2011-11-15
Намайг гаргаарай

"V for vendetta" үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж чадлаа бурхан минь гэж, үнэхээр янзтай... Улс орон юу болдгийг яаж удирддагийг өгүүлж чаджээ. Alan moore болон David lloyd-ийн бүтээл 2006 онд дэлгэцнээ амилсан тоталитар дэглэмийн тухай нийгмийн гажуудлын тухай гайхалтай өгүүлэмжтэй энэ бүтээлд хүний сэтгэлд хоногшмоор хэсгүүд олон ажээ.

Битгий март хэзээ ч битгий март... Төр нь иргэдээсээ айж байх ёстой болохоос... Энэ улсад амьдарч байсан хүмүүс... Эрх чөлөө... Чи одоо мэдэрч байна уу... Ямар нэг үзэл бодлынхоо төлөө үхэхэд бэлэн байж чаддагийг ....гээд л .... Энэ кино үнэн гоёо оо, баатрууд нь сэтгэлд хоногшим үгнүүдээр хоорондоо ярилцана...

 

Гойд юм байхгүй хирнээ өгүүлэмж нь нэг тийм хүчтэй... Асар том үйл явдлыг асар энгийнээр өгүүлсэн гэмээр. Яг л хөхөөний үүрэн дээгүүр (one flew over the cuckoo's nest) шиг гайхалтай бүтээл юм.

 

Саяхан түргэнээр эмнэлэгт хүргэгдэж улсын эмнэлэгт ямар нэгэн сонголтгүй хэд хоног хэвтэв.
Төрсөн өдрийнхөө үдшийг ч эмнэлэгт хэвтэж өнгөрөөлөө. Хүн амьдралынхаа зуршил хэмнэлээр л өөртөө өвчин дуудах юм аа даа...

Тааз ширтэж хэвтэхэд "searching javkhalan" гэж миний нэрлэсэн өвгөн fm-ийнхээ сувгийг байнга солино. Паржигнасан радиогоор Москвагаас ярьж байгааг сонсоход цаг хугацаа зогссон мэт.

56 орны хэлээр нэвтрүүлэг түгээдэг хятадын интернет дахь радиог эмнэлэгт хэвтэхээс өмнө олж үзэхэд илүү дэвшилтэй санагдаж билээ. Зян рун хэмээх бичгийн нэртэй жинхэнэ нэр нь Люй жяминь хэмээгчийн нэгэн номыг дэлхийн сонгодог зохиол дээр нэмэгдэж 50+1 хэмээн рекламдаж мон-судар хэвлэлийн газар 2010 онд Монгол хэлээр гаргасан. Түүнээс хойш уг ном хэдэн ч удаа дахин хэвлэгдсэн билээ.
Сахь номыг хятадын интернет радионы номын санд өвөр Монголчууд маань уншиж оруулжээ. Монголын нууц товчоон болон Баабарын "нүүдэл судал" гэх номууд гадаад орны хэл дээр орчуулагдсанаараа Монгол номуудаас тэргүүлэх биз ээ. (арван хэдэн хэл дээр) харин Монгол хэлнээ Д.Болдбаатарын орчуулж Г.Мэнд-оёо нар хянан тохиолдуулсан олон хэлнээ "чонон тотем" гэх энэ ном дэлхийн 31 хэлээр орчуулагджээ.

Зян рун-ы бүлэг бүхнийхээ өмнө ишлэл авсан байх:
"хятад улсын нэвтэрхий түүхийн товчоо"
Фань вэнь лань,
"засагт туслах нэвтэрхий толь"
Сы ма гуан,
"хар татаарын хэргийн товчоон"
Пэн да я,
"тан улсын үеийн улс төрийн өгүүллийн ноорог"
Чэнь янь гө
гэх мэт сурвалж бичгүүдийг тодруулах санаатай хайж байгаад уг радиог олж танилцсан нь энэ билээ.


Чонон сүлд гэж Монгол хэлнээ орчуулсан уг ном сонсох боломжтой хувилбар гарчээ. Ингээд сонсдог номын цуглуулаг маань, нууц товчоо, нүүдэл суудал, тунгалаг тамир, мянга нэгэн шөнийн үлгэр, чонон сүлд зэрэг номуудтай боллоо. Танихгүй эмэгтэйн захидлыг бас уншсан байсан замын түгжрэлийг аятай үр бүтээлтэй өнгөрүүлэх сайхан боломж шүү...!

