2011-02-14
Заанаас буулгах тактик ба экспертийн хүүхэд нас

Онгоцноос буумагц өчигдөржин шуурсан цасан шуурганы дараах намар аажуу болсныг илтгэх жихүүн салхи хотын бүгчим амьсгал, их дуу чимээнээс ангижирсан гэдгийг минь мэдрүүлж хүйтнээр үлээнэ. Гэвч энэ бүхэн сэтгэлд таатай сайхан.

Жавартай өдрийн үд дүнд салхины аясаар аажим хөдлөх бөөн үүлсийн хөх сүүдэрт уулсын бараа цэнхэртэж, цасан шуурганд туугдан хошуурсан цасан хунгарууд хязгааргүй үргэлжлэн алсална. Зарим даа зам зуур түрж орж ирсэн хэсгүүдээр машин явахад дугуйны эргэлт бүрээр цас шажигнан гяхарч дуугарах ба замын энхэл тунхалуудад захаараа зайрмагтсан шалбааг ус байсхийгээд тааралдах нь энэ бүхнийг цаанаа гуниг төрөм нэгэн уран зураг мэт санагдуулна. Өнөөдрийнх шиг нар нүд гялбуулахгүйгээр хараад байж болохоор нь зурагт л тийн дүрслэгддэг билээ. Гэвч энэ зургийг тод биш цагаан өнгө голлох ба бараан саарал алсын улсын хөх саарал өнгөөр чимэглэсэн нь уйтгар гунигийг дотоод сэтгэл уруу маань юүлсэн мөртлөө нүд салгамгүй сайхан ажээ.

Онгоцонд унтаж байгаад газардах дөхөх дөө сэгсчих үед дөнгөж сэрснээс болсон уу тархи толгой оюун ухаан маань хэсэгтээ хаана байгаагаа гүйцэд ухаарч амжихгүй чухам алмайрч гайхан харах хооронд нүдний маань өмнө өнгөрөх аглаг амьдралын хэмнэл, дүр зургуудыг чухам даа уран зураг үзэхдээ юм уу, роман уншихдаа л хүн дотроо тодоос тод төсөөлж чадах хирнээ өөрөө огтоос мэдэхгүй тийм амьдралд гэнэтхэн ороод ирсэн юм шиг тийм сэтгэгдэл төрүүлэх ажээ.

Ердийн хэмнэл болсон амьдралаас тасрахдаа хамгийн сүүлд хийсэн үйлдэл маань худал хуурмаг зүйл байв. Нэг л өөр бүхнийг шинээр эхэлж болмоор орчинд ирээд эргэн санахад 2 жилийн өмнө авсан ажил маань хариугүй дуусах дөхөж байгаа хэдий боловч хамгийн сүүлд хамтрагчтайгаа уулзсанаас хойш дахин барьж аваагүй өнөөх ажлыг асуухад эргэлзэж тээнэгэлзэх зүйгүйгээр “ажил удахгүй дуусна санаа амар бай” гэж завгүй амьдралынхаа хэмнэлд намайг эзгүй байх хойгуур сүйд болохгүй байх хэмжээнд аргацаасан хариуг бэлэн өгөөд хөдөллөө. Тэдний талаас хэрэгтэй байгаа тоо баримтыг явуулах шаардлагатай байгаа тухай майл илгээснээс хойш хариу ирээгүй бөгөөд түүнийг би хэргээр шамдуулаагүй байгаа билээ. Энэ тухай манай захиралд мэдэгдэнэ үү гэсэн мэссэж ирмэгц түрүүнийхээ аргацаасан хариугаа засаж майлыг дурдаад захирал уруу нь мэссэж илгээж орхив.

Эднийхтэй хийсэн гэрээ хэлцэл харилцаа маань бүхэл дээ заанаас буулгах тактикт шилжсэн билээ.
Найзуудтайгаа хүүхэлдэйн кино үзэж суухад киноны баатрыг маань араб улсын нэгэн хотод заан дээр сууж аялахыг санал болгон урина. Мань хүн ч дуртайяа очих газрын хаягийг хэлж заан дээр суугаад хотын соёлыг гайхан шагшиж аваад гарч өгнөө. Харин хүрэх газартаа очиход мөнгө төлбөл буулгана гэж хөтөч хээв нэг хэлнэ дээ. Гэнэн цайлган баатар маань”Чи энэ тухай юу ч дурдаагүй” гэхэд мань хөтөч энэ тухай дурдах аа мартсан байна, одоо өөр сонголт байхгүй гэдгийг хэлнэ дээ... үлгэрээс үлгэрлэвэл ийм зүйл болсон билээ.

