миний ажлын өрөө
их замбараагүй бас жаахан эмэх цэгцгүй ч гэлээ .....групын орших уу эс орших уу гэдгийг шийдэх их олон чухал ажил энэ өрөөнөөс гардаг юм.
таримал цэцэгсүүд.... Мөнх цэцэгт хайтан. өвөл зунгүй цэцгэлдэг
энэ цэцэг бол миний тариж буй цэцгийн нэг бөгөөд, үүнийг *хувь заяаны мод* гэж нэрэлдэг мөн шархалсан зүрх ч гэж нэрлэх нь бий. ямартай ч амьдрах чадвар сайтай цэцэг юм.
аз жаргалын цэцэг, дэргэд маань суудаг нэг эгчмэд бүсгүй тарьдаг юм. саяхан цэцгэлсэн ч гэлээ тун удахгүй хагдарч унадаг нь тиймхэн. гэхдээ ахиад л цэцэглэж таараа...
энэ цэцэг бол харахаас захиралын өрөөний цэцэг байгаа биз ? энэ цэцгийн нэрийг мэдэхгүй яаг үүнтэй адил монол нэр нь удамбар гэж цэцэг бий. халуун орны мод л тасалгааны цэцэг болчихсон юм шиг байгаа юм... нэвтэрхий толь, элдэв уран зохионлын шүлэг ишлэлээс удамбарын тухайд олж мэдэж үзэж харж байсан. түүнтэй яг адилхан.
мөнөөх мөнх цэцэгт. ер нь цэцгэс бүхэнд л хайтан гэдэг нэр өгчихөөд байх шиг байгаа юм. эдгээр зургуудын эх зураг нь үнхээр сайхан гарсан бөгөөд, энэхүү сайт дээрх нь чанар нь буурсан гэдгийн хэлэх нь зүйтэй.
давхар дэлбээт, буюу хун цэцэг, бас л сайн мэдэхгүй юм гэхдээ хэн нэгний хайр халамж анхаарал дунд бойжиж буй нэг сайхан цэцэг.
за энэ цэсгийн олон хүн өөрөөр нэрэлдэг ч миний хувьд эрвээхэй цэцэг юм. мөнгөний цэцэг гэдэг. манай санхүү албаныханы өрөөнд байдаг.
за энэ миний тариж буй хоёр дахь цэцэг. жаахан урваачихаад байгаа юм. шар өнгийн цэцэг ба үр жимс ургадаг. дээр нь аз жаргалын цэцгэний цагаан дэлбээг таслаж авч ирээд тавьчихсан юм.
дээрх миний тариж буй хувь заяаны мод хэмээх цэцгэнийн хажууд, нэгэн эвэр байгаа нь би хээрээс олж авч ирсэн эвэр байгаа юм.
харьцангуй нэг үеэ бодвол ажил бага байгаа нь ширээн дээрх эд хогшилоос харагдаж байгаа. шал болон ширээн дээрх бүх юм маань ямар нэгэн эмх цэгцгүй, хуучинсаг, хувийн зохион байгуулалт муутай миний дүр төрхийг харуулж байна. ажил тарах дөхчихөөд байгаагаас ширээ маань ийм муухай байгаа юм. мөн өдөржин хоосон яваж байгаад хэдэн бууз идэж буй нь энэ. зүгээр нэг суугаад идэхгүй, халуунаар нь ч дуусгаж амжихгүй, хажуугаар нь нэг өнгөрөхдөө бүхлээр нь шүүр ч авч иддэг юм л даа.. кэ кэ
миний ажил цэцэгсийн хүрээлэн.
баярлалаа манай оффисоор аялаж, бичсэн зүйлийг маань энэ хшртэл анхааралтай уншсан танд...