(сумын төвийн номын санч хийх хятад хэлний орчуулагч дүү дээ дээрх хайсан хятад эх сурвалжийг олж судлах орчуулах санал тавих санаатай хайгаад эрэл мухардав бололтой).

 

Эдвард Радзинскийн сталин хэмээх намтар бүтээлийг уншлаа. Nepko publishing гэх хэвлэлийн газраас эрхлэн гаргасан уг номын хүүрнэл өгүүлэл хэсгийг Баабар Монголчилж орчуулсан, шүлэглэл бүхий шигтгээг нь Цэнддоо ур хийц оруулан орчуулсан нь орчуулгын гайхамшигт бүтээл болжээ. Уг намтар нь Эдвард Радзинскийн хувьд хувьсгалын тохироо нь бүрдсэн сайхан бүтээл болж, магадгүй намтар бичих хүн нэг насаараа нэг л хүний намтрыг бичиж чадах ажээ. Тийм л нүсэр их ажил санж. Энэ номоос цаг үе, ахуй орчин хүнийг бүтээдэг ажгуу гэсэн бодолтой үлдэнэ. Суутан бүхэн аугаа их хүмүүн чигээрээ төрдөггүй ажээ. Энэ зохиолоос Кобагийн баривчлагдан цөлөгдөж байсан маршрутыг тодруулан авч үзлээ.

Би орос хүн биш тул нэр дурдах төдийд Баян-Өлгийгөөс Сүхбаатар хүртэл явж гэдэг шиг ойлгохгүй юм. Нөгөөтээгүүр залуу хүний хувьд танин мэдэхүйн үүднээс энэ номоос мөчирлөн салбарлаж судалж үзмээр зүйлс урган гарч буй нь утга зохиол судлаач Гоголийн амьдар аа булагдсан байж болох тухай, (феномен үзэгдэл, phenomenal dreams гэх оросын буддын шашны Бандит хамба лам Дашдоржийн Итгэл ухамсартайгаар бясалгалын аргаар хүрсэн тэр зүйлийн тухай бодит баримт өдгөө Буриад дахь Иволген дацанд бий, Богд хаанаас 1913 онд эрдэнийн очир алмазтай нэгдүгээр зэргийн одонг хамба ламтан хүртэж байсан юм. Энэ одонгийн тухай Монголчууд хх зууны эхэнд зурагт түүх гэсэн номд өгүүлсэн байсан. Ингэхэд одонг зэрэглэлтэй байвал зүгээр гэсэн саналыг саяхан Цэнддоо гуай Маньжур дахь аяллын тэмдэглэл нийтлэл дээ дурдсан байсан. Хэдийн тийм байж шүү дээ)

Дараагийн салбар мөчир бол Есенин, Сергей Аалександровичийн "черный человек"-ын тухай мөн "баяртай найз минь баяртай" гэсэн зурвас шүлгийг олж уншиж орчуулж судалмаар... хөөрхий шолохов...
Мөн Блюмкин, Яков Григорьевич-ийн Монгол дахь үүрэг ролийг, Н. К. Рериха-ийн центрально-азиатской экспедиции-тэй хэрхэн холбогдолтой тухай судалмаар. Сүхбаатар, Богд хаан зэрэгт ямархан тус хүргэв ?...

Мөн Булгаков, Михаил Афанасьевичийн Сталины тухай бичсэн жүжиг ба Сталины очиж үздэг байсан жүжгийг мэдэхгүй юм. Булгаковын тухай сонирхвол А-аас Я хүртэл нэвтэрхий толь байх юм. (http://www.bulgakov.ru/) Бямбын Ринчен болон Л.Түдэв гуайн тухай ийм онлайн нэвтэрхий тольтой бол сайхан аа. Үгүй дээ wikipedia дээр бүтээл энэ тэрийг нь бүрэн дурдаад сайхан хуудас нээчихвэл...