Саяхан яльгүй өндийж шилэн хананы дунд хэсэг хүртэл наасан хуулгаас дээш өлийн харж, инээмсэглэх зууртаа дэргэд өрөөнд суусан хирнээ майл бичиж суудаг залхмаар хүмүүсийн хүрээллээс мултран гарч ирснээс ч тэр үү, эсвэл үнэн чанартаа тэдний дунд байхын тулд өөрийн эрхгүй зальхай зальжин ов мэх овсгоо самбаагүй бол өөрийн эрхгүй тэнд оршин байх аргагүйгээс болоод өөрийн дотоод үнэмшил зан суртахуундаа бага багаар нааж буй олиггүй авираас маань үүдэлтэй юу ? Үүнд (худал үгэндээ) би эмзэглэхгүй огтхон ч гэмшилгүй хээв нэг хийж буйдаа өөртөө ялгүй дургүй хүрэхдээ хамраараа хммм хэмээн тургиж орхиод өөрийн байр байдал даа сая нэг санаа зовж эргэн тойрно оо ажлаа.
Би эрч хүчтэй, самбаатай, дайчин, эрэлхэг зоригтой, үнэн ч шударга, зорилго тэмүүлэлтэй байж үүнийхээ хүчинд урагшилж, найзтай, хамтрагчтай, дайсантай болж хурцлагдаж, хөгжиж, хууртаж, худал үгэнд живж, зэвэрч муудаж явсаар энд ирэхдээ өөрийгөө олж гээж одоо бусдын жишгээр жишимгүй царай гаргаж дөнгөж чадах болж...
Суусан машинд маань амьдрал ямар бохир юм бэ ? Амьдрал ямар хуурамч юм бэ? гэсэн үгтэй дуу эгшиглэж бусдад үл анзаарагдана... амьдрал гэдэг үгийг хүн юм уу хүмүүс гэж солимоор санагдана...
амьдралыг бүгд хайрладаг, амьдрахыг бүгд хүсдэг... амьдрал сайхан, амьд явах жаргал... аз завшаан билээ....

хүлээн зөвшөөрөгдсөн, итгэмжлэгдсэн, мэргэжсэн, зөвлөгч, хянагч, өөлөх юмгүй чин шударгатаны ажлын анхны томилолт тул сонин хачин байхаас яахав... хэн шударга гэж ? Хэн үнэнч гэж ?

Өөрийгөө ажлын явц шалгахаар яваа төлөөлөгч гэж танилцууллаа...

Орой халуун байсан тул түнэр харанхуй шөнийн гүнд замхрах тамхины утааг ажих зуур гадаа хэсэг зогслоо... энд буй ажил огт падалийгүй өчүүхэн миний эрх ашиг өөрийнхөө тухай л бодмоор санагдана.

худал үг олон хэлэхээр үнэн болдог гэдэг эсвэл бүр наргианы 80% ортой гэдэгчлэн магадгүй үнэнчийн алдрыг хүртэх гэхдээ би одоог хүртэл өөрөөсөө өөр дүрд тоглож яваа ч байж болох... эсвэл энэ хорвоогийн шударга хүмүүс дуусаад над мэтийг шударгад тоолох болсон байх...

