2007-09-25
ЦАГААН МАЛГАЙТ-2*

/үргэлжлэл, тул эхний хэсгийг өмнөх бичлэгээс уншина уу/

хэдий зун цаг ч гэлээ, намаржаад хангайд бороотой байсан үе.

бид нэрийг нь эс мэдэх нуурын хөвөөнд хонов. залуу халуун насанд үзээгүйгээ үзэж мэлхий гээч амьтнаар илдүүрээ хангаж, шинжлэх ухааны туршилт гэх нэрийдлээр нэлээдгүй тамлан зовоох ажиллагаа хийвээ.

тэрхүү цагаан малгайтны дуль эхэлдэг өглөө, манайхан манантаж, уйлагнасан тэнгэрийн доор урт маршрутын эхэнд үүрийн зургаан цагаар бэлэн жагсжээ...

би тэр өдөр жасын нярав хийж, Ниваалын ээлжтэй байсан тул бусад галынхаа арын албаныхантай отог майхнаа нүүлгэх ажилтай үлдлээ. бид Архангайн хотонд хавийн нутаг жижиг бор толгодуудаас нүүж баруун тийш төвшрүүлэх сумын нутагт орох, түүх зохиолд цөөнгүй дурдагдах тамирын хөвөөнд, нэгэн сэргэлэн дэнж дээр буудалласан юм. УАЗ-53 дээр задгай ачсан эд хогшил дээр салхи татуулан хөдлөхөд ногоо, чийгийн үнэр хамрын самсаа сэргээж, энэ удаад борооны дараа тул тоос шороо гэх юмнаас ангид нэгэн сайхан нүүдэл хийв.

бусад нь мунгинаж байх хооронд би загасны уурга дэгээ сатурк-ханаар нутгийн хүүхдүүдтэй наймаа хийж хуурай аргал сүү тэргүүтнийг юун түрүүнд авч. баян цатга лангийн дээдийг мэдэрч тэр өдөртөө л хүмүүсийн амьдрах дүрмийг би зохиовоо... багштаны хархад л нэг сайхан УАЗ-469 гэх тэргээр, жолооч залууг нь шордсоор байж ухасхийлгэх зуур, айлын эзгүй өвөлжөөг нэг урт шургааг модоор тонож, түүнийгээ хагалж дүлэхээс гадна машинд авч явж болохоор хэрчмүүдэд хөрөөдөн хувааж, хөлсөө гаргав....

андууд маань айсуй... би гэр майхан, сууц-аан босгож, хоол хошийг бэлтгэж, сүүтэй цай мэлтэлзүүл-сээр хүлээнэ. харин манайхны бусад, ихэнх нь халуун балгах юм бүү хэл, чигтэй хөнжил пүүгээ гээ ч дэлгэж эс амжжээ...

найзуудынхаа аяганаас буцааж авахаар болж, ээ энэ муу хоёрыг хардаа, өнөөх өндөр шар хамар нь хуурайшиж улайгаад, өглөөд ядаж ганц хэрчим талх, шарсан өндөг энэ тэр гэж гомдол-дог улс,.. гол нь тасарч үхэх гэж байгаа биз, /хэзээнээсээ гадаадуудад доль зан гаргадаггүй ч гэлээ энэ удаадаа.../ эх орны нэрийг бодож тусыг санав, хөөе Том /муур биш/, Пранко камийн, тэдэнд нөхдийнхөө аяганаас илүүчилсэн будаатай хоолоо барив. мөн наймааныхаа ашгаас үлдсэн жаахан сүүгээ хөөрүүлээд өглөө../нэг онгирохоороо байдгаа өгчихдөг зангаа гаргаваа/ бид яахав хээгүй хээрийн улс гэж манай хэд биесээ хөөргөв.

ТА НАРЫН ТОЛГОЙ ДЭЭГҮҮР БУУДНАА гэсэн аймшигтай орилох дуунд цочсон боловч арай алчихгүй л юм байна гэж дотроо бодсоор, хацар нүүрэнд үл ялиг мушилзах янз гаргаснаа, /дотроо доогтойгоор инээвхийлж/ зоригтойгоор очив. тэрхүү согтуу эр намайг илдэж хөөхөөс өмнө, бид түүнийг илбэж жавтий хүргэхээс өмнө...

энгэр заамыг атгалцаж нэг бус нэлээн юм болов. энэ үесэд мөнөөх, хааяахан нэг майхных нь татлагад тээглээд унасан хэн нэгнийг харийн хэлээр харааж байдаг хоёр, зиа гутлаа зөрүүлж өмсдөг хэдээс бусад нь нам гүмхэн байлаа. нутгийн индианчууд хаа нэгтэйгээс хараад хэвтэж байсан гэлтэй харанхуйгаас пөөнийсөн хар юмнууд овс овс хийтэл гараад ирж байх үеэр, алаад өгнөө та нарыг, арьсыг чинь өвчинө гэх, халж монгол хэлийг хоёр шонхор хамарт, эгээл өөрийн хэл мэт ойлгож, майхан савтайгаа чичрээд хэвтэж байсан юм.