 

Дээр дурдсан чонон тотем дээр гардаг Монголчууд буюу 20-р зуунд хятадын хил дотор амьдарч байсан барга манж Монгол хүмүүсийн түүхийг, хавчлага хядлага бослогын тухай огт өгүүлээгүй мөртөө тухайн цаг үеийнх нь түүхийг уншихад зохиогчийг хийгээд их хятад гүрнийг тургимаар санагдах тул тэр үеийн түүхийг ил тод болгон судалмаар...

 

Харин дараагийн уншсан ном гэвэл үнэн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн гэх Ногоон нүдэн лам (2008) гэдэг роман. Энэ ном сэтгэлд хүрсэнгүй. Хүлээж байсан үнэлэлтэд маань хүрсэнгүй уг роман нь Жеффри Л.Фолттой хамтарч бичсэн Цэдэвдамбын Оюунгэрэлийн бүтээл бөлгээ. Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчдод зориулсан гэхээр их хядлагын үед намын ганц нэг нөхөр хэлмэгдсэн тухай, тэдэнд зориулсан ажээ гэж бодов. Гэтэл Даян Дээрхийн сахиусын тухай Хөвсгөл нутгийн лам ногоон нүдтэй залуугийн эргэн тойрон дахь хэрэг явдал өрнөх ажээ. Энэ бүтээл чонон сүлдийн хажууд Монгол хүний мөн чанар ахуй соёлыг их л гоёчлон бодит байдлаас хөндийдүү дүрсэлсэн мэт санагдана. Тэр тусам аа хувь хүмүүсийн дотоод бодлыг бичсэн нь яг С..Жаргалсайханы Л.Удвал нарын “Чингис хааны нууц түүх” (2006) романаас дээргүй ажээ. Хэт өнөөжүүлсэн байгаа нь зохиогчийн зүгээс дүрсэлж асан ахуй байгальд өөрөө төдий л өсөж хүмүүжээгүй буюу хомс мэддэг эс бөгөөд дүрслэн гаргаж тавих ур авьяас хүрсэнгүйд чадсангүй гэж уншигч хүний зүгээс үнэлмээр санагдана.

 

Ташрамд хэлэхэд Чингис хааны нууц түүх гэх эротик маягийн шалиг бүтээлд ийм шүүмж хэлсэн байна.(https://edu.blogmn.net/70626/chingis-haanii-nuuts-tuuh-gene-uu.html)

Мэдрэлийн тасгийнхан чимээгүй ба тайван баймаар санаж. Гэтэл тариагаа хийлгэ гэж хашхичих чимээнээр тарианы өрөөнд очиж оочёрлон тариулна. Эс бөгөөс эмнэлэгт хэвтэж байж эмнэлгийн тусламж хүртэж чадахгүй талийх нь гэж гомдоллох үед, хэвтэж байх хугацаанд үхүүлчихгүй тулд өвдлөө хавдлаа гэж хэлэх бүр анальгин болон димедрол тарьж орхино. Унтаж унтаж босож ирээд бичиж буй маань энэ.

 

Улсын эмнэлгээр үйлчлүүлж буй ард иргэд царай нь гундуу инээмсэглэл баясал нь хийсэн одсон байх бөгөөд бүгд зовлон нажид аа өөр өөрийнхөөрөө үүрэх ажээ. Амьдрал хүнд хэцүү байгаагийн баталгаа нь тэнд байгаа бүх хүмүүс эмнэлгийн хоолон дээр урт дараалал үүсгэн оочёрлох явдал юм. Өөр олон жишээ ч бий, тэдний ихэнх нь утасгүй, утастай нэг нь нэгжгүй, утаснууд нь бүгд nokia 3310 ба түүнтэй ижил төрлийнх байна.

Зарим нь 1980-аад оны хээтэй шаазанд хоол цайгаа авах ба ердөө ганц аягатай байхад зарим нь таабчик байхгүй тул бакалийнхаа түрүүн дээгүүр өмдөө тавьж өмсөх ажээ. Эмнэлэгт шүү дээ... Эмнэлгийн палат тус бүрд 4 5-уулаа хэвтэн эмчлүүлэгчдээс ядаж нэг хүн нь өнжөөд юм уу гурван хоноод гэрээс нь эргэлт ирэх боломжтой аж төрдөг ажээ.

Аар саархан тамхи тарианы хулгайн хэргийг ярьмааргүй байна.

