2007-09-06
архи ууж сурсан минь учиртай*

..нөхдүүд бүгд больболь тоглоод больсонгүй...

оройноос авахуулаад л ширэн бөмбөг алгаараа наадаад ер салах биш..

өнөө төхөөрсөн ямааны мах  /хавар цаг тул хамаг хялгас нь хөдөлчихсөн байж, таараад/ би ялд унаж, тэртээ тэргүй хорхог боодог болоод нэг ч ширхэг үс битгий хэл юм үлдэхгүй шарж хуурах ёстой байхад нэг бүрчлэн түүж суулаа....

нүд аргуулж хоолой гашуу оргиулсан түймрийн утаа бүрхсэн байсан юм. залуус цөм л тоглож наргиад завгүй л байлаа. би ч 40 битанд мах чулуугаа холисгийгээд л бүгдийг нь чихэж орхичихоод ажлаа дуусгаад, нөгөөдүүл дээр очлоо. өтгөн утаан хөшиг татсан мэт байх үесэд алсын бараа эс үзэгдэх агаад сэтгэл давчдуулна. өнөөдрийн бүгчимхэн халууныг бас яалтай билээ...

бүүр харуй бүрий болоод байхад болихгүй тоглоод байгаа хүмүүсийн тэр их настертай байдал миний амыг хамхиж дуугүйхэн л суулаа. аз болж бүр бөмбөг харагдахгүй болох үеэр төмсдөж байсан нөхдүүд өөрсдөө болих санал гаргалаа. гэвч хэрэгжсэнгүй... өө тэгсэн нэг нөхөр гар чийдэн барьж ирээд бөмбөгийг дагуулан тусгаж, бүр ч, их л зугаатай болж эхэллээ. би дотроо ээ арай ч дээ гэж бодлоо... тэссэнгүй... бөмбөг бөөрөнхий гэж, над дээр өнхрөөд ирэхээр нь барьж  аваад л цөлж орхилоо. ЗИА таминээ одоо хорхогоо идийй гэлээ.

уухайн тас бүгд зөвшөөрч, би дотроо ёоооохккккк гэж бодоод л гай гавьяа хоёрынхоо бантан болсон 40т дээрээ очоод бүгдийг тойруулж байгаад л баахан юм хэллээ. хүн бүрд аяга хунар тараагаад,.. шүлсээ гүт гүт залгих нөхдүүдийн эвлэгхэн найрсаг байгаа гэдэг чинь жигтэйхэн...

...чагнасан, таг чиг... өө хий мий нь гараад дуусаж, шөл нь байгаа байгаадаа гэсээр, дарж, таглаад нэг ширхэг хадаасаар торгоосон байсныгаа суга татлаа, таглаан дээр сууж байсан залуу нэг хөлөө битан дээр нөгөөг нь газар тавьж байрласан байх ба би халз урдаас нь хараад зогсож байлаа. гартаа гар чийдэн, лаатай....

мөнөөх залуу өрөөсөн бакаал гутлын хамт нисээд л явчихлаа, энэ үд Пас хийсэн дэлбэрэх чимээ гарч, ямааны сээрний яс, чулуу, халуун шөл тал бүр тийш цацагдав.... сэнсрэн эргэлдэх мах яс чулуу,..

 

/гүй цээнээ ажлаа дуусгаад.../

 

Бичсэн: g84 | цаг: 11:47 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
he he ha ha yadaj baihad niseed baihdaa yahav dee buudna gedgiig medeegui gej uu...amttai uguig ni medsen bol ashtai yu Bidni Mongolchuud hezee ingej buudaad, teserch, zadarch niigmiig orvongoor ni uurchluh yum bol doo delberelt ch ashigtai baidag l yum baina tiimee hu
Бичсэн: Soyol цаг: 13:08, 2007-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
Чи болсон явдал бичээд бна уу даа?
Бичсэн: Bolson yavdal (зочин) цаг: 19:26, 2007-09-15 | Холбоос | |


:)
хаха. алиан яаг гоё инээжаахд тасарчхийн
тэр дээрхд нь дагаад шүлсээ залгилаашд. happy
Бичсэн: JRX (зочин) цаг: 13:38, 2007-09-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1451 удаа уншигдсан.