Ломоносовын ч билүү Тургенев, Достоевскийн за аль нэгнийх нь намтарт тэд зохиол бичихдээ намхан таазтай модон байшингийнхаа 4 буланд нэг нэг зохиол, роман эхлээд нэгийг нь бичиж байгаад гацвал нөгөө рүү нь шилжин сууж бичиж дуусгадаг байсан гэж дурдсан байдаг. ...тэгээд өвлийн хүйтэнд гэрээсээ гарч яваад өлсөж ядраад хөл нүцгэн үхсэн тэр суут хүн хэлэхдээ би, чи намайг ойлгодог бол, би чамтай эвлэрч хэрүүлгүй байдагсан бол энэ бүх суу билгээ өгөхөд бэлэн байна гэж байсан гэдэг.
ёр нь би унших, за бас нээлттэй байх дуртай, гэтэл зарим миний болон бусдын бичсэн зүйлс нь гарчигнаасаа авахуулаад л унших хүсэл төрөмгүй байх юм. хүмүүс ихэнхдээ л хаа нэгтэйгээс хаа нэгтээ байгаа хэн нэг рүү зориулах янзтай, за тэгээд ихэнх дээ л эгэл жирийн бус биеэ тоосон байхыг харах юм. 1/3 нь ядаж ийм байна. бас нэг 1/3 нь зүгээр л өөрийн дур хүслээр бие сэтгэхүйгээ амраах гэж бичсэн байх юм. үлдсэн 1/3 нь үүнийг хэн нэгэн мэдээсээ гэсэн мэдээлэл ба үүний тухай чи юу гэж бодож байна гэсэн санал сонирхсон байх юм. гэтэл огт хэнд ч нээгдэхгүй хаалттай бичдэг хүмүүс 3-5 орчим хувь эзлэхээр байна. гэтэл массын 60% нь зөвхөн өөрийн бичсэнийг л бусдад хүргэх үзүүлэх сэтгэлгээтэй байх юм. миний хувьд энэ бүх бичлэгүүд алжаалаа тайлах, за бас өөрөө өөртэй-гээ ярих, мөн үйл явдлыг хөөж уншивч ядаж нэгэн зүйлийн тухай эргэцүүлэл байхыг хүсдэг.
ингээд хамгийн урт залхуутай бичлэгүүдийг хийдэг. миний бүхийл бичлэгүүд алдаатай, за бас логик утга нь тайлагдашгүй болдог нь миний буруу. учир нь миний хуруу товчлуур дарахаас тухайн зүйлийн тухай бодож буй тархины маань хурд хамаагүй илүү юм. тиймээс зарим нэгэн үг, бодол санааг гээдгийн дээр, би дунд нь алддаг тул хэнд ч эс ойлгогдох зүйл болон үлдэх юм.
би гайхаж байна, яагаад надтай адилхан хэн нэгэн байхгүй байна вэ гэж. мэдлэгээр яах гэсэн юм вэ гэж хэлмээр санагдах юм. бид өөрсдийнхөө хүсэл эрмэлзлээр л бичдэг байх хэрэгтэй. уншихдаа ч тэр... яагаад бүхнийг нэг хэмжүүрт харах ёстой гэж. боловсрол мэдлэг гэхээсээ илүү хүн, хүний сэтгэл, зүрх сэтгэл, гэсэн ухагдахуунуудыг би гол шугам болгон барьж, Ерөөс миний жанжин шугам байхаар шийдсэн....
ланд унаад, эхнэртэйгээ гэрлэн дохион дээр зогсох зуурт л хэрэлдэж буй баян боловсролтой хоёрыг би зарим өдөр олж хардаг, гэтэл орцод яалаа суудаг бохир сандал дээрээ гурилаа хавтгайлаад оройн холоо инээд хөөр болон хийж буй жижүүрийн амьдралыг би хардаг. бид хүсэл эрмэлзэл, мөрөөдөл боломжийнхоо отолцох цэг дээр л амьдарч байна. тиймээс ч бид хамгийн сүүлийн загварын хувцас авч, гоё машин унаж, байр сууцанд ордог. энэ бидний биелж буй мөрөөдлүүд.... гудамны хүүхэд би мөрөөддөггүй ээ гэж хэлэхийг би сонссон, хайран оюун ухаан.. хайран эрх чөлөө. зүүд мөрөөдөл минь, блог минь миний эрх чөлөө.... тийм суу алдартай зохиолч хүртэл эхнэртэй хэлсэн үгээс харахад /чи намайг ойлгодог бол, би чамтай эвлэрч хэрүүлгүй байдагсан бол энэ бүх суу билгээ өгөхөд бэлэн байна / хүний амьдралын аз жаргал мөнгө биш гээд хэлчихмээр л байдаг юм.
