Бээрсэн талын дээгүүр чалх муутай наран аажуухан дээшлэн ертөнцийн түмэн бодис амилан ууршиж, амьсгалан уур савсаж, элдэв өнгөөр тодрон гялалзаж байснаа тэртээ уулсын оройг халхалж далдалсаар намуухан бууж ирэх шамарга цасанд нөмрөн хучигдлаа.
Өглөөхөн алсдаа цэнхэртэж түүний наагуур улаан, улбар шаргал, бор хүрэнтэж байсан олон өнгийн зохицол алгуурхан цайрч эхлэв.
Гэнэтхэн нэг л өглөө хүний нутгийн уулс хөгширчих шиг болох нь тэр ээ...
Хань татаж байсан гангар хун буцав бололтой бяцхан нуур эзгүйрч сэтгэлийн эгшиг болсон нэгэн анир үгүй болов. Бяцхан зүрхэнд байсан хайрын сэтгэл эзгүйрээд,... хот суурин газраас ирсэн хүний өгсөн алимыг халааслаж, хаяа нэг гарган ирж зүлгэхдээ юу л илүү сайхан, юу л сэтгэлийг нь хөдөлгөнө тэр бүхэн нь дотнын хүнийг нь бодогдуулж магадгүй хамтдаа тэрхүү алимыг хувааж идэхийн түмэн хүслэн төрнө. ирээдүйн учирла болзоог бэлгэдэн тийнхүү өөрийн сэтгэлийг чагнах ажгуу. Хүний амьдралын зовлон нажид хийгээд ерөөс учрал бүхнийг зүрхээн дайруулан боддог болсны учир юу гэвэл бяцхан зүрхнийх нь хайр юм санажээ.
Шууд гүйгээд очиж болдоггүй хорвоогийн, шатрын билтэр шиг алаг эрээн өдрүүдэд хүү бэрс гарахсан гэхдээ зогсолтгүй урагшилна, заримдаа зог тусан гацаж, гансарч, ганцаардаж он жилүүдийг элээсээр нэг өглөө тэртээ он жилүүдийн уртад бүдгэрээгүй намрын өглөө шиг бүх зүйл нь цайрсан байхыгаа олж хараад ертөнцийн жамаар болж дээ гэдэгт бат итгэнэ...
магадгүй өөртөө ч юу уу хэ хэ би нэг лайтай зүүд зүүдэлснээ бичнээ