бага даа би Ховч “хоовон хөх” гэдэг хочтой байж билээ... юу ч нуудаггүй, булхай бүхнийг увайгүй илчлэгч... юун түрүүнд хэлэхэд би матаач байгаагүй юм... намайг хаа нэгтэйгээс шударгын нүд тольдон буйд итгэдэг, жи84-ийн шоу гэдэг кино шиг сэтгэдэг... хэн нэгэн харж буй гэдэгт итгэдэг учир хуурамч зүйл нэгээхэн ч хийдэггүй байсан билээ...
хожим үеэл хаяалууд маань ашигтай сайхан булхайд “Хоовон хөх” нэрээс маань болоод оролцуулахгүй ба өөрсдөө гардаж хийсэн хуудуутай ажлынхаа үр дүнд олсон мармеладнаас хуваадаггүй байснаас болоод тэдэнд итгэл олохын тулд консервлосон мах өөрийн хүчээр олж өгч дөнгөдөг байж билээ. Шазруун байна гэдэг нэг талаас сайн хэрэг нэр төртэй байхад, нөгөө талаас зоригтой зүрхтэй гэхээсээ бусдын гадуурхахаас айсан, үнэний шийтгэлээс хулчийсан даа мууд оролцохгүй хов барьдаг хүүхэд зантай ч холбоотой биз... хожим өөрөө бусдын адил болсон хойно илчилнэ гэдэг өөрт маань үлдсэн хүн чанарт ичгэвтэр болсон билээ... түүнчлэн өөрийн эрхгүй илчлэгдэж буй нөхрийн сэтгэл зовуурлахгүй байхын аргагүй байдлаас ч болсон тал бий...
дуулгавартай байна гэдэг хүлээстэй байна гэсэн үг... томчуудын үгэнд хэр удаан хэр их баталгаатай орно төдий чинь ээ сайн хүн болохын шинж, санаа зовоохгүй өмнө үеийн үргэлжлэл болно... харин хуурч чадах аваас, үнэнийг нуух аваас бусдын эгнээнд орж тэд чамайг илчлэх нь бүү хэл тэд хаацайлна. Хонгилдооны хүлгийг тайлсан мэт бусдыгаа богино хугацаанд гүйцэд түрүүлэн хөгжиж чадна... Энэ бүхэн намайг танхай атаман болгож байсан бол амьдралд маань тохиосон нэгэн шинэ реформ бол дурлал байлаа...
онц сурч олны дунд хичээл ярьж, сургуульд яарч хүмүүжсэн маань намхан бор охинд дурлаад дурласан гэж хэлэхээсээ ичдэг, тас нуудаг байсантай холбоотой... хэлээгүй дурлалдаа учирсан бүхэнд хайр зарлахгүй, хүүхдэд баймгүй сэтгэл догдлол тэвчээр гаргаж туйлбартай занг өөртөө төлөвшүүлэн хүлээсэн 7 жил дуусахад уулзаад намайг огт санахгүй хүний өдөр бүр учирдаг түмэн учралын ялгарах юмгүй нэг учрал би өөрөө байсан гэдэгт эвлэрэхэд хэдэн долоо хоног дуугаа хураах хэрэгтэй байж билээ... магадгүй цэвэр ариун дурлалын шархгүй залуу хархүү, бүсгүйн анхны дурлал л ийм байж чадах ердөө тийм байх бололцоотой билээ... одоо сэтгэлийг маань огт хөдөлгөхгүй тэр учрал түүнд зориулсан нэг ч хоромд харамсахгүйгээр намайг хүмүүжүүлж төлөвшүүлсэнд талархмаар байдаг билээ.
Оюутан ахуй цагийн борог амьдрал даа санааширч суухдаа учирсан завшаан дурлал шохоорхол дунд мөн л хүлэгдэж үнэнч сэтгэлээр хүндэтгэн ханддагсан. тэр бүрэг байдал маань мэдэх чадах зүйлтэй болох бүр амьдрал санхүүгийн талаасаа батжих бүр арилсаар зүрх сэтгэлийг минь эзэмдсэн нэгэнд би чамайг хайраа гэж дуудмаар байна гэж танилцаад 7 хоноогүй байхдаа хэлж байсан, өмнө нь сүүлд нь одоог хүртэл хэнд ч худал хэлээгүй хэлсэн үгээ зүрх сэтгэлээ догдлуулан байж хэлсэн тэр үг одоо ханиа гэж үргэлжлүүлэн дуудсаар ирсэн замналд маань бий....

за юутай ч ажил эхэллээ, өмнөөс маань өмөлзөх атаархагсдын атааканд гудайхгүй долоо хонолоо...

ер нь энэ уурхайн эзэн нөхөрт хайгуул хийж буй нөхөд дөө бидний хамтын ажиллагаа цаашдын үйл хэрэгт үнэмлэхүй нөлөөтэйг дурдаж учирлан хэлүүштэй гэсэн саналыг хэлмээр санагдана. Ажил аа хийх дээ хувийн араншингаа гаргахгүй гэсэн зарчмаар тэвчээртэй хүлээцтэй хандана.
Энгийн яриа бүрд хүртэл дуугаа хориулж чи дут гэж хэлүүлэх чинь таатай хэрэг биш ажээ...
Өнөө орой давс нь ихэдсэн гэдэс дотроор хийсэн хуушуур хийжээ. Дотор гэдэс ялгүй хуршсан болох нь хоолыг идэхэд андашгүй байв. идэж чадсангүй ээ. Ийм хоол үлдээвэл эцэг эх хөгшин ээж хөгшин аав даа үглүүлдэг байсан тул зургаагаас гурвыг идэж аваад бослоо. Харамсалтай нь маргааш өглөө идэж бараагүй хоолыг дахин өгч байна, халуун хар цай уулаа, ирсээр шөнө бүр шөнийн 2 хүргэж тайлан бичнээс болсон уу бие жаахан ядруу санагдана...

