2007-09-14
юутай сайхан бэ*

Арын сайхан хангай нутагт од түгэхийг харах юутай сайхан бэ

Сэлэнгэ мөрний хөндийд өглөөд суунаглах өтгөн манан будан хөшилдөхийг харах юутай сайхан бэ

Дорноды тэргэл саранд шөнөжин дуулах юутай сайхан гээч

Алтайн хөх уулсад мацах юутай сайхан

анга-мал говь нутгийн баян бүрд нь юутай сайхан

яг л дэлхий дээвэрт буй мэт яг л нисэж буй мэт яг л дэлхий бөөрөнхий гэдгийг олж хармаар, яг л амьдралын зорилго мэт оргил, яг л халуун гал мэт говь хангай уул тал минь....

өнгөрсөн жил үхэр мал барьж иддэг нэгэн бяцхан динозавр гарч ирсэн гэнэ. хойд хоёр хөл дээрээ гүйдэг үнэг шиг тэр амьтан бүр айл амьтны үүд хаалга маажаад мэрж, хэмлээд.... залуус тэрхүү амьтныг агнахаар бүгд буу чийдэн болж, дайлаар мордсон ч Сэлэнгэ Хөвсгөлийн уулс модоор дамнуулж хөөсөөр хил давуулан алджээ. энэ нь Ердөө л Чирнобиййл гээд байдаг тэр нэг гүйлгээтэй алим /хадамдаа авдаг/ ургадаг газраас ирсэн гэх амьтны тухай.

дөрөвхөн жилийн өмнө Архангайн Хотонт хужирт төвшрүүлэх, хашаат, тамир сумуудаар явсан юм. зуны дэлгэр цагт бүхэл бүтэн уул зэгэл саарал өнгөөр харагдах агаад тэнд утаагүй галгүй нэгэн өвөрмөц түймэр гарсан гэнэ. ахин хэзээ ч сэргэхгүй хатаж гандсан ой модод... энэ бол Сибирийн хүр хорхой гэдгийн л тухай юм.

монгол орны тэдэн хувь нь ой тэдэн хувь нь тал хээр, ойт хээр, хээр, говь цөл.... энэ нь бага тоо биш учир нь газар нутгийн хэмжээ нь том.  жишээ болгож дурдахад Итали чилийн 90% нь ой гэж бодьё л доо. тэдгээр улс орны нийт газар нутаг манай орны 30% гэж бодьё. зөрүү гарна даа... их ой хамаагүй их ой бидэнд ий...

өнгөрсөн гурван жилд дорнодод хилээр давж таваас зургаан удаа түймэр орж ирсэн ба бид байгаагаараа өмссөн хув-цасаараа л галын эсрэг хүн-хэрэм босгож, ялагдаж болохгүй тулаанд уурхайн 300 гаруй залуус гуч гаруй машин оролцож, өмссөн хувцас байгаа бүхнээрээ унтраасан. эх орон шатаж байна.

өнгөрөгч жилийн зунаас хойч монгол орны хойд нутгуудаар ажиллаж амьдрах хүмүүс хавар зун намартаа нэгэн хачирхалтай өвчнөөр өвдөж байна. энэ нь нэг бол саа тусгадаг нөгөө бол коом болгодог... Ерөнхийдөө бол үе мөч ба оюун санаа гэсэн хоёр чиглэлд гаж хэвийн биш болгодог өвчин юм. энэ нь мөн л Сибирийн хачиг хэмээх амьтны хазуулсан бүхэн тусдаг тахал....

юутай сайхан вэ эх орон минь......

Бичсэн: g84 | цаг: 09:41 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Хөөх чи бүр миний мэдэхгүй юмыг мэдчихсэн, илэрдэг шинж тэмдэгтэй нь илэрхий хэлж байна ш дээ. Сибирийн хачиг хүний мэдрэлийн системийг сонгомолоор хордуулдаг ховор төрлийн хор агуулдаг юм байлаа. Миний сонссоноор эмчилгээ оройтсон нэг хүн нас барсан гэсэн. Яг энэ талаар 1-р эмнэлгийн мэдрэлийн тасгийн Энхсайхан эмч судалгаа хийж байгаа.
Тэр эх орон энд тэндгүй шатаж байгаа талаар миний байр суурь гэвэл Монголчууд амаараа шатааж байгаа гэж ойлгодог доо. Яагаад гэвэл нэг хэсэг манай монголчуудын амнаас том багагүй “шатлаа” гэдэг үг урсаж гарсан даа, чи санаж байгаа байх. Наймаанд яваад шатлаа, найз нь гэртээ байхгүй бол цоожтой хаалга мөргөөд шатлаа, ажил бүтэхгүй бол шатлаа......... гэнэ. Монголчууд “Амны билгээс ашдын билэг” гэдэг сайхан зүйр үгтэй дээ. Энэ нь амны бүтээгдэхүүн үг бол их чадалтай гэсэн үг. Тиймдээ ч “дууслаа” гэж өвөг дээдэс минь хэлдэггүй харин “дүүрлээ” гэдэг байжээ. Сайхан уламжлал шүү.
Бичсэн: Tsoomii цаг: 13:44, 2007-09-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1217 удаа уншигдсан.