2009-09-11
6 х мессеж by pareni
одоо ч амар болж дээ. Нэг даацтайхан юм бичье гэвэл үзэг, цаас барьж тухлаад байх ч хэрэггүй болж. Дараа нь энэ утга санааг дуусгаад нээрээ амар болж гэж бичээд гол зангилгаагаа хийж өгөх юм шүү! Бас уг сольж, шилж маяглаад, уянгын халил хөөцөлдөх ч хэрэг алга. Тэр ч байтугай ийгөөн, -иймдаа, мээдкуу гэх мэтээр зүгээр л яриагаа галиглаад буулгачихдаг болсон. Энэ дэнгийн эрвээхийнүүд ямар ядаргаатай юм бэ... Утасны гэрэлд хүртэл ирж цуглаад нүд, ам уруу орчих гээд байхийн... Тэр нь нэг ёсондоо моод л юм биз дээ. Гэнэт нэг санаа орж ирвэл утсаа нээгээд л мессеж бичээд, драфт дотроо хадгалчихна, эсвэл блог хуудас уруугаа ороол бичиж орхино. Аан тийм блогт нийтэлнэ гэдэг байхаа. Нээрээ амар болж. Амар гэдэг үг ч бас л нэг тийм ёж утгатай... Тэнэг эврээхээ! Өө амар айн? Гуй энэ одооны хүүхнүүд үү, амар болж дээ мотоцикл унаал малдаа явах... За эхнээс өө зургаахан мессежний зайтай байдийн байна ш д... За эхнээс нь нэг уншаад орхиё, ер нь ямархуу болж байна? Хэ хэ ер нь нэг юм болох шинж байна шүү... Лалрын шавьж! За тэр кафед-д ороод цонхны цаана бороо орж байх үед бодож байгаам шиг зохиомжоор бичих үү, яг л одоо бичиж байгаагаараа бичсэн нь дээр үү? Аль хэдийн одоо бичиж байгаагаараа эхэлчихсэн байна даа, тэгээд ч тэгж байж л амьд болох биз... Энэ хажуу гэрт одоо нөгөө хоёр геологи хүүхэн чинэ ажилчинтайгаа сэx-дээд байгаамуу даа... Гуй яг л тийм дуу гарсан даа! Арай ч ингэж цаймааргүй юм. Ингэхэд ер нь бодлоо гүйцэж бичих чинь явдалтай юм байна шүү. За яадгийн тамхи асаая. Яадгийн гэртээ татаж л орхиё... Ер нь ингээд мессеж хэд хэдэн мессеж болох нь уу тэр тоогоор нь  6x  хэдэн мессеж гэж нэрлэнээ энэ бичвэрийг. за тэр анх бодсон түлхүүр санаатайгаа яаж холбох вэ тэр дээр гурав дахь мессеж үү ! бичсэн Шумуул уу даа? "Үг шилж сонгоол, халил хөөгөөл" гэдэг дээр "найруулга зүйг анхаараал" гэж нэмэх хэрэгтэй юм байна шүү. Гуйээ, энэ нэг юмнууд чинь унтахгүй яагаал далжганалдаад байгаам дээ... За толгойд юу бодогдож байна? "Чи дэндүү их юм бодхиймаа!" энэ санаатайгаа яаж холбох вэ? Яг ингээд улаан цайм эхэлчихсэн болохоор ерөөсөө холбож болохгүй юм байна л даа. Энэ нь ч классик биз дээ. Яг юу, ямар жанарийн туршиц хийх гэсэн минь ойлгогдох биз... Ер нь ингэсгээд дуусах гээд  байнаа? Санасны бодвол гайгүй гарчхаж  байгаан юм биш үү, авсаархан. Зааг маргааш юун дээр тавих Хи5 дээрээ л тавих уу даа? Хүн мөд уншихгүй дээ. энэ блогчдод л  хурэгмээр байна... Энийг бичээл байхад хүний бодол ер нь асуулт, хариулт гэсэн дарааллаар явагддаг... лалрын хорхой... болох нь анзаарагдаж байна шүү хэлье. За шинээс эхлий... Хэд дэх билээ энэ лав дуусах нь. Бичиж дуусаагүй байхад дууслаа даа. За энэ мессж-нээс нэг их хэтрэлгүй дуусчих нь байна. яанаа, энэ балай эхэллээ, дууслаа гэж бичсээр байтал ойлгомжгүй болоо. Ингэсхийгээд эвий нь олоод дуусгачих юмсан... Унтаж байж л яг гоё дуусах юм байна даа! Заа, ойлгомжгүй байсан ч яадгийн  хүний бодол л юм чинь. За дуусгая аа Эхнээс нэг уншъя. Нэрээ тэгж өгнөө. Гүйцээгээд биччих үү : )  Төгөлдөр нээрээ овоо гар шүү... Энэ нээрээ дуусахгүй юм байнаа : ) Яг цаг хараад хэдэн минут байдийн, юм бодохгүй байвал дуусгах уу? Минут арай хэтэрнээ, юм бодоод амжчихна... өө түрүүнд юу бодож байлаа. Гайгүй анхааралтай бодлоо чагнаад бичиж байсан юмсан. За хэдэн секунд вэ? 5 секунд. Аан саналаа саналаа, өө мартчихлаа, аан тийн нөгөө асуулт хариултын зүй тогтол дахиад ажиглагдаж  байна гэж бодож байсийн ш д. За энэ мессежээс өмнө дуусчхаасай!
бичсэн: Парень
Бичсэн: g84 | цаг: 17:10 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


би бичих ээ болиод байгаа даа ингэж бичих байх гэж бодож байна за за томруулсан шүү
