2008-01-11
Nowi Seltsew*

 
Дууг компьютер руугаа татаж авах

миний амраг Колбина Лудмила биш л дээ.  харин Кристек гэдэг юм. түүний нарийн бичгийг Вира ч гэдэггүй. би өөрөө Антоли Ипринович ч биш. тиймээс намайг хүмүүс Новий Селцов гэж дууддаггүй нь мэдээж. би хэнтэй ч адилхан биш. хэн нэгэнтэй төстэй гэвэл Адриано Чилинтано-тай жаахан төстэй байж магадгүй. түүний зөрүүд эр гэдэг дүртэй төстэй байж болох юм.

хүмүүс намайг Жео л гэж дууддаг юм байна. тархигүй Жео. нэгэнт Жео Служений роман-ий гол дүр биш болохоор Амьдрал кино биш ээ гэдгийг сайн мэднэ. харин өдөр бүр Жеод ийм нэгэн явдлууд гэж хэлэх түүхүүд, учралууд тохиолддог юм.

        уулзаж учирсан хүмүүсийн хөөрсөн сэтгэл баяртай байгаа нь тун ч ихээр уусан юмандаа амархан согтох нөхцөлийг бүрдүүлж байлаа. нэг найз маань бөөлжихөөр намайг дагуулан бүжгийн талбайгаас татан гаргав. тэр эрчүүдийн ариун цэврийн өрөөнд огиж байх зуур би гадаа нь хүлээнэ. хэсэг Орос бүсгүйчүүд түүний чимээг ямар нэгэн сэжмээр надтай холбогдож буйг ойлгох мэт над руу харж, миний тухай өвөр зуураа ёжтойхон үг хэлэлцэн инээд алдацгаана. найз маань гарч ирээд, за одоо сайхан болчихлоо явъя гэж хэлэхэд нь би хөдөлсөнгүй. ахин би болчихоод байнаа одоо орж бүжиглэе ээ гэж сануулахад нь би түүнд Оросоор түр хүлээ би тэднийг чагнаж байна гэж хэлэв. Орос бүсгүйчүүд цочих шиг болцгоож дуугаа хураах зуурт, бусдаасаа эрэмгий байрын нэгэн бүсгүй хүрч ирээд ... тэр бол Кристек байсан юм. миний эрүүнд нэг хуруугаараа хүрээд тухаараа харлаа. би түүнд чамтай бүжиглэж болох уу гэж асуух үед түүний найз нар, намайг анд маань дуудаж хоргоогоод байгаан адил араас нь дуудаж чангаана. орос бүсгүй ойлгох ойлгохгүй үг төрөлх хэлээрээ шулганаж шулганаж намайг ганц үг дуугарахгүй байсанд, яриагаа зогсоод түр хүлээзнэв. би согтуу сүүмийсэн нүдээр түүн рүү том харж. асуултаа дахин давтав. учир нь би түүний ярианаас хариултаа огтхон ч ойлгоогүй юм. Кристек гайхсан нүдээр Жео руу мөн л том нүд гаргав. сорри i dont understand you  гэж Жео хэлээд ахин мөнөөх асуултаа Оросоор давтан хэлэхэд. Кристек магадгүй гэсэн ганцхан үг Англиар хариу болгож хэлээд ширэв татаад явж одсон.

Жео нэмж уусаар, тэд бүжиглэж нүдээрээ ярихаас гадна хэдэн ч хэлээр, чухам юун тухай ярилцаж юуг ойлголцох гээд байсныг сайн мэдэхгүй байсан авч, Кристек бал барьж ирээд гар дээр нь томоос том утасны дугаарыг муруй сарий бичих хүртэл ухаан санаа нь үнэндээ хэсэг зуур тасалдаад байсан юм. тархигүй Жео  тийн Орос бүсгүйчүүдтэй танилцаж холбоо барих хаягаа бие биедээ солилцож байхад түүний найз зүгээр зогсохыг хүсээгүй бололтой хоёр дахь Орос бүсгүйг шоп хийтэл үнэсэж орхив. Жео түүнтэй хамт яваагаа сая л нэг юм санаж, Кристек Жео хоёр ийнхүү танилцав.

