2010-10-30
төрсөн өдөр ба пума

Хуанлийн хувиар Хилэнцийн гэрт байх үе буюу намар цагт тохиодог төрсөн өдөр маань өчигдөр тохиолоо.
Өдрийн цайны цагийг ашиглаж хэдэн ном хайж номын дэлгүүр хэссэн биш хоол идэж чадсангүй...
Өглөө сэрээд л өнөөдөр бусад өдрөөс онцлох юм үгүйг ухаарч, хорвоогийн нэгэн гунигт шаргал намартай хорин хэд дэх удаагаа учирч буйгаа санаад Намар цагт л хүн нас нэмдэг шигээ (нэг хоёр) гэж бодлоо.
Орой ажлаа тараад харихдаа мөнгөгүй байгаагаа мэдлээ...
Ирээд хаалгаа онгойлгож чадсангүй...
Харин энэ үед өнөөдөр чинь миний төрсөн өдөр,... Яачихдаг байна даа энэ хорвоо гэж бодогдлоо.
Өрөөнд орж ирэхэд бяцхан сагсанд хэдэн жимс хийгээд Happy Birthday to you гэсэн пайзыг ард нь түшүүлэн тавьсан байна. Гэхдээ өдрийн турш төрсөн өдрийн мэндчилгээ найз нөхдийн зүгээс майл, мэссэж-ээр цуварсаар байсан бөгөөд Facebook-д бүртгүүлснээр амар заяаг нэгэнт үзэхээ байсан буюу бүр дөжирч орхисноос болоод нээг их сүр байсангүй.

Харин хүүхдүүд маань төрсөн өдрийн мэндчилгээг уламжлах гэж... Аав төрсөн өдрийн... гээд тасалдаад хоолой нь зангираад цаад өрөө рүү гүйгээд явчхаж буй тухай ээж нь утасны цаанаас дуулгахад аргагүй сэтгэл хөдлөв. Бээлийн чинээ үрсээ тэврээд өргөмөөр санагдлаа... Аав нь бушуухан хүүтэйгээ ярилцдаг болохсон гэж их боддог байж билээ.

Хамгийн анх үүрийн туяаг уншиж байхад хүний амьдрал бүхэлдээ хөвөрсөн бодлууд юм гэсэн бодол төрж билээ. Залуу хар хүү хүнд хэцүү ямар ч цаг үед зөвхөн дурлалт бүсгүйгээ бодож гэмээнэ царай нь туяарч, хүч тэнхээ сэлбэж зөвхөн сайн сайхнаар дурсан санаж чаддаг тухай гайхалтай дүрсэлсэн байдагсан.
Энэ яг одоогийн миний дотор буй хүүхдүүдийн маань тухай бодол шиг..

Энд ирэх замдаа Танихгүй эмэгтэй захидал, Гэрээр хүмүүжүүлэгч гэсэн 2 өгүүллэг уншсан билээ, самсаа шархирах хэсгүүд олонтой эдгээр өгүүлэлд дан ганц хүний дотор буй бодол санаа нэг насны амьдралыг нь шийддэг болохыг тод томруун харуулж чаджээ...
Энэ хавар улсын эмнэлгийн зүрхний мэс засалд хэвтэх болоход хүнд суртлын эрхэнд хүлээлгийн танхимд суух зуур 170 хуудас уншаад, эмнэлгийн хүнд суртал ийм, гэрээс ажил хүртэл автобусаар явахад 5 хуудас байдаг гэж бодлоо... Хүмүүс аливааг км-ээр ч юм уу мм-ээр хэмжиж, төгрөгөөр юм уу, доллароор нэхэмжилдэг....минийх өөр...

40-өөс доош насны буюу за бараг 35, 30-аас доош насны шинэ төрж буй дэлхийн тэрбумтнууд мөнөөх мэндчилгээ хөвөрсөөр буй Facebook-ийг эзэмших залуучууд нь надтай бараг сард өдрөөр ижилхэн нас чацуутнууд бөгөөд тэд цөм 26-37 настай билээ.

