2007-09-11
ямар нэгэн юм хэлэх гэсэн юм шиг блог*

Ломоносовын ч билүү Тургенев, Достоевскийн за аль нэгнийх нь намтарт тэд зохиол бичихдээ намхан таазтай модон байшингийнхаа 4 буланд нэг нэг зохиол, роман эхлээд нэгийг нь бичиж байгаад гацвал нөгөө рүү нь шилжин сууж бичиж дуусгадаг байсан гэж дурдсан байдаг. ...тэгээд өвлийн хүйтэнд гэрээсээ гарч яваад өлсөж ядраад хөл нүцгэн үхсэн тэр суут хүн хэлэхдээ би, чи намайг ойлгодог бол, би чамтай эвлэрч хэрүүлгүй байдагсан бол энэ бүх суу билгээ өгөхөд бэлэн байна гэж байсан гэдэг.

ёр нь би унших, за бас нээлттэй байх дуртай, гэтэл зарим миний болон бусдын бичсэн зүйлс нь гарчигнаасаа авахуулаад л унших хүсэл төрөмгүй байх юм. хүмүүс ихэнхдээ л хаа нэгтэйгээс хаа нэгтээ байгаа хэн нэг рүү зориулах янзтай, за тэгээд ихэнх дээ л эгэл жирийн бус биеэ тоосон байхыг харах юм. 1/3 нь ядаж ийм байна. бас нэг 1/3 нь зүгээр л өөрийн дур хүслээр бие сэтгэхүйгээ амраах гэж бичсэн байх юм. үлдсэн 1/3 нь үүнийг хэн нэгэн мэдээсээ гэсэн мэдээлэл ба үүний тухай чи юу гэж бодож байна гэсэн санал сонирхсон байх юм. гэтэл огт хэнд ч нээгдэхгүй хаалттай бичдэг хүмүүс 3-5 орчим хувь эзлэхээр байна. гэтэл массын 60% нь зөвхөн өөрийн бичсэнийг л бусдад хүргэх үзүүлэх сэтгэлгээтэй байх юм.  миний хувьд энэ бүх бичлэгүүд алжаалаа тайлах, за бас өөрөө өөртэй-гээ ярих, мөн үйл явдлыг хөөж уншивч ядаж нэгэн зүйлийн тухай эргэцүүлэл байхыг хүсдэг.

ингээд хамгийн урт залхуутай бичлэгүүдийг хийдэг. миний бүхийл бичлэгүүд алдаатай, за бас логик утга нь тайлагдашгүй болдог нь миний буруу. учир нь миний хуруу товчлуур дарахаас тухайн зүйлийн тухай бодож буй тархины маань хурд хамаагүй илүү юм. тиймээс зарим нэгэн үг, бодол санааг гээдгийн дээр, би дунд нь алддаг тул хэнд ч эс ойлгогдох зүйл болон үлдэх юм.

би гайхаж байна, яагаад надтай адилхан хэн нэгэн байхгүй байна вэ гэж. мэдлэгээр яах гэсэн юм вэ гэж хэлмээр санагдах юм. бид өөрсдийнхөө хүсэл эрмэлзлээр л бичдэг байх хэрэгтэй. уншихдаа ч тэр... яагаад бүхнийг нэг хэмжүүрт харах ёстой гэж. боловсрол мэдлэг гэхээсээ илүү хүн, хүний сэтгэл, зүрх сэтгэл, гэсэн ухагдахуунуудыг би гол шугам болгон барьж, Ерөөс миний жанжин шугам байхаар шийдсэн....

