үргэлжлэл:
юу гээд зогслоо доо, ямартай ч агаарт махнууд болох яснууд цацагдаж халуун, буцлам шөл, чулуу тал бүр тийн цацагдав. тэр үед их ховор байсан чихэвчтэй хөгжим нэг нэгээрээ зүүсэн хоёр л энэ бүхнийг анзаараагүй байгаа юм.
нийт найман хүн түлэгдсэн. дүлийдээ найдаж унгаран гэгчээр нөгөө хоёр хөгжим сонсож байсан хоёр ч мөн түлэгдсэн ба хамгийн сүүл бүгд бут үсрээд чарлаж байхад ямартай ч нэлээн хойно нь өөрсдөө халуу нуугсан уу яасан аааааааан ааааа гээд л орьлж билээ. би баруун гар гэдэс хөлөө бүрэн болтол нь түлээд, саааайхан үнэр ханхлах шахуу болтол түлээд авсан юм.
гартаа барьсан зүйлээ бариад хэсэг гүйлээ, тэгснээ хоёр тийш нь шидэж байгаа юм. гүйж гүйж, гялс өмдөө тайллаа... тэгсэн хэсэг хүүхнүүд дээр очоод урдаас нь өмдөө тайлсан байгаа юм. тэгсэн юун ч сүртэй юм түлэгдсэн надаас илүү шингэн дуутай юмнууд чарлаад унахаар нь айж ичих зэрэгцэн. буцаагаад халуун шөл болсон өмдөө өөд нь татаад үзэж байгаа юм. тэссэнгүй ээ. тэр чигээр нь буцаагаад тайлав. энэ үед түлэгдэж хөвсийсөн арьс халуун өмдөнд дахин наалдаж, буцаагаад тайлах үед хуулагдаж орхисон юм билээ......
хэн ч юу ч идэх сонирхолгүй байхад, өнөөх түлэгдсэн өвчин шаналалдаа Еөөр торсон юмгүй газраар нэг тарсан махнуудаа түүж /ямааны мах тул царцуу тос гэж жигтэйхэн/ хүйтэн худгийн ус хийсэн төмпөн саванд хийгээд чулуу шороог нь унгаж цэвэрлэв. алив ид, уу гэсээр, архи хоол хоёрыг аль алийг нь ахиухан л явууллаа. өөрөө ч идсэнгүй үхэх гэж байлаа.
бусад түлэгдсэн этгээдүүд юу болсон бүү мэд. майхан даа ороод л шалдан суулаа. өвчин зовуур гэж нөлөөгүй ээ. өвлийн ид хүйтэнд зуухан нүүрс чихчхээд түүнд биеэ наагаад халж түлж байхад салгаж авахгүй байгаад байгаа мэт халуу шатан төөнөх нь гэдэсний нугалрах хэсэг гар хөл гээд ялаагүй өвчтэй.
тун удалгүй хөнжил хувцас нөмөрч хүргэж болохгүй зөвхөн суугаа гаараа шаналж байсан надад, майхан, гал болгоны /баргиад болгоны/ нэрэмжит цагаан архи, шилэн, төмрөн янзан бүрийн аяга шткан-аар цуварлаа.. хөнтрөөд л байлаа... хөнтрөөд л байлаа, үгүй тэр архинуудын /олон тоон дээр ярьж байгааг анхаарна уу/ амтны сайхныг ээ уух тусам өвдөлт багасгана.
өгөө би юу болсоноо санах гэж хичээнэ, өчигдөр кадар хаагдахаас өмнө түлэгдээд байсан биеэ өглөө босохдоо шороотой хутгаж орхижээ. тэгсэн манайхан....
ахиад л дараа гүйцээхээс харилаа, амаръя....
bid hezee ch togs zvil hiideggvi eswel bvren togos bichileg bichideggvi tvvniig unshisan hen negen hojim ni gvitseej bui hereg ym l da....