Одоогоор хүн бүр мэдэх болсон Google хэмээх үг Оксфордын англи хэлний толинд 2006 онд бичигдсэн бол Ларри Пейдж болон Сергей Брин нар (одоо 37 настай) 1996 онд компаниа 10-ын 100 зэрэгт буюу googol гэсэн нэрээр миний насан дээр байгуулж байжээ. Гэтэл чек бичсэн тал компанийнх нь нэрийг буруу бичиж, их мөнгө байсан тул тэд байгууллагынхаа нэрийг сольж орхисон гэдэг...

Facebook-ийг 2004 оны хоёрдугаар сард Марк Зукерберг (одоо 26 настай) нар байгуулж байсан бол өдгөө тэрээр дэлхийд данслагдах тэрбумтан болсон билээ.

Зөвхөн энэ чиглэлийн жишээ дурддаг нь насны хувьд л таарч байгаа юм. Twitter-ээр Камчатка-аас халаасандаа 2 доллартой гараад Лондонд хүрээд очиж болдог болсон байна.

Мэдээж эдгээр бидний үеийн залуусын маань төрсөн өдөр минийхээс огт өөр болдог биз ээ.

Баялгийг өөрөө бүтээхийн одонд төрсөн хүмүүс ихэнхдээ эргэн тойрон дахь хүмүүстээ амьдралын төлөөх тэмцэл энэ, зовлон зүдүүр, хүсэлт тэмүүлэл, аз завшаан ба арга ухаан гэж энэ... зүрх, зориг, Хүсэл хяслын зөрүү энэ хэмээн нотлон харуулж амьд жишээ, амьдралын шалгуур жишиг болж явдаг...

Харин оймс, гутал, гар утас, машин, байр, чихэндээ хийсэн ipod, бугуйд зүүсэн цаг, зургийн аппарат, 
нүдний шил цөм буурлын буян, банкны захирал, яамны сайд эцэг, төрийн хангамжид буй улсын төлбөрөөр гэж,... яваа хүмүүс бас өөрөө... Тэд үеийнхэнтэй маань цуг л давхиж яваа...тасарсан гарууд даа.

Дэлхий хавтай гэж үзсэнээс ч болсон уу угаас хавтай байсныг нь саяхан нээснээс болсон уу Энэтхэг, Шинэ Зеландаас холгүй дэлхийн хүндийн төв буй бөгөөд дэлхий өөрөө дэлхийлэг хэлбэртэй гэж үздэг байснаа нэгэнт болиод хүндийн төв нь Азид шилжсэн, хүмүүст, нягтшилд, мөнгөнд, өрсөлдөх чадварт, өсөлтөд байна гэж үзэх болж энэ үзлийг хүмүүс хүлээн зөвшөөрч толгой дохих ажээ.

"Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг дээ" гэж зарим залуус сэтгэх ба над шиг салан палан хүн бичиг баримтаа үрэгдүүлж хүний нутагт гүний газар үрчийж явахын оронд Rotary ч юм уу аль нэгэн олон улсын байгууллага, клуб, хамтралд гишүүний харьяалалтай бол асуудлыг хялбар дөмөгтэй туулах боломж буй тухай нэг өдрийн хоолны турш нэгэн танил маань надад ухуулан ярилаа. Тэр надад үнэн голоосоо хөөрхийлөлтэй санагдаж билээ. Харамсалтай нь өөрийн хүчинд бус хүний дэм тусад түшиж, түүнд найдаж төлөвлөж амьдардаг болбол надад өөр хүн миний биеэр амьсгалж буйтай адил санагдана...