ланд унаад, эхнэртэйгээ гэрлэн дохион дээр зогсох зуурт л хэрэлдэж буй баян боловсролтой хоёрыг би зарим өдөр олж хардаг, гэтэл орцод яалаа суудаг бохир сандал дээрээ гурилаа хавтгайлаад оройн холоо инээд хөөр болон хийж буй жижүүрийн амьдралыг би хардаг. бид хүсэл эрмэлзэл, мөрөөдөл боломжийнхоо отолцох цэг дээр л амьдарч байна. тиймээс ч бид хамгийн сүүлийн загварын хувцас авч, гоё машин унаж, байр сууцанд ордог. энэ бидний биелж буй мөрөөдлүүд.... гудамны хүүхэд би мөрөөддөггүй ээ гэж хэлэхийг би сонссон, хайран оюун ухаан.. хайран эрх чөлөө. зүүд мөрөөдөл минь, блог минь миний эрх чөлөө.... тийм суу алдартай зохиолч хүртэл эхнэртэй хэлсэн үгээс харахад /чи намайг ойлгодог бол, би чамтай эвлэрч хэрүүлгүй байдагсан бол энэ бүх суу билгээ өгөхөд бэлэн байна / хүний амьдралын аз жаргал мөнгө биш гээд хэлчихмээр л байдаг юм.

гэтэл би мөнгөгүй байвал уур маань хүрч, эрх мэдэл маань багас ч, чадвар, урам зориг маань буурах юм. ажлынхан маань цалин буусан орой бүгд инээлдсээр банк орж хамт даа картаасаа мөнгө өө авах нь олонтой. өлссөн, ядарсан, уурласан өдрүүдийн дунд тийм сайхан инээмсэглэсэн өдөр ховорхон байх ба байвал, заавал цалин мөнгө буух, эсвэл буусны дараах өдрүүд байдаг нь, энэ амьдрал ерөөс мөнгө дээр л тогтоод байх шиг гэж бодогдуулах юм. 

Африкт нэгэн сүрэг хүмүүс амьдрах, омог дээр экпедеци-ээр явах судлаачид очив-оо. энэ айлчлал нь анхных биш байсан бөгөөд урьд өмнөх аялал уулзалтын үр дүнд ойлголцох боломжтой байсан юм. наад цаадахаа навчаар хаасан хэсэг хүмүүс, хамраа шорлог, чихээ нарийн иртэй хутга /хус модоор/-аар цуулан зүсэх юм. бүгд нүцгэн тэр омгийн ахлагч хөгшин ухаантай хүн байсан. экспедицийн нэгэн залууд 16 настай онгон охиныг бэр болгон өгөөд, бид уруудаж доройтож байна. хэрэв манай охинтой унтвал түүнээс гарах хүүхэд ухаантай байх болно. би түүгээр залгамжлагч удирдагчаа болгомоор байна гэсэн юм. ердөөл нэг шөнө. залууд тийм ч хэцүүгүй санагдаж зөвшөөрсөн юм. гэтэл сүйт бүсгүй маань шүд ам нь унасан байх ба, хөх нь унжсан, биеийн арьс нь шир шиг хатуу, нүүрээ болон шүд амаа хэзээ ч угааж байгаагүй гэмээр үзлийн аймар юм байсан юм.

гэтэл тэр цэвэр ичимтгий, бас ариухан.... тэр мисс-ийн тэмцээнд түрүүлж буй 18-таас ямар ч ялгаагүй. түүнд зүрх сэтгэл мөрөөдөл, цэвэр ичимтгий зан бий. тэр зүрх сэтгэлтэй ХҮН.

national geography channel гэдэг сувгаар гарсан дээрх нэвтрүүлэг надад Ерөөс хүн төрхийг олж төрсөн хэнийг ч ялгалгүй харьц, хүндлэл, хайрла, бусад байгалийн олон зүйлээс бидэнд энэ хайр, зүрх сэтгэл хэрэгтэй байдгаараа, ялгарч бидэнд энэ л зан төрх байдгаар л би хүн байх юм гэж санасан.

гэхдээ өнөө үед яавч мөнгөгүй амьдрал үгүй юм. хайр ч үгүй. учир нь хайр мөнгөөр төлчих ёстой зүйлийн төлбөрт нь явчих-аад байна.

хүн мөнгө олох олон арга байна. энэ бол маш амархнаас хамгийн хэцүү аргууд юм. дундуур нь хэлэхэд БИЗНЕС гэдэг бол бусдын Карман дахь МӨНГӨ юм. түүнийг өөрийн халаасанд хийх араг ухаанд суралц, цуглуулж сур гэж хэлэх юм.

