өглөө оройн нэгтгэлд би дээрээсээ зургаад жагсана. анд маань энэ үе, орон дотроосоо бүрээ үлээчхээд буцаад хэвтэнэ.
нэг бол хураануудыг хаалга балбаж гүйнэ. хоолны цаг гэж байхгүй.... тоонд орохгүй, жаргалтай...
одоогийн дайны он жилүүдийн тухай кино дарам-ууд хэтэрхий худлаа гэлтэй. нэг магзина сум дуустал буудахад нэг хэсэгтээ бүү хэл бүтэн өдөр чих дүлийрдгийг бодоход, яавч чи инүүгээр, би түүгээр гээд шивнээд яриад байх боломжгүй мэт.
ондина дээр тавиагүй ака 47-оор тоншиж буудах дасгалын үеэр, нэг цэрэг буугаа дийлэхгүй босоод ирэхэд нь, хал цэрэг ууцан дээр нь дэвсэж байж дарж авсныг санахад тэр буу хэр хүчтэйг ярих хэрэг алга. буу мөрлөж үзээгүй цэргүүд сугандаа хавчуулна, зарим нь мөрөө давуулж тавина. тийрүүлээд годроотойд ойчно.
намар орой хээрийн бэлтгэлд гарч байгаад танк-ны ангийнханд олзлогдож сар тогооч хийгээгүй бол, төмөр сараалжин шатны завсраас унасан бууг навчин дундаас олох хүртэл, түргэн авч, дэглүүлсэн анги нэгтгэлийнхээ хамт нойргүйдэж тав тухаа алдах байсийм....
үргэлжлэл бий