Гэхдээ мөнөөх ухуулагч тасарсан гаруудын л нэг л дээ. Хавтгай дэлхийн, нэг дэлхийн брэнд өшиглөж яваа л гар,...
Хамаатны маань ах надад рита билүү рима гэдэг хувцсыг өөрийн хүчээр авсан юм гэж эмблемийг нь үзүүлж байгаад л тайлбарлаж байж билээ. Энэ бол өөрөө хоолоо олж идэгч гэж, аль өмнөх нийгэмд ухуулж билээ. Түүний өөрөө хоолоо олж идэгч гэдэг үг зүрхэнд цуурайтаж байдаг бөгөөд хүрч болохгүй хүсэл байг гэж, .. ханаж болохгүйн билэгдэл болгож одоо би Puma brand авч өмсдөггүй билээ. Тээр жил бодож байснаа жаахан залруулахад хүний амьдрал гэж баахан хөвөрсөн бодлууд гэхээсээ хүний амьдрал түүний сэтгэлгээний цар хүрээгээр л байдаг юм байна даа гэж бодлоо...

Хавтгай дэлхийд хүмүүс хамтрал үүсгэх хандлага буйг Үгстэй адил жижигхэн цэнхэр номоос харахдаа их л сонин санагдаж билээ...  тийм ээ нүцгэн тооройнууд даарахгүйн тулд биедээ ойр шахцалддаг байх... тэд жижигхэн пумагаас өөр,... тэд нэгэн өдөр картан дахь дуусаж, гутал урагдана гэж бодохгүй яваа, найзууд нь сайн гуталтай ба түүнээ өөрт өгч тус болно гэдэгт бат итгэлтэй...яваа

g84 өө хүмүүс 2 л янз байдаг, нэг нь гүйцэтгэгч байдаг нөгөө нь оройлогч байдаг, аль аль нь үүрэг ээ сольж хийвэл муу, өөрийгөө алийг гэдгийг нь танихгүй байх нь ч муу, Чи хэн нь бэ гэж нэг Канад нөхөр ажил даалгах даа асууж билээ... Дагалдагч ба дагагчийн тухай яриа байсан...

Хэзээний төрсөн өдрөөр маань нэгэн залуу өөрийгөө дагалдагч уу дагагч уу гэж өөрөөсөө асуухын зуур жишиж харах фокус даа үеийн нөхдийн хамт намайг багтаан,... 
хэн нэгний зэрэгт би хэзээ эрэмбэлэгдэх болдоо....


дайны жилүүдэд харандааны үзүүр халх голыг зааж байсан тэр үе өнгөрч, хавтгайрч, хүндийн төвөө сольж буй дэлхийн зүүн өмнөд хагаст Хонконгоос Монгол руу зураас татан хэд хэдэн толгой дээр харандааны үзүүр байрлаад, пянз тоглуулагчийн үзүүр, газар хөдлөлтийг хэмжигч багажийг санагдуулам үл мэдэгдэм чичирхийлж байна.
дахиад эхэл дахиад оролдоод үз гэж хаа нэгтэйгээс хашхираад байх юм....

олон жижигхэн пумагийн сүрэг нэгдэж бар болон архирах болтугай

Бичсэн: g84 | цаг: 13:17 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(11)
Сэтгэгдэл:


Баяр хүргэеээээ
Хэд ч хүрч байгаа залуу юм. Ямар ч байсан хоёр хөөрхөн зулзагатай, сайхан ханьтай, мундаг эр байнөө. Амьдрал баялаг сайхан ш дээ. Сэтгэлийн баялаг тэр сайхан амьдралыг бий болгодогийг мэдэж л байх тиймүү кккк. Аз жаргал хүсэе баярлах
Бичсэн: Zurai цаг: 15:10, 2010-11-03 | Холбоос | |


олон жижигхэн пумагийн сүрэг нэгдэж бар болон архирах болтугай

энэ бол нягтаршил... smug smug
Бичсэн: Бахархал цаг: 14:39, 2010-11-03 | Холбоос | |


dadido-d
уучлал эрэх хэрэггүй ээ эвгүй оргихоор юм бичсэнд намайг харин уучлаарай

haiguulch-д
чамд ч бас амжилт

shine
өөрийгөө хэн бэ гэдгийг л мэдэж байхад болоо зорих зорилго хүсэх эрмэлзэл байхад мөрөөдөл байхад зүтгэл байхад болно доо

