2007-11-01
ажил маань цэцэгсийн хүрээлэн

миний ажлын өрөө

их замбараагүй бас жаахан эмэх цэгцгүй ч гэлээ .....групын орших уу эс орших уу гэдгийг шийдэх их олон чухал ажил энэ өрөөнөөс гардаг юм.

таримал цэцэгсүүд.... Мөнх цэцэгт хайтан. өвөл зунгүй цэцгэлдэг

энэ цэцэг бол миний тариж буй цэцгийн нэг бөгөөд, үүнийг *хувь заяаны мод* гэж нэрэлдэг мөн шархалсан зүрх ч гэж нэрлэх нь бий. ямартай ч амьдрах чадвар сайтай цэцэг юм.

аз жаргалын цэцэг, дэргэд маань суудаг нэг эгчмэд бүсгүй тарьдаг юм. саяхан цэцгэлсэн ч гэлээ тун удахгүй хагдарч унадаг нь тиймхэн. гэхдээ ахиад л цэцэглэж таараа...

энэ цэцэг бол харахаас захиралын өрөөний цэцэг байгаа биз ? энэ цэцгийн нэрийг мэдэхгүй яаг үүнтэй адил монол нэр нь удамбар гэж цэцэг бий. халуун орны мод л тасалгааны цэцэг болчихсон юм шиг байгаа юм... нэвтэрхий толь, элдэв уран зохионлын шүлэг ишлэлээс удамбарын тухайд олж мэдэж үзэж харж байсан. түүнтэй яг адилхан.

мөнөөх мөнх цэцэгт. ер нь цэцгэс бүхэнд л хайтан гэдэг нэр өгчихөөд байх шиг байгаа юм. эдгээр зургуудын эх зураг нь үнхээр сайхан гарсан бөгөөд, энэхүү сайт дээрх нь чанар нь буурсан гэдгийн хэлэх нь зүйтэй.

давхар дэлбээт, буюу хун цэцэг, бас л сайн мэдэхгүй юм гэхдээ хэн нэгний хайр халамж анхаарал дунд бойжиж буй нэг сайхан цэцэг.

за энэ цэсгийн олон хүн өөрөөр нэрэлдэг ч миний хувьд эрвээхэй цэцэг юм. мөнгөний цэцэг гэдэг. манай санхүү албаныханы өрөөнд байдаг.

за энэ миний тариж буй хоёр дахь цэцэг. жаахан урваачихаад байгаа юм. шар өнгийн цэцэг ба үр жимс ургадаг. дээр нь аз жаргалын цэцгэний цагаан дэлбээг таслаж авч ирээд тавьчихсан юм.

дээрх миний тариж буй хувь заяаны мод хэмээх цэцгэнийн хажууд, нэгэн эвэр байгаа нь би хээрээс олж авч ирсэн эвэр байгаа юм.

харьцангуй нэг үеэ бодвол ажил бага байгаа нь ширээн дээрх эд хогшилоос харагдаж байгаа. шал болон ширээн дээрх бүх юм маань ямар нэгэн эмх цэгцгүй, хуучинсаг, хувийн зохион байгуулалт муутай миний дүр төрхийг харуулж байна. ажил тарах дөхчихөөд байгаагаас ширээ маань ийм муухай байгаа юм. мөн өдөржин хоосон яваж байгаад хэдэн бууз идэж буй нь энэ. зүгээр нэг суугаад идэхгүй, халуунаар нь ч дуусгаж амжихгүй, хажуугаар нь нэг өнгөрөхдөө бүхлээр нь шүүр ч авч иддэг юм л даа.. кэ кэ

миний ажил цэцэгсийн хүрээлэн.

баярлалаа манай оффисоор аялаж, бичсэн зүйлийг маань энэ хшртэл анхааралтай уншсан танд...

Бичсэн: g84 | цаг: 16:47 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(13)
Сэтгэгдэл:


цэцэг тарих сайхан шүү үнэхээр гоё бөөн кайф
Бичсэн: Зочин цаг: 16:25, 2015-10-12 | Холбоос | |


тэр дээрээсээ дөрөвт байгаа цэцэг минийх биш миний хажууд суудаг геологи хүүхнийх байсийм.
би цагаан дэлбээтэй цэцгийг нь тасалж байгаад нэг доор тавьж байгаад зураг дараад тэр чигээр нь мартчихсан байсан баахан загнуулж аашлуулж билээ... миний цэцэг тарих ч гэж юу байхав http://www.youtube.com/watch?v=UTTKSnIwcaM&feature=related
Бичсэн: g84 цаг: 11:51, 2012-02-01 | Холбоос | |


Гоё цэцэгнүүд байна. Би ч гэсэн цэцэг тарих хоббитой. Цэцгэлсэн үёд нь харах сайхан байдаг юм. Зарим цэцэг маань өвөл унтдаг болохоор жоохон тиймхэн, гэхдээ хавар болохоор хэчнээн гоё болно гээч.
Амжилт хүсье гоё шүү
Бичсэн: Зочин (зочин) цаг: 20:08, 2012-01-31 | Холбоос | |