Ард иргэдийн амьдрал хүнд учир хэн ч утааны тухай ярихгүй, Сонины тасархай дээрх улирлаар захиалбал Англи хэлний словарь үнэгүй гэсэн реклам энд ёстой үнэгүй зүйлийн нэг ажээ. Оюутолгойд ажилтан авах тухай Англи хэл дээрх зар юм уу, НҮБ болон Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй ядуурал ба уул уурхайн мониторингийн тендер шалгаруулалт, ЗГ-ын агентлагийн газрын дарга нарын хүүхдүүдийн хуримд машин бэлэглэсэн тухай, аль эсвэл хүний ДНК-д нөлөөлж, үндэстний удмын санг устгадаг хагас задралын хугацаа нь 200 сая жил болдог, хааж халхлах боломжгүй, үнэр амтгүй, өнгөгүй хор цөмийн шаар Монголд булах асуудлыг эмч хүн дэмжиж буй тухай нийтлэл энд бол ямар ч падлийгүй зүйлсийн нэг.
Хүн ядрахаараа эх орон морон гэх хий юм, том эрх ашиг ярьдаггүй ажгуу. Гагцхүү улам бүр нэмэгдэх зовлонг даахын төлөөд л амьдарна...

"searching javkhalan" хэлж байна: бодлын хулгайч гэнэ үү? Энэ намынхан одоо юугаа солиор байгаа юм болдоо, юуг ч хулгайлдаг болж дээ.

Мань эр (
"searching javkhalan") зарим даа над шиг юм эрээчнэ. Гэхдээ өргөдөл гомдол голдуу... юм бичих л болбол цонхны тавцанг тохойлдож буруу харан суух ба хавь ойр нь юм бичиж байхад үед нь хүн холхиход тун дургүй. Яг л ярдаг нохой юм идэж байхад уяаных нь тойрогт орохгүй байсан нь дээр байдаг шиг бид зайгаа авна. Толгойд нь үлдсэн хэд гурван үсээ хойш нь налуулж байгаад л юм бичиж эхлэх ба ямар нэгэн юм бичиж эхэлбэл л тэвдэн сандардаг нь өмнөх нийгэмд дандаа ийм байдалтай матаас бичсээр байгаад цаас үзэг нийлүүлэх болгон доо ийм зуршилтай болчихсон юм уу гэж бодогдмоор.
Уул нь
"searching javkhalan" тийм ч аймхай хулчгар өвгөн ч биш л дээ... жижигхэн биеэндээ баймгүй шазруун зантай. Эмчилгээ дууссан тухай мэдэгдэж эмнэлгээс гаргах гэхэд Эмч асрагч, сувилагч нарыг харин ч сүнсийг нь зайлтал нь загнасан даа... түүнийхээ хүчинд хагас бүтэн сайныг дамнуулаад хэдэн өдөр энд зүгээр л хэвтэж байгаа билээ... 

Бас нэг өвчтөн ярьж байна: би Солонгос хэлтэй... Одоо ч хэлийг шамдан судалж байна... Мань хүний яриа цаашлах тусам дургүй хүргэж эхлэв. Өнөөгийн Монгол улсын хилийн торгон шугам дотор баруун урд хэсэгт Алтайн Алтай сумаас Өмнөговийн Гурвантэс хүртэл, (олон улсын Gobi desert гэх районы баруун хойд, манай хил дотор хамаарах хэсэг), Хэнтийн нуруунд Сэлэнгийн Хүдэрээс Хэнтийн Батширээт хүртэлх хоёр хэсэг газарт хүний гараар хөндөөгүй багахан газар нутаг үлдсэн билээ. Энэ нь ойролцоогоор нэг нь 200х100км ба нөгөө нь 400х200км хэмжээтэй талбай бий. Гэтэл тэр газраас кусарий буюу эгэл Бавар хэмээх хүнсэнд хэрэглэх ургамал солонгосчууд жил бүр ирж их хэмжээгээр түүж авдаг ажээ. Энэ газруудад төдийгүй Халх Нөмрөгийн сав газарт улаан номд орсон өдий төдий зүйлийн ургамал бий.

