өглөөний сонин уншилга, өдрийн цайны завсарлага, оройн ТВ мэдээ, орон зайгаа үгүйлсэн хоосон мэдрэмж, ХЭН ХААНА ЮУ БИЧЭЭД БАЙНАА гэсэн бодолоор солигдож. чухамхүү бичихийн уншихын их хүслэн болж, өнөөдөр гээд л ямар нэгэн зүйлийн тухай эхлүүлэн бичиж, эрэгцүүлэн бодож, заавалчгүй нэг эргүүлдэг хэдэн хуудас-ууд....
энэ бол өнгөрөгч жилийн арван хоёр сараас хойш, амьдралд маань амт утга учир нэмэрлэж, бас ч үгүй буцаж ирэхгүй цаг хугацаа, неривийг маань барсан зүйл байлаа.
хамгийн анх утга агуулга багатай урт урт өгүүлбэрүүд, утга санаа нимгэн хүнд хэрэггүй юмнууд, бичдэг алдаа мадаг ихтэй агуулга багатай зүйлс бичдэг байлаа. /бодит шүүмжлэлүүд/
Легаси намайг анх найзаа болгоход би хэн нэгний найз биш гэдгээ мэдэж билээ.../блог ертөнцөд../
Юуки энэ блог бол хэнд ч таалагдах албагүйгээр өөрөө өөртөө эрх чөлөөгөө эдлэж болно гэж хэлж билээ
уг нь блогоор АМЬДРАХ ХҮСЛЭН энэ тэр гээд их олон зүйлийг хийж болно. бас ч үгүй цаг хугацаа орон зайг үл харгалзах мэргэжил мэдлэгээр ондоо ч олон найзтай болж болох юм шиг санагддаг байлаа...
одоо харин хаа холоос хэрүүл хийж муудалцаж л чаддаг болж.... цоомтой, сирустай, зараа ах-тай /миний ах биш, нэр нь/ аттила гээд, ме /Лега гэж бодож байна/....тунгаамааа гээд
уг нь эх оронч сэтгэлгээг зэвүүцэлээр өгдөөх санаа маань олон дайсантай байхаас өөр гарцгүй дайны талбарт намайг дуудаж одоо зарим нь учирсан амаргаа уйлуулаад буцдаг хөсрийн зантай залуугийн түүхийг надад зориулжээ.../инээдтэй юм/
амьдрал гэдэг хэзээ ч надад мухар гудамж шиг санагдаж, явах газаргүй гишгих зайгүй байсангүй... би өөрийн хандсан зүг зорисон газар орон руугаа гарц замыг нээсээр явж ирсэн...
ерөөс ангижирахаар шийдлээ, english сурий.. өдөр шөнөгүй өглөө оройгүй 6 сар эсвэл 2 жил байсан ч хамаагүй би хэл сурахаар шийдлээ.... хэлийг сайн, муу сурна гэж байхгүй түргэн сурна удаан сурна л гэж бий гээд теором өөртөө гаргачихлаа...
ойрд ажил хийх онгод маань учиргүй ихээр төрж бүтээлч болсонтой маань зэрэгцээд хийх юм олон байгааг олж харах нүдтэй болсон бололтойдогоо....
блог бичихдээ тэр нэг өглөөг амаргаа мөрөөдсөн түүн рүүгээ тэмүүлсэн өглөөг бичиж, амьдралд минь тохиох зовлон гунигийг хуваалцах ханиа болгож, хагцал үхэлд мятрашгүй байхад өөртөө болон бусдад хэлэхийг зориж, бид тэр өдөр /үхэх өдөр өө/ идсэн хоол өмссөн хувцастайгаа л хорвоогоос буцдаг. үхэвч үлдэж хоцрох үнэн ба дурсамж бий... бид бол шалиг яриа, хов жив,... зүгээр л уйдахаараа уудаг, уухаараа уурасдаг, уурссан яриагаар бусдыг утдаг байхгүйн төлөө танихгүй найзууд даа даах даахгүй итгэл өгч өөрийнхөө болон бусдын тарыг таниж явсан ахуйд гуниглах завгүй, ажиллах завгүй өнждөг байсийм санаж....
....-ҮГҮЙДЭЭ үгүйлнэ, мартахгүй, хаяахан буцаад ирнэ....