2007-09-15
ХоНин УсНы гОвь......*

би жаахан байсан юм, жаал хүү байж дээ.

айлын гэрийн гадаа суугаад найзтайгаа тоглож байсан юм. өндөрлөж зассан гэрийн Буйрын хананы тойргоос арай нэг илүү гарсан хэсэг дээр суугаад шороо идэж байсан хэрэг л дээ. тэгсэн гэнэтхэн толгой эргээд, газар босож ирээд тух руу аваад хаядаг юм байна. босоод ирсэн хөл чичигнээд ахиад газар босож ирээд саваад хаядаг юм байна. унасан чигээрээ нүдээ аньж хэсэг хэвтээд босоод ирсэн. бүх юм сангираад, сандаачаад хаячихжээ... гэрийн хэдэн унинууд унаж, зарим нь хугарч, тогоотой өрөм хөндсөнөөс ноцтой юм болоогүй л байсандаг.

ёстой сонсоогүй үг. ГАЗАР ХӨДЛӨХ гэнэ үү. ус намагт орсон амьтан мал гарч ирээд нэг биеэ шилгээдгийн,.. нэг тиймэрхүү л юм болжээ дээ гэж л бодлоо. төсөөллөө. байгаль газар чинь амьтай гээд л бодлоо.

1957 оны зун байлуудаа.... тэгсэн жинхэнэ аюулын сураг аажимдаа сонсогдож эхэллээ. хүн мал газар доороос орилж байна гэнэ үү... амьдаараа арав гарав хоноод цөм үхсэн л гэнэ. газар хагараад 220-30-40 км цуурсан л гэнэ. одоо түүгээр нь машин тэрэг бүү хэл морь мал харайлгаад гарахааргүй юм байх....

тэгээд хэдэн жилийг ардаа үдэж, надад за бас нутаг оронд маань юу тохиолдсоныг мартаж байх үесээр ахиад танил мэдрэмж. хөлийн улнаас чичиргээ мэдрэгдэнэ. долоо хоногт заримдаа хоёр, заримдаа сард нэг удаан. байгаль эх чичигнэн шилгээж, намайг айлгана. өмнөх удаа шигээ газар ойчиж унаад байхгүй ч гэлээ сэтгэлд ямар нэгэн хариулт олж эс чадах, нэгэн үл ойлгогдох хүчний мэдрэмж төрсөөр.. арилан замхрах нь бүү хэл улам бүр даамжирсаар.... энэ нь удахгүй дэлхий сүйрэх нь гэсэн цуурхалтай давхцаж, манай нутгийн айл амьтан халуун зунаар үхэр алж идээд, найр наадмыг үүсгэн хүн бүр нэг нэгэндээ, элэгсэг зөөлөн хандах болж чухамхүү, үхэх хугацаа нь улам бүр ойртсоор байх хүмүүс хойчоо бодож, сургаал хэлж, буян хийх нь элбэгшив. худал үнэний завсарт цуу яриа намжихаас өмнө хүмүүс буцаад зангаа хувиргаж эхэлсэн нь нэн тэргүүнд мангар тэнэг, за бас залхай зайдан улсыг, амь хувьдаа хөрөнгөтэй улсыг хамран өөрчлөлт явагдав. Бусад нь хэвээрээ орчлон хорвоогийн хийгээд өөрийнхөө мөнх бусыг ухаарсан улс, нас дарж, жамыг дагах хүртлээ хорвоог гэгээн сайхнаар гэрэлтүүлж билээ.

Харин би энэ л уулсын цаана ямар нэгэн дэлбэрэлт болсоор байна гэдэгт итгэсээр.. морь малын нуруун дээр гарах цагаас эх орны эзгүй хээр тал, уул толгодыг даван явж, эрэл хайгуул хийнэ. Сэтгэлдээ 15ны цагдаа, харуул занги хийж буй мэт төсөөлнө.

Хятадын цөмийн зэвсгийн туршилт, хийсэн үнсэн саарал говь, бид Ташкент хотод хүрэхэд машины дугуй болон биднийг ариутган оруулж буй хужаанууд... жорлонгийн нүхийг нь араас нь онгойлгож ухсан байх ба бүх ялгадсыг өдөрт нь ногооны талбай руу зөөж асгаж буй үйлдэл.....

энэ юу гэдэг говь вэ, Хонин усны говь, яагаад монгол нэртэй байгаа юм вэ, яагаад гэвэл манайх байсан болохоор... бас нэгэн эмгэнэлт урт түүх...

хайран хайрыг минь булаасан хонин усны говь минь хэнд ч дурлаагүй хэнийг ч хайрлаагүй онгон зүрхээрээ эх орныхоо элсэн ширхэг чамайг би анх хайрласан юм байна.

 

харин намайг шороо идэж байхад  Бага Богдоос Эх Богд, Хоромхон, Арц Богд, Эх Богдын Битүүдийн ам, Өндөг хайрхан, Гурван булаг, Эх Богдын нурууг бүхэлд нь шувтарч явагдсан газар хөдлөлт бол хүмүүсийн амаар л 250 гаруйхан км юм билээ....

Гар минь ганзаганд хөл минь дөрөөнд шүргэх үед бол, хайрт Хонин усны говь минь чичрүүлэн нулимс туслуулах төрөх дөө орж байжээ. Сааралтсан шороон үнэсэн говьд, салхи сөрөн зогссон ачааны машинаас буугаад... атгаж үзсэн шороогоо асгаж амжаагүй байхад, хатмал говийн хөрсөнд харууслын нулимс дусална.....

Бичсэн: g84 | цаг: 16:16 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Харин энэ газар хөдлөлтийн тухай юм бичдэг юм билүү гэж бодогдоод
Монголчууд аянгаас айдаг шиг ээ газар хөдлөхөөс айдаг гэхдээ дэндүү сийрэг суудаг болохоор л нийтийг хамарсан хөнөөл байдаггүй байсан байх
Бичсэн: g84 цаг: 18:07, 2011-05-15 | Холбоос | |


газар хөдлөх, газар хөдөлгөх. Одоо манайхан газраа хөдөлгөөд байх шиг
Бичсэн: dadido цаг: 20:20, 2011-05-14 | Холбоос | |


хаанаас юу гараад ирэв ээ кк..

газар хөдлөх тийм ч хүсэх зүйл биш шүү, бурхан гончигсум мэнн
Бичсэн: хундага цаг: 19:13, 2011-05-14 | Холбоос | |


Бичсэн: g84 цаг: 13:40, 2011-05-14 | Холбоос | |


тийм үү би залуухан геологич хүн... сайн мэдэхгүй юм байна тулахтай судалж үзнээ, үүнийг би зүгээр л нутагаа санаад л бичсэн юм, гэхдээ намайг багад газар хөдөлж байсан, аавыг маань багад газар байнга хөдөлдөг байсан гэдэг юм....
Бичсэн: g84 цаг: 14:48, 2009-01-06 | Холбоос | |


Тэр газар хөдлөлтөөр Бага Богдод Оюут, Биндэрьяа гэж 2 нуур шинээр үүссэн гэдэг.
Бичсэн: Melody цаг: 14:31, 2009-01-06 | Холбоос | |


Хэн бичсэн юм бэ? Гайхалтай.Харин тэр 250хан км гэж юу гэж байгаа юм бэ, 57 оны газар хөдлөлт үүнээс илүү нутгийг хамраа биз дээ
Бичсэн: Melody цаг: 14:29, 2009-01-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1571 удаа уншигдсан.