андуураагүй тасалгаанд тарьж болдог юм билээ
олон улаан лооль бол томордоггүй юм билээ нэгийг үлдээгээд тасалбал...
Бичсэн: g84 цаг: 23:36, 2010-10-14 | Холбоос | |


хэ хэ
тэр дээр байгаа шар цэцэгтэй, үр жимс гардаг, жаахан урвайчхаад байгаа цэцэг гээд байгаа чинь улаан лооль л байна ш дээ. ингэж анхдуурах гэж дээ...
Бичсэн: Зочин (зочин) цаг: 21:09, 2010-10-13 | Холбоос | |


Saihan zurag, saihan tsetsegs bna, ezend n ene tsetseg shigee hund heregtei yum hiij , beleglej yavahiig husie!
Бичсэн: Melody цаг: 19:38, 2009-09-15 | Холбоос | |


3 dah tsetseg huuurhun yum bna. huur teed tsetsge archilku bol ih ungu muutai haragdaj bna shoo. Bi eejiige ezguid tsetsgii g ni uslahaa martaad bainga uhuulehe duhdug bj bilee. kkkk 

Tanai office tomiin bna. gehde ajil hiihe dbas aygu zambraatai bol ajil chin bas aygu zambarmaatai boloh bhaa. goodluck!

Бичсэн: Egel_setgel цаг: 01:05, 2008-06-30 | Холбоос | |


Цэцэг тарихаар шийдэв... Энэ шинэ оффис чинь үү? Зун салхинд гарч чадкүй байгаа болохоор ядаж гэртээ хэдэн цэцэг авч арчилъя. Минй үндэслүүлж тарьдаг ч лөөлөө байхаа. Харин авчирч ургуулнаа. услаад, тоосыг нь арчаад, наранд тавиад л байхад болно биз дээ тээ?
Бичсэн: xvv цаг: 00:55, 2008-06-30 | Холбоос | |


amjilt
Бичсэн: Зочин цаг: 16:48, 2008-04-06 | Холбоос | |


олон гоё цэцэгтэй юм аа. 2 жилийн өмнөөс би бас цэцэг тарих гэдэг шинэ хоббитой болоод байгаа. Дээр бичсэн аз жаргалын цэцэг дахиад дэлгэрнээ, надад ягаан өнгийн цэцэгтэй нь байдаг юм. Ургуулаад жил болж байгаа, байнга л хөөрхөн ягаан цэцэг дэлгэрдэг. Хамгийн гоёмсон цэцэг бол цахирмаа санагдсан, ноднин жил соёолж төвөөс цагаан, ягаан 2-ийг авсан, одоо 2уулаа маш гоё ургаж байгаа. Харин шинээр үндэслүүлэх гэдэг л их тэвчээр шаарддаг юм шиг байна, найүууд маань үндэслүүлж өгөөч гээд л гуйгаад байдаг...Одоо нэг шинэ юм туршиж байгаа, хамгийн амттай жүржийг худалдаж авч идээд, харин үрийг нь шороонд суулгаад үзнээ, ургадаг гэж цэцгийн мэргэжилтэн хэлсэн.. happy
Бичсэн: zochin (зочин) цаг: 21:20, 2008-04-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
яг үнэн унтаахай гэдгийн бас шөнө дэлбээгээ хумиад өдөр нь дэлэгдэг нэг хөөрхөн цэцэг байдаг юм авгай цэцэг ч гэдэг билүү дээ тэр их гоё би өглөөд хэрхэн дэлбээгээ нээхийг нь хүлэж хараад ганц ч удаа үзэж байгаагүй хараад байгааг мэдэж байгаа юм шиг санагдаж билээ. тэгээд нэг мэдэхнээ гэнт л дэлгэрчихсэн байдаг юм.

бас нэг удаа ажил дээрээ хүнд цэцэг өгөхөөр авчихаад тавьчихсан байсан чинь өдөржин би тэр цэцэг бид хоёр дарагдаа загнуулаад орой харсан үхчихсэн байсан.

хэрүүл болохоор дэлбээгээ хумидаг цэцэг байдаг юм байнлээ

би хэнийг хайрлахааас хааарах байхдаа шинэ ээ
Бичсэн: g84 цаг: 09:35, 2007-11-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
поооохххх яаасан олон цэцэгнүүд бэээ...оффист ийм олон цэцэглэдэг цэцэгнүүд .... лаг ийн ... хамгийн гоё нь тэр хайтан юм бна гоё цэцэгтэйн...

чиний тэр эрвээхэй гэж нэрлээд бгааг чинь би дандаа дэгдээхэйнүүд гээдийн шөнө болохоор навчаа хумичдаг ... ууг нь бол унтаахай гэдэг нэртэйм блэээ...

хоолоо тайван удаан идэж бвал ууг нь зүгээр дээ... хам хум идээд хоолшихгүй ш дэээ

заза гоё ногоон опистой айн smug
Бичсэн: pupa_inn цаг: 23:29, 2007-11-01 | Холбоос | |


Сэтгэгдэл
yasan olon tsetsegtei yum be goe yumaa, tsetsegsiig hairlaj anhaaral halamj tavij baigaam chini chi hen negniig hairlah saihan setgeltei l hvn baina daa happy
Бичсэн: shine цаг: 18:44, 2007-11-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 2742 удаа уншигдсан.