Гэтэл хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам - халх гол төсөл, түүнээс улбаатай 2011 оны 03 сард ЗГ-ын үзэглэсэн "Халх голын загварын аж ахуй байгуулах төсөл", Койкагийн Монгол дахь суурин төлөөлөгч Ли дүнг гү-гийн мэдэгдсэн 270 мянган га талбайг судалсан (2700х2700 кв км талбай арай үгүй байлгүй дээ) 30,000 га (30 мянган га буюу 300х300км талбай) талбайг эзэмших болоод байгаа тухай мэдээ, үүний төлбөрт 4 сая доллар авч буй тухай сурагт бухимдан суудаг сэтгэл дээр маань дайран дээр давс... Гэдэг болж хамаг бухимдлыг төрүүлэв. Давст уул, саяны нуруу шиг...харийнх болж, Хянганы нуруу, халх сүм одоо хилийн гадна байдаг шиг удахгүй 1939 оны Домогт халх гол Буйр нуур, Мэнэнгийн тал, Тамсаг булаг харууслын түүх болох бий дээ гэсэн бодол сэтгэл хөндүүрлэнэ.

Солонгосчууд Хабароский хязгаар, Амар мөрний эх, Тунгусын нутгаар эртний гарал үүслээ эрэн сурвалжилж цаатнуудын баавгайн сүлд, баавгай шүтээнтэй өөрсдийн уламжлалт сүжгийг жишин хэлцэж нэг гаралтай гэх. Цаашлаад дорнод Монголын ба маньжурын нутаг нь солонгосын өвөг дээдсийн нутаг гэж олон нийтийн дунд шинэ түүхчид нь илтэд мэтгэх болсон нь язгуурын Монгол угсаатны нутагт санаархал буй мэт харагдана. Энэ бол Тунгусский метеорит шиг хачирхам хэрэг биш бөгөөд Мадагаскарт бүтэлгүйтсэн төлөвлөгөөгөө өмнөд Солонгос Монголд хэрэгжүүлж буй нь энэ билээ.

Барууны эх сурвалжуудад Сибирь дахь баялаг нь нийт хүн төрөлхтний өмч мөн гэсэн үзэл санаа бойжиж байхад, Орост математикчид Монголын өндөрлөгт бүх түүхэн цаг хугацаанд амьдарч байсан нүүдэлчдийн тоог гаргаж Батхаан ба Чингис хааны байлдан дагуулалтыг эрүүл ухаанаар тунгаахад үргэлж 180-200н сая хүнтэй их Орос орныг эзлэн түрэмгийлэх боломжгүй хэмээн мэдэгдэл хийж, түүхчид нь дуугүй сууцгаана. Харин хэдэн Монгол балгас болсон эмнэлэгт хар толгойноосоо өөр юу ч бодох завгүй...


Хятадын ерөнхий боловсролын хөтөлбөрт шүд
ээ хүртэл зэвсэглэсэн 2 сая салан тусгаарлагчид нь манай газар нутагт буй хэмээн ягштал өөриймсүүлэн бидний нутгийг нүдлүүлнэ.
Монголд геополитикийн суртал сургаал өгүүлэгдэж байна хэмээн уг тэмдэглэлийг, бичсэнийг маань эмч маань олж уншаад байхгүй ном
нуудын бичигдээгүй түүхийг хүүрнэсэн ба ирснээсээ эрс дордов гэж дүгнээд өөр тасагт шилжүүлэхээр болов. Тэнд цонхыг нь гадна талаас нь цагаан будгаар будсан ба харандаа цаас, радио гэх мэт зүйл, утас ч үгүй гэнэ билээ...
Тэнд ганц эмчийн анализ л гэж бий...

Бичсэн: g84 | цаг: 21:56 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Хятад хэл дээрх ном олсон авах хүн байна уу
"Chinese History" Fan Wenlan 799.2 ¥, 616.2 ¥ 63.5 ¥
"Mirror" Sima Guang 410.5 ¥ 125.9 ¥
"Tatar History" 11.3 ¥
"Tang Dynasty draft political history" Yinke 31.2 ¥.


《中国通史》范文澜 799.2¥, 616.2¥ 63.5¥

《资治通鉴》司马光 410.5¥ 125.9¥

《塔塔尔族简史》 11.3¥

《唐代政治史述论稿》陈寅恪 31.2¥ .
Бичсэн: g84 цаг: 23:43, 2011-11-25 | Холбоос | |


Бичсэн: Зочин цаг: 12:31, 2011-11-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1282 удаа уншигдсан.