Харин Кристектэй Жео утсаар ярилцаж анх уулзахдаа яг Nowi Seltsew-тэй адилхан байсан юм байна. ..... гүйцээж бичиж магадгүй

Бичсэн: g84 | цаг: 11:53 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


бишдээ биш огт биш тэр бөөлждөг итгээд бол бабник биш

бас Орос бүсгүй и Кристек Жео хоёр бас биш. Кристек и Жео гэгүүл зөв эсүүл
бабник и Мариан гэьэл яг зөв.
аа харин
Бичсэн: g84 цаг: 19:35, 2008-01-20 | Холбоос | |


Орос бүсгүй и Кристек Жео хоёр
Бичсэн: хундага цаг: 19:31, 2008-01-20 | Холбоос | |


-84
бядан явагч гэдийн шүү уул нь.... зөв бичвэл
/араб үгийм гэсэн бедиун гэж.... арав хойгийн нүүдэлчид, байнгийн бус хагас нүүдэлчид л байсийм санж, байнга нүүдэг сүрэг тагтаан тухай анх уншиж байсиймдаг./

битгий шагай гэхдээ хэн нэгнийг хөөгөөгүй юм шүү .... бас уурлаагүй.. уурлах хорогдох юи үлдээгүй


hundaga аа хөнжилд хэн нэгэн унгасан гэж дуулаагүй биз

Зассан: G84 хэзээ: 2008-1-20 04:57
Бичсэн: g84 цаг: 18:55, 2008-01-20 | Холбоос | |


хэдэн нэрэн дунд төөрч самгардавч ойлгохыг хичээн ургийн зураг мэт зүйл зурж эхлэхдээ Чашковын хамар шуухитнаж гарсныг хажууд нь хэвтэх Машков тээршааж, толгой дээгүүрээ хөнжил нөмрөхдөө битүүлж тусгаарласан жижигхэн бөглүү, бүгчим халуун "орчлон" нь...

үхэтхийн унав гэгэгэгэгэгэ
Бичсэн: хундага цаг: 14:49, 2008-01-20 | Холбоос | |


бабник тархигүй Жеог юу сэдэж байгааг мэдэхгүй ч, тэр өөрөө юу хийж явааг нь Жео мөн л гадарлахч үгүй авч, Мариан Кристек хоёр чухамдаа энэ л тэнгэр эрхсийн савслага доор төөрч эсвэл төөргөөр, магадгүй зүгээр л хувь тохиолын инээмсэглэл дунд тэдэнтэй учирсан нь энэ л үргэлжлэж ч магадгүй жонхорсон учирлын эх үндэс нь яалтачгүй мөн болой...


хэрмэл бэдэн явагчийг би үнэндээ ойлгохгүй байна. ямартай ч нэг цаг үед болоод өнгөрсөнийг өнөөдрийг хүртэл нэхэн санаж гүйцээн бичээгүй түүхийн эхийг, магадгүй өмөнтгөлийг л олж уншжээ чи. дөрвөн жил тутамд нэг удаа болдог авга эгчийн маань төрсөн өдөр энэ жил тохиох юм. тэгэхээр үүний дараагийн жил би бутанд суугаад гурван жил болох учиртай... энэ зуур үнэн сүсэгтэнд үг хэрэггүйг харуулах гэж идэж уухаас бусдаар ам нээсэнгүй, зочин хүлээж авсангүй. үлдсэн хоёр жилээ мөн тийм байдалтай өнгөрөөх бодолтой байгаа. бодол санаа минь үг үсгийн буруу зөрүү өрөлтөөр амьлан чамд хүрэвч энэ нь ярилцсан гэхээсээ телепаттыг шугмаар түгэж буй хувь тохиолын эргүүлэг юм
тиймээс үүн рүү бүү тахин шагайх тун
Бичсэн: g84 цаг: 13:34, 2008-01-20 | Холбоос | |


Сэтгэгдэл
Найзыг нь Борька гэдэггүй боловч тэрнийг бабник гэдэг байсан юм. Тэр тэгэхэд Марианатай танилцсан, гэхдээ тэд ертөнцүүд огторгуйн хоосноор тусгаарлагдсанаас холоос холд оршин байдаг байж ч магадгүй.. Гэхдээ магадгүй үргэлжлэл бичигдэж ч мэдэх юм.. Үнэн бол Бабник Марианаг үнсэх хүсэл маш их байсан ч тэр үнсээгүй л дээ. Бүгд түүнийг үнссэн гэж бодсон.. Магадгүй бабник дурласан.. түүнээс хойш зүүдэлсэн, бас нойр хулжсан, шүлэг бичсэн хуудаснуудаа урж хаясан...
Үргэлжилж ч магадгүй...



Зассан: xvv хэзээ: 2008-1-19 10:54
Бичсэн: xvv цаг: 12:24, 2008-01-20 | Холбоос | |


сайн уу..танайхаар анх удаа орлоо..чи бутанаас уу? коол...
Бичсэн: tenemel (зочин) цаг: 09:59, 2008-01-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1201 удаа уншигдсан.