нэг биеийн тархи зүрхний эсрэг зүрх тархины эсрэг тэмцэл зарлав.
биеийн эрхтнүүд талцан хуваагдаж, шүд, хэл ам, хамар хоолой тархинд, ходоод боловсруулах систем бүхэлдээ зүрхний талд орж. дан ганц араг ясны бүтэц л төвийг сахив. уушги, цөс, элэг тэргүүтэй зүрхний талынхан хүчтэй тэмцэл хийв.
хөмсөг, нүүр ам ч тархитай хамгийн ойр гэдгээрээ мөчөөгөө өгөхгүй тэмцэлдэн нэгэн биеийн эрхтнүүд гэхэд нэжгээд дайныг дэгдээв.
гэтэл хоёр талаас нэг нэг хоосон эрхтнийг хэмжээ хязгааргүй эрхт хаанаар өргөмжлөн, тэр хоёр нь бие биетэйгээ тулах болов.
энэ бол тархины талынхнаас БОДОЛ хэмээх хаан, зүрхний талынхнаас Сэтгэл хэмээх хаан байлаа.
харин гэв гэнэтхэн булчирхайн бүлэг этгээдүүд урваж шарваж хэсэг бужигна байсан аа, ДАРАНГУЙЛАГЧИЙН ЭСРЭГ ДАРАНГУЙЛАГЧ ямар дайн гэхээрээ эд хоорондоо тулалдаад бид дунд нь үрэгдэж байх ёстой юм бэ... нэгэн биеийн эд эрхтнүүд дайтаж байхад сарьсанбавгаахай шиг энэ хоёр юу билээ дээ гэв.
одоо олонхын саналаар БОДОЛ болон СЭТГЭЛ-ийг биеийн эрхтэн мөн эсэх талаар санал асуулга явуулав. хоёр талаас 100% 100%-ийн саналаар эрхтэн мөн болохыг батлав.
энэ эрхтнүүд муудалцах аваас эвлэрэх нь удаан.... энэ эрхтнүүд өвчлөх аваас эдгэрэх нь үгүй ажээ...
өөрийнхөө дотоод хууль дүрэм ээ сахицгаая