ингээд хэсэг зуур согтуу эр бид хоёр эвлэрч хоёр улсын ерөнхийлөгчид гар гарыг барилцан, сэтгүүлчид-эд зориулж буй мэт удаанаар гараа сэгсрэлцэв. эхлээд сэгсэрч байгаад, уур омгоо харуулахаар хүчтэйгээр атгалцаж.... удтал ил бус далдаар дайсагнав. одоо жинхэнэ хэргийн эзэн цагаан малгайт хэн байсан нь чухал биш болж. дайныг объект субъектийн аль аль нь чухамхүү бид хоёр болжээ. /согтуу эр бид хоёр/ түүнийг авч явахаар ирсэн залуус ч мөн цус нь хөөрч, цөс ихт монгол хүний араншин-гаар энэ муугаас би илүү, чи дорой гэлцэн өвөр зуураа муудалцаж, нэг нь тэнд, нөгөө нь энд өнхөрч ойчих хүртлээ л их юм болов.

манайхны сайн эрчүүд, том толгой гаргаж, намаржиж буй цагийн өтгөн шаргал айрагт хорхойссон баавгай шиг дайрч, голын цаад биеэнд байх агент мухлаг руу, айл хунар луу зүг бүр тийш одсон байх ахуйд чухамхүү, бакалаа зөрүүлээд өмссөн залуус бид энэхүү отгийн эзэн нь болж, дошоо сахин үлджээ.

ганц нэгээрээ яваа танай хэдийг хашраана гэж ам гарсан залуус тарж бутрах үед, буу бариад буцаад ирэх бий дээ гэсэн бодол нойрыг маань хулжааж гарцаар сууж үлдэв.

бүх юм намжив уу гэж бодож байх үед, хэрэггүй үед буруу газраа нанчилдлаа дээ гэлцэх шаагилдсан олон гагцхүү, надад нэлээдгүй шорвог эрүүний шөлийг ханатал, хахаж цацтал уулгав. тойрсон олны дунд баатар, баар /гай/ хоёрын дунд зогсож байтал, хөл доор нэгэн зөөлхөн юм гишгэгдэх мэдрэгдэв.

тонгойгоод хартал, тэргэл сарны гэрэлд, өнөөх унтахаар хэвтэхийн өмнө намнасан хулгана хэвтэж байгаа нь мөнөөсөө мөн байлаа. гэнэтхэн ихээр инээд хүрч, ганцаараа адлуулах, амьтан улсын дунд улам бүр уурыг нь барахаар бахдалтайяа, зогсож эс чадан инээсээр....

хүн хар цөм тарж, айрганы түрүүчээс ирлээ... хэдэн хул уусан юм бүү мэд, шөнө оройн цагаар жихүүцсэн биеийг халуун илчээр төөнөж нэг мэдэхэд түрэлгийгээрээ хараад ойчжээ...

өглөө сэртэл зөрүүлж өмсөн гуталтай хоёр, хөнжил, аяны пүүгээндээ тухтайхан ч хэвтсэн юмгүй, хөл эх биеэ нөмгөн орхиод, ганцхан толгойгоо хучаад унтаж буй харагдав.

ар урд гэх, их бага гэх тамирын гол борооноос болоод бор шаргал-аар эргэлдэн урсах авч түүний чимээ болон голын зүгээс үлээх сэрүүн салхи нь сэтгэлд, зараа залгисан мэт доторт минь таатай сайхан санагдана.

үүр цүүрээр босоод гайны хүүдий болсон цагаан малгайгаа гартаа барьж, ширэлдсэн үс даахиа салхинд элбүүлэн, хамар, хацар шанаа, чих хүртлээ, сайрдсан хүрэн бор царайндаа инээмсэглэл тодруулсаар, энэ муу тэнэг малгай, тэр муу тэнэг хулгана гэж ЭЛДВИЙГ бодсоор голын зүг алхаваа...

халх нутгийн гүнд аялах зуур хавраас зуныг үдэж намартай золгосон, шингэн хяруу буусан тэр өглөө би аз жаргалтай инээнэ. юу юу болоод өнгөрөв дөө гэж өөрөө өөрөөсөө асууна.....

 

/залуу хүн шиг идэж, ууж, инээж ханиаж явсан үе минь тоотой юм, хөмсөг зангидан элдвийг бодож, эрээн цаас эргүүлэх намайг, бусад нь даан ч ойлгохгүй юм даа...          тэр өдрийн нүүдэл суудал, борви бохисхийлгүй ажиллах, хоол унд хийхэд, бибээр аман дахь хэдийгээ урсгалгүй хийсэн гэвэл худлаа болох биз, одоо санахад даван туулсан бэрхшээл зовлон бүр хүнд аз жаргал ч юм уу даа/

Бичсэн: g84 | цаг: 18:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
тнкс
Бичсэн: зочин цаг: 10:09, 2007-09-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1342 удаа уншигдсан.