гэтэл би мөнгөгүй байвал уур маань хүрч, эрх мэдэл маань багас ч, чадвар, урам зориг маань буурах юм. ажлынхан маань цалин буусан орой бүгд инээлдсээр банк орж хамт даа картаасаа мөнгө өө авах нь олонтой. өлссөн, ядарсан, уурласан өдрүүдийн дунд тийм сайхан инээмсэглэсэн өдөр ховорхон байх ба байвал, заавал цалин мөнгө буух, эсвэл буусны дараах өдрүүд байдаг нь, энэ амьдрал ерөөс мөнгө дээр л тогтоод байх шиг гэж бодогдуулах юм.
Африкт нэгэн сүрэг хүмүүс амьдрах, омог дээр экпедеци-ээр явах судлаачид очив-оо. энэ айлчлал нь анхных биш байсан бөгөөд урьд өмнөх аялал уулзалтын үр дүнд ойлголцох боломжтой байсан юм. наад цаадахаа навчаар хаасан хэсэг хүмүүс, хамраа шорлог, чихээ нарийн иртэй хутга /хус модоор/-аар цуулан зүсэх юм. бүгд нүцгэн тэр омгийн ахлагч хөгшин ухаантай хүн байсан. экспедицийн нэгэн залууд 16 настай онгон охиныг бэр болгон өгөөд, бид уруудаж доройтож байна. хэрэв манай охинтой унтвал түүнээс гарах хүүхэд ухаантай байх болно. би түүгээр залгамжлагч удирдагчаа болгомоор байна гэсэн юм. ердөөл нэг шөнө. залууд тийм ч хэцүүгүй санагдаж зөвшөөрсөн юм. гэтэл сүйт бүсгүй маань шүд ам нь унасан байх ба, хөх нь унжсан, биеийн арьс нь шир шиг хатуу, нүүрээ болон шүд амаа хэзээ ч угааж байгаагүй гэмээр үзлийн аймар юм байсан юм.
гэтэл тэр цэвэр ичимтгий, бас ариухан.... тэр мисс-ийн тэмцээнд түрүүлж буй 18-таас ямар ч ялгаагүй. түүнд зүрх сэтгэл мөрөөдөл, цэвэр ичимтгий зан бий. тэр зүрх сэтгэлтэй ХҮН.
national geography channel гэдэг сувгаар гарсан дээрх нэвтрүүлэг надад Ерөөс хүн төрхийг олж төрсөн хэнийг ч ялгалгүй харьц, хүндлэл, хайрла, бусад байгалийн олон зүйлээс бидэнд энэ хайр, зүрх сэтгэл хэрэгтэй байдгаараа, ялгарч бидэнд энэ л зан төрх байдгаар л би хүн байх юм гэж санасан.
гэхдээ өнөө үед яавч мөнгөгүй амьдрал үгүй юм. хайр ч үгүй. учир нь хайр мөнгөөр төлчих ёстой зүйлийн төлбөрт нь явчих-аад байна.
хүн мөнгө олох олон арга байна. энэ бол маш амархнаас хамгийн хэцүү аргууд юм. дундуур нь хэлэхэд БИЗНЕС гэдэг бол бусдын Карман дахь МӨНГӨ юм. түүнийг өөрийн халаасанд хийх араг ухаанд суралц, цуглуулж сур гэж хэлэх юм.
мөнгө олохдоо оронд нь зүрх сэтгэлээ өгчихвөл энэ амьдрал биш. зүрх сэтгэл нь сэвгүй ч амьжиргаа нь тэнхлүүн байх ёстой. заавал нэг хяслантай нэг нь байхгүй болж нөгөө нь байдаг ийм зүй тогтол байдаг гэдгийг би лав хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй ээ.
энэ хүн..... ХҮН гэж хэн нэгэнтэй харилцаж хандаж байх тухай л ярих гэсэн юм.
амьдрал бол хувь хүний тооцоолох чадвар, хувь хүний сэтгэлгээ, тухайн хүний зүрх сэтгэл, үйлдэл, түүнийх нь үр дүн. дахин үр дүн байна гэж би томьёоллоо....
бас бид энэ амьдралаас нэхэж буй төлбөр болгоны төлж байж амьдардаг, төлж чадаж байж сайхан амьдардгаа гэж хэлмээр....