11 цаг болж байхад анги дээр буцаж ирлээ, бие тавгүй байгаагаа ойр тойрмын хүмүүст учирлаж галт тогооны гэрт буй хүмүүсээс байгаа эмээсээ толгойн эмийг нь  ялгуулж давхарлаж уугаад хэвтэв...

үргэлжлэх юм байгаа юм
Бичсэн: g84 | цаг: 13:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


тэгсэн шинэ хичээлийн эрхлэгч коридорт таарснаа гараас бариад авсан намайг дагаад яв гээд л өрөө рүүгээ алхсан хөлс гоожоод л нөгөөдөх чинь хэлчхэж намайг яаж таньсан хэрэг вэ зургийг нь авсан байх уу, өөрөө аль анги гэдгийг нь мэдэж байсан бол ужээ хөөсөн байх шүү дээ гээд л бодол хөвөрнө... тэгсэн өрөөндөө оруулаад цонх онгойлгоод өгөөч гэдэг байна ш дээ ёо ёо ингээд сүнс нэг мөсөн зайлаад буцаж ирэхдээ хулхи нь буусан юм байгааз
Бичсэн: g84 цаг: 12:13, 2011-02-17 | Холбоос | |


би ойгүй худалч байсан л даа үнэнчийн алдар ч надад үнэндээ хэрэггүй байлаа

10н жилд хичээлээс хоцорчхоод коридорт зогсож байлаа, химийн багш олимпиадад оролцсоноос хойш бие ээ тоосон гэж хэлнэ гэдгийг мэдэж байсан болохоор айгаад хоцорсон шалтаг унтсан гэж хэлэхэд эвгүй... гэтэл хажууд нэг хүн хүрж ирээд чи энд юугаа хийж байгаа юм гэж асуудаг юм байна, би хаалганы завсраар шагайх зууртаа асуусан хүн рүү харалгүй жижүүр ангиа гээд л аваад хаялаа... тэгсэн харин танай ангийнхан яан гэнээ гээд чихнээс зулгаагаад аваад явдаг гэжийн ш дээ харсан захирал багш... чирэгдсээр байгаад жижүүр ангийнхан хичээллэж буй танхимд, тэд хэрэг тариад жавтий хүртэж байгаад дөнгөж салсан байлаа... Энэ этгээд бас юу хийж байгаа юм гэдэг юм байна... ёстой хоороор манай анги биш гээд хүүхдүүд хариулсан би гараад л зугтаасан, араас захирал багш хөөгөөд л сурах дургүй бол зайл, зогс чи гээд л сургуулиар нэг хөөцөлдөөн ёстой бөөн юм болсондоо... тэр захирал жил хагасын дараа шилжих хүртэл надад ёстой аймаар байсан. шатан дээр таарвал өгсдөг шатаар уруудаж зугтаана... нэг худал нөгөө худал руугаа намайг түлхэнэ... Химийн багш бүр шконд орсон би бараг цагийн дараа анги руу гүйж ороод хамгийн хойд талын паартан доогуур нуугдсан захирал шагайснаа гараад явсан ээ бурхан минь ялихгүй худал хэлэх ямар яршигтай вэ гэж би боддог болсон л доо
Бичсэн: g84 цаг: 11:42, 2011-02-17 | Холбоос | |


худлаа хэлэх, манжлах, тал засах, хуурах..этр гээд хор хохирол нь бага бол хүний хорвоод байх л эдийм шиг байгаам, бүгд гэгээрчихгүйгээс хойш

манжилж, тал засч сурсаан, япончуудтай "найзалснаас" хойш
Бичсэн: хундага цаг: 15:40, 2011-02-15 | Холбоос | |


hхааан

хай5-ийнхаа багийн зургаас цөөлхөөс дөө, муусайнуудыг файсрүү нүүсэн гэж байжийгаа байнлдаа
Бичсэн: g84 цаг: 15:31, 2011-02-15 | Холбоос | |


цэцэрлэгийнхээ хаи5-нхнаас мэдэж авсаан
Бичсэн: хундага цаг: 14:59, 2011-02-15 | Холбоос | |


цэцэрлэгт хамт байснаа санадаггүй байж чи яаж мэдэж байгаам
Бичсэн: g84 цаг: 14:38, 2011-02-15 | Холбоос | |


кк ховч хоовон хөх.. чи яг дүрээрээ шүү
Бичсэн: хундага цаг: 14:17, 2011-02-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1111 удаа уншигдсан.