наймдугаар ангид юм шиг санаж байна би хорвоо ертөнцийг 152см өндрөөс хардаг байлаа.. үүндээ эхлээд гутарна, дараа нь эвлэрнэ.
анги хамт олон маань жагсана. би хөвгүүдийнхээ хамгийн хойно жагсана. хамгийн том бүдүүн биетэй охидын хажууд... тиймээс бүүүр ч жижигхэн газрын битэг гэмээр л юм харагдана. гүйхээрээ гүйцэгдэнэ. охид дунд буу халсан шигээр додигор гүйж байгаад.
гэртээ хариад бодохоос л уур хүрээд байна. хэ хэ. за сүүлдээ ч бүр ээжид уур хүрнэ. та л намхан та л жижигхэн танийг би дуурайсан байна. заваан юм оччиж очиж таныг дуурайгаад... муу ээжийгээ яах гэж тэгдэг байсан байнаа... ээж маань: инээгээд л хоёр эгчийгээ харалдаа миний хүү өснөө гэдэг байж билээ...
хүний өндөрийг хэмжих нэг ийм тооцоо байдаг юм.
эцэгийн өндөр =A
эхийн өндөр =Э
хүүгийн өндөр =Х
охины өндөр =О
Х= ((A+Э)/2)+5
O= ((A+Э)/2)-5
би тийм жижигхээн ээжийн хүү гэхэд 180 см гээд бодоход муугүй шүү хэ хэ
эжий маань өнөөдөр эмнэлэгт хэвтэнэ. эжийгээ түрэгний тэрэг аваад явсан гэхээр нь би айчихсан... эжийгээ байхгүй болчихвол БИ ЯАНАА гэж өөрийгөө боддог өөдгүй хүү байгаа юм.
ажил дээрээ сууж байтал утас.... гүйгээд очисон... тусал даралт зүрхий бичлэг бичдэг апрат... тэр тэнэг аппратыг би дандаа дийнд дийнд гэж байгаад дииииииийн болоод дуусаж байхыг кино дээр харж байсан болохоор сэтгэлд нэг ёоозгүй бууна...
ээжийнхээ хөлийг гэдсэндээ хийж дулаацуулна. ээж маань ярих ч тэнхэл алга...эмч нар шоконд орцон байхаар нь л би айгаад.... муу ээжийгээ алдах гэж байна гэж бодогдоод тэгсэн нүдэнд нулмас тороод ирдгийн.. хүний амьдрал гэдэг юутай хэврэг юутай нандан бэ... элэг бүтэн амьдрал юутай жаргал вэ... сэтгэлдээ ойрхон байгаа муу бүхнийг төсөөлөхөд л дотор минь харануйлж амьдрал гэр минь эзгүйрэх шиг....
архайсан залуус гэрт нь үлдсэн ээж маань охидоо айлын бэрх болгох гээд хурим найранд дараа болохгүй гээд гүрийгээд байсныг нь би бодохгүйдээ... хамт халуурч бүлээрээд байсан байж.. өөрийгөө бодсоноос ээждээ эм бариад очилуудаа...
шөнө нойргүй өдөр хоолгүй зүтгээд... халуураад царай нь цонхигор байхад хувцас хунар хааш нь шидэлчихэвээ гээд өөрөө эхүүтэйхэн тавчихаагүй байж...ухаа муутай юмаа би.
гэртээ хэдэн төгрөг л хүргэж байвал болоо гэж бодсон бодолтой ачлаж тойглох юмгүй байж зандарч яридаг зантай... бүхнийг шийдэж бүгдийг болгодог нэг их баатар....
хөх хот руу аав ээж бид гурав эмчилгээнд явсан юм. би нэг камер авч эрээн дээр болон замын үүд дээр буугаад л бичлэг хийнэ... өнгөрсөн намар юм байна. аав ээж хоёр, өөрсдийг нь эмээ өвөө болгож орхисон дайсны цэргүүдэд хувцас гутал авч байгааг би наанаас нь бичнэ.
тэгсэн жаахан салхитай үеэр төмөр замын өртөөний задгай талбайд тэр хоёр зэрэгцээд алхаж байснаа ээжийн салхид хийссэн цайвартсан шаничигийг аав маань ажилд нухлагдсан мойног хуруугаараа ялимгүйхэн дөмнөөд янзлав. би камерынхаа нүүрийг чиглүүлэхээс урьдаад янзлаад өгчих санаатай аав маань ахиад нэг гялсхан элбээд авахад нь өөрийн эрхгүй нулмас минь асгарч билээ.. ханиа сайхан харагдуулах гэж тэр ш дээ...
би бичлэг хийсэн чинь эгч дүүсд маань хов зөөж байгаа аятай ээж маань хамаг мөнгө нь дууссан энэ нэг хүн аймар үнэтэй янзан бүрийн компьютерийн юм авих юм гэж билээ....
энэ зун аав ээж хоёроор шинэ машинаа сорихоор бага дүүтэй баруун хараа руу явуулсийн. тэгсэн тэнд их хөгтэй, ээж нэг хар нүдний шил зүүчихээд л явсийн... тэгсэн аав дүү хоёр голын эрэг дээр сууж байсан, ээж нэг нүднийх нь шил нь унчихсан байхад мэдэхгүй л хар шил нөгөө нь зүгээр хоосон араам зүүчихээд наагаад байсан гэсэн. хэ хэ хэ ха ха
үгүй ээ чи наад шилээ яачихаав гэсэн, яагаачгүй, үгүй чи чинь мэдрэл муутай юм уу аваад хардаа, наад нүд чинь юу харж байдгийн гээл аав ууралсан гэсэн.. хэ хэ дүү наана нь татаад унчихсан гэж байгаа..хэ хэ
хэ хэ сайхан амьдрал, миний амьдрал сайхан... олуулаа өссөн болохоор өглөөд оймс энэ тэр алга болох энүүхэнд.. тэр хулгайд ээж гуай л зохион байгуулагчаар оролцоно.... яагад гэвэл нөгөөдүүлийн юмыг надад цаадах чинь авч өгдийн... зөрүүлээд минийх бас тэдэнд.... хэ хэ
за за сэтгэл жаахан гайгүй боллоо эгч гуай шинхэн бэр болоод дүү атмаан бид хоёроос өөр энэ гэрт хоол унд зөөчих гэр орон эхүүлчих хүнгүй болчихсон тэнэг байнадаа....