эгэлхүн-д
дахин унших хэрэггүй ээ
харин гүйцэтгэгч, оройлогч, устгагчийн тухайд ямар нэг юм олбол дээр шдээ
чи бид 2-ийн ойлголцол ойрхон байна....
Бичсэн: g84 цаг: 13:38, 2010-11-03 | Холбоос | |


сайхан болжээ, дагалдагч, дагуулагч юм биш үү? Танихгүй эмэгтэй захидал, Гэрээр хүмүүжүүлэгч-энэ номноос би арай л өөр зүйл ойлгосон, дахиад нэг уншихаас ккк. гоё шүү...гүйцэтгэгч, оройлогч, устгагч гэж байдаг юм биш биз. эргэлзэх
Бичсэн: эгэлхүн цаг: 08:09, 2010-11-03 | Холбоос | |


Төрсөн өдрийн мэнд. Гэхдээ орг-ийн хэлсэнтэй ч санал нийлэх.
Найз нь ингэж боддийн... би удирдагч дагалдагч гэхээсээ илүү сайн ажилтан байхыг хүсдийн... Яахав санаснаар нэг л болдоггүй ч би зөвхөн "сайн ажилтан" байхын төлөө хичээж яваа... Сайн удирдагчийн дайтай сайн ажилтан...
Бичсэн: shine (зочин) цаг: 13:25, 2010-11-01 | Холбоос | |


he he
Hun gedeg amitan uuruu aguu huchtei bur henii ch tusuuluugui tiim tom uiliig buteej chaddag. ene awyas hun bolch tursun buhend baih agaad ...
zaza eniig heluuleltgui hun bur l medej baigaa baih ...
Amjilg husye daa and mine тэврэлт
Бичсэн: haiguulch (зочин) цаг: 10:32, 2010-11-01 | Холбоос | |


Уучлаарай. Энэ бичлэг төрсөн өдрийн биш сүүлчийн өдрийн тухай бичсэн юм шиг л байх юм. Уншаад дотор нэг л "эвгүй" оргиж байна, бодож байна, амьдралд "хоргодож" байна.
Бичсэн: dadido цаг: 21:09, 2010-10-31 | Холбоос | |


төрболд-д
баярлалаа

зочин-д
манай үеийнхэнтэй хөл нийлүүлж яваа тэр тасарсан гаруудын нэгд бас нэмж хэлэхэд сургалтын төлбөр ч хамаарна гэж хэлмээр байна... сүүлдээ юу болох л их чухал л даа

Орг-д
зэрэг хагалгаанд орчхоод хэсэг хугацаанд би хөдөлмөрийн чадвар алдъя гэж бодъё. тэр хугацаанд миний харьяалагддаг хамтлагууд тэтгэнэ гэж тооцъё.
үхвэл яах вэ...
цэл залуу байсан юм... гүн санаа алдана тэгээд дуусна... болохгүй юм даа хорвоо санаснаар болохгүй юм
орь ганцаар бол орилоод л барын ам уруу гараа...
Бичсэн: g84 цаг: 02:48, 2010-10-31 | Холбоос | |


heart operation хирург buyu апресандаа орж эмчилгээгээ хийлгэсэн цагт л төрсөн өдрийн мэнд хүргэх болно
Бичсэн: org (зочин) цаг: 20:58, 2010-10-30 | Холбоос | |


:(
Lag ehlej bsnaa suuldee yu bolood ogovoo lol gej
Бичсэн: Зочин цаг: 19:52, 2010-10-30 | Холбоос | |


Таалагдлаа.
Тэр эмнэлэгийн хүнд суртал арай дэндэж байнаа айн. Бүр 170 хуудас уншуулаад байхдаа яахав дээ.
Төрсөн өдрийн мэнд. Блогоор дамжуулаад хүргэе.
Бичсэн: Turbold цаг: 19:35, 2010-10-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1084 удаа уншигдсан.