нэг гутлынхаа жийргийг янзалж аваад л унтахаар хажуулдаг байсан маань, зарим нэгнийх нь инээдийг хүргэж, зарим нэгнийх нь хүндэтгэлийг хүлээж байсан юм. хэн ч алтнаас өөр юуг ч эс тоох тэр орон зайд бибээр гагцхүү бичиглэл тэмдэглэл, байсхийгээд л нэг зураг авалт хийхээс гадна, хэн ч тоож эс хонох нэгэн гэрт ганцаар хонож өнжинө.

энэ гэр бол удахгүй гарах геологи хайгуулын өрөмдлөгийн ангид зориулсан гэр байлаа. шөнө оройд лаа асаагаад ч нэмэр байхгүй, чухам хаагуураа салхи сийгээд давтаад байгаа нь мэдэгдэх юмгүй ханхай гэрт ганцаар хаалгийг нь дэлгээд, хатавчинд сууж тамхилна. тас харанхуй дунд бусад бүх уурхайчин сэжиглэж ад үзсэн олдвор яснууд цайрах агаад тэдэнтэй хамт сэтгэл амар унтаж байсан тэр үеэс эхлээд ЯСЧИН гэх шинэ нэрийн түүх эхлэх юм.

 

уурхайн төв

ил уурхайн дээжлэлт

олдвор олж буй нь

Бичсэн: g84 | цаг: 10:45 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


чөтгөр
Бичсэн: Зочин цаг: 11:57, 2010-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1018 удаа уншигдсан.