мөнгө олохдоо оронд нь зүрх сэтгэлээ өгчихвөл энэ амьдрал биш. зүрх сэтгэл нь сэвгүй ч амьжиргаа нь тэнхлүүн байх ёстой. заавал нэг хяслантай нэг нь байхгүй болж нөгөө нь байдаг ийм зүй тогтол байдаг гэдгийг би лав хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй ээ.

энэ хүн..... ХҮН гэж хэн нэгэнтэй харилцаж хандаж байх тухай л ярих гэсэн юм.

 

амьдрал бол хувь хүний тооцоолох чадвар, хувь хүний сэтгэлгээ, тухайн хүний зүрх сэтгэл, үйлдэл, түүнийх нь үр дүн. дахин үр дүн байна гэж би томьёоллоо....

бас бид энэ амьдралаас нэхэж буй төлбөр болгоны төлж байж амьдардаг, төлж чадаж байж сайхан амьдардгаа гэж хэлмээр....

 

Бичсэн: g84 | цаг: 17:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


шал дэмий хүмүүст хүртээлгүй юм бичдэгтээ Melody-гоос хүлцэл өчий
Бичсэн: g84 цаг: 19:05, 2009-01-18 | Холбоос | |


Юм уншдаггүй нэгэнд зориулж сонин сонирхолтой юм бичсэн эсвэл мань мэтийн сурч мэдээгүй, хэлж өгөөгүй юмыг нь энгийнээр сайхан тайлбарлацан хэрэгтэй блогууд олон шүү G84 өө,мөнгийг харин их ярьж шүүмжлэх хэлэлцэх нь угтаа мөнгөнд хэт их анхаарал тавиад анзаарч тоогоод байна ш дээ эцсийн эцэст. Боловсролын тогтолцоо нурсан гэж үнэн шүү, манай заваан сургуульд бол хов ярьж хэн нэгэнтэй хамтарч архи уусан нь хамгаас их нэр хүндийг олж тэргүүний багшаар дуудуулна, харин хамаг ажлыг хийж, ээлжит хичээлээ гайхамшигтай заадаг 1-2 найз маань дорд үзэгдэнэ, өө бас намайг сургуулийн ажилд оролцсонгүй нтр гэж их дарамталнаа, цаг алт болчихоод 2 ажил хийгээд хажуугаар нь цагийн хичээл, оройгоор бас өөрөө сураад, хүний хоёр хүүхдийг тэжээж байгаа хамаатан садангүй хүнийг шүү. Манайхан аль аль талдаа нинжин сэтгэл, хүнийг ойлгох гэдэг 00 болсон /манай энэ сургуульд л лав/Бүр зэвүү хүрчихлээ.Холбогдолгүй юм бичсэнд уучлаарай
Бичсэн: Melody цаг: 15:17, 2009-01-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
Dotood uzemj ni iluu saihan baidag daa, er ni humuus bugdeeree l ijilhen emzeg utasnuud baij yundaa tegeed biy biyendee ikherhdeg bainaa, ingej amidrana gesen jor baidag yum boluu teriig ni olood avah yumsan
Бичсэн: Tsoomii цаг: 13:59, 2007-09-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
Чиний хэлдэг зөв шүү Хүн хүнээрээ л байх хэрэгтэй, миний блогийн гарчигны тэнгэр Хүний дээр хүнийг бүтээгээгүй, хүний дор ч хүнийг бүтээгээгүй гэж байдаг шдээ тэрийг би ойлгохдоо баян ч бай, ядуу ч бай хүн хүнээрээ байх, хүн шиг байхын тулд зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй юм байна л гэж ойлгосон.

Тэр өмсөж зүүх эдэлж хэрэглэх юу юм бэ, нэг л өдөр өнөөдөрч юмуу, маргааш ч юм уу үхэхэд л хумхийн тоос болоод явчихна шдээ.

