2007-09-10
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*

тээр жил гэнэтхэн  хүмүүс ихээр метронд суух болсон нь хүмүүн гэдэг гагцхүү ганц олдох амьдралынхаа ханийг хайж явдгийг харуулсан хэрэг болсон юм.

Москва хотын тойрог хэлбэрийн газар доорх замуудад хувь заяаны тойргоор учрах хүсэлтнүүдээр дүүрч, нэг нэгэн руугээ жоготой харцаар харж хайрлаж дурлах, амьдралаа учир утгаар дүүргэх гэсэн хүмүүсээр дүүрч тэрхүү метроны хөдөлгүүрүүд цахилгаан шатахуун бага зарцуулах болсон байхаа, учир нь зарим тохиолдолд буудал дээрээ буух хүсэлгүй хэн нэгэнтэй ханьсан явсаар замын төгсгөлд хүрэх хүмүүсийн тэр их эрчилсэн энерги тийнхүү бүхнийг хөдөлгөж байсан гэлтээ.

галт тэрэгний, зуны хувиарт шилжсэнийг мэдэхгүй ганцаараа явах аялалдаа хоёр цагийн өмнө ирчхээд, нэгэн бүсгүй цонхон доор очиж суугаад нээх сайхан хайрын тухай ном, өгүүллэгүүдийг шимтэн уншиж сууснаа саначихлаа. дуудаад уулзчихвал энэ, нэгэн л сайхан байгаа хирнээ хэн нэгнийг хүсэмжилсэн байдал маань алдагдчих гээд болж өгөхгүй байсан юмдаг.

галт тэргэнд дээд талын суудал таарч, орж мистээ эзэлмэгц, гараад хэвтээд өгвөө... цонхоор замын мушгианд өөрийн сууж яваа галт тэрэгний байдлыг харж баясаж байгаад эргээд хартал модны мөчирт улаа бутартал ороолгуулаад авсаны эс тооцвол сайхан аялал болсон юмдаг.

өмнөх цонхных-онд битгий цонхоороо нулимаач гэж гуйж байж харсныг хэлэх үү... хэдэн эгчмэд бүсгүйчүүдтэй замын хань таарсныг хэлэх үү... надад номоос өөр ханьгүй, тэд бол өөр суудлаас заавалч үгүй зайчилж байж чихэлдэн суугаад, хөзөр тоглох зууртаа нэгнийгээ егөөдөн хатгах үеийн залуусаар хань хийнэ.

амьдрал гэдэг зөв чиглэлийн автобусанд суугаад зөв буудал дээрээ буух үйлдлийн олонлог юм. алийн болгон алдахгүй төөрөхгүй явах билээ дээ бид....

гүйцээнээ..., ажлаа хийцгээе дэээ залуусаа /блогмн гэх галт тэрэгний зорчигчид оо/

 

Бичсэн: g84 | цаг: 10:23 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


221p[1].gif
Бичсэн: Зочин цаг: 00:23, 2008-01-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1490 удаа уншигдсан.