2007-09-13
Цасан шуурга*

Цасан шуурга
би Цас хүсэж байна. амьдрал маань уулаас нүд чихгүй цасаар шуурч, нүдүүлж байгаа юм шиг л байна.

тэр жил зургаан сумтай угсарч бууддаг жижиг буу мөрлөөд хэсэг хүмүүстэй ууланд гарлаа. ойн байцаагч анчид бүгд шинэ цас орсон өглөө чонын мөр хөөхөөр гарч ирсэн улс... би буга гөрөөс юу л таарна, түүнийг нь нударчихмаар л байсан юм санаж,...

хэсэг алхаж байгаад хойно үлдсэн нөхдийг хүлээлээ... ёоооохх чи чинь яасан түргэн явдаг хүн бэ, түрүүлж яваад тасарчих юм... хм, яриад юухийв, чи хөөе алхдагаараа бол мундаг л анчин юм, гэхдээ энэ ойг чи ганцаараа хамаг анг нь түүвээчихлээ, одоо ард ороод яв гэлээ.....ззассссссс юу вэ хэн нь хэр бууддаг аа харнаа гэж бодлоо..

хүйтэн гэж жигтэйхэн... цасан ширхгүүд нэг нэгээрээ мөстөж хөлдсөн байх ба өглөө тосолж гарсан гутлын хоншоорыг үрээд бүр юу ч үгүй цагаан саарал болгож орхижээ... эцэг маань даарч бөөр нь өвдөж байна гэхээр нь цам ороолтоо тайлж өглөө... тэгсэн биш ёстой нус маань гоожоод түүнийгээ дагаад уруул ам маань хөлдчихөж билээ....

гэтэл тас хийн шүгэлдэх чимээ харах шиг боллоо... бор гөрөөс би буудсан юм. цоо шинэхэн бууны замаг царцаад сум тэслэх чадалгүй сулхан шот хийсэн чимээ гаргаад л үргээж орхилоо... арай ч....

 өвдөгнөөс дээш гарах хунгар цасан дундуур алхсаар хэд хэдэн уул давсан ч ахин өөр зүйлтэй таараагүй юм. би уулнаас ганцаараа буцах болж, энэ үед цаг дөнгөж өглөөний 10:00 болоогүй байхад, цасан шуурга эхэлж харанхуйлсан нь хамаг түүх эхлэх болсон юм. буу болон бусад хүмүүс дээ уур хүрсээр уухилан амьсгаадсаар би ганцаараа буцах болсон нь .......

/ажил-ааа гэж.....хийе дээ чамайгаа /

Бичсэн: g84 | цаг: 08:59 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 1178 удаа уншигдсан.