Манай боловсролын тогтолцоо ч тэр, эцэг, эхчүүд ч тэр ер нь л хаа хаанаа ямар ч зүрх сэтгэлгүй нэгэн үеийг бэлтгэн гаргаад л байна гэж бодох юм. Тэгээд ч зарим нэгэн эрх мэдэлтнүүд, гадаадын донорууд ч тэр Унтаж байгаа хүнийг сэрээхийг хүсэхгүй байгаа нь мэдрэгдээд л байх шигээ.

Блогийн тухайд би ч бас хүн авч нохой шиншилмээргүй юм бичээд байгаагаа ойлгоод ойрд нэг их юм бичсэнгүй, бичих ч гэж дээ өөрт юу бодогдсон тэрийгээ л биччихдэг юм. Хэн нэгэн найздаа уншуулж зөвлөгөө авах санаатай л байна даа. Бас ингээд л сунжирсан их юм биччих юмаа уучил
Бичсэн: shine цаг: 13:41, 2007-09-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
байгаагаараа баярхах зантай хүмүүс уур хүргээд, юу ч үгүй ч байсан, ухаан мууутай мөнгөгүй байсан ч хүн л бол хүн ч ш дээ гэж бодоод л.....
би хүмүүс бие ээ өмөөрөх зантайг, буруутан болж үлдэх хүсэлгүйг мэдсээр байж л ингээд л тэнэг зан гаргах юм даа
Бичсэн: g84 (зочин) цаг: 11:35, 2007-09-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
хүн болж төрсөн л бол адил гэж хүмүүс ярихын би лав тэгж боддоггүйн...
Хүн болж төрчөөд хүн шиг байж чадкүй бол яаж хүн гэхийн, дээр нь анхнаасаа хүн шиг мөртлөө хүн биш байвал бас л...

Хүн төрөлхтөн бол нян гэж би дандаа л хэлдэг. Нянг дотор нь ач холбогдлоор нь хоёр хувааж болохын. Нэг нь хэвийн бичил биетэн буюу хэрэгтэй нян, нөгөөх нь эмгэг төрүүлэгч буюу өвчний нян байдгаа гэж... Ер нь замбараагүй өсч үржээд л, цаанаа нэг саарал өнгөтэй байдаг тэд бол маш муу эмгэг үүсгэгч нянгууд байх жишээтэй..
Бичсэн: xvv цаг: 04:06, 2007-09-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
би ер нь ЛААГ (шавар шг) их мундаг хүн байгаам. Тэгээд бусдыг хараад байхад (магадгүй ингэж эртхэн өөрийнхөө талаар коммент бичкүй бол хэн нэгэн нь орж ирээд чи онгироо, биеэ тоосон гэх байх тээ. тийм болохоор эртхэн тийм гэдгээ хэлчий...)

Ер нь хүмүүс (надаас бусад) УХААН, ОЮУНЫ ЧАДАВХИ, МЭДЛЭГ энэ тэр гэсэн үгнүүдийг холь хутгаж ойлгоод байх шиг байдгийн.. ерөнхийдөө эдгээр нь тодорхой цэгт ойлголцож, зөв пропорциональ хамааралтай байдаг байх.. тэхдээ л нээрээ ланд уначаал нэг нэгнээ араар нь тавиал, хүүхдээ байдгийг ч бараг мартаад хүмүүжүүлэхээ мартцан, хувцас хоолыг нь бүтэн байлгавал болоо юмшиг аашладаг мундаг ОНЦ СУ
Бичсэн: xvv цаг: 04:02, 2007-09-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
мөнгийг ингэж боддог.. тэхдээ мөнгөгүй байх муухай нус би нис дуулаал лааз өшиглөөл алхжийшд хаха
бизнес гэдэг бол бусдын карман дахь мөнгийг өөрийн болгох... ЗӨВ бизнес гэдэг бол хэн нэгэнд ямар нэгэн үнэтэй зүйл өгөөд оронд нь карман дахь мөнгийг нь авах... Ер нь бол мөнгөөр хэзээ ч олж чадахгүй зөндөө нандин зүйлс байдаг.. тэрийг л олоод авчих юмсан... тэгвэл үхсэн ч яахав гсн... хэхэ

Бичсэн: xvv цаг: 03:58, 2007-09-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 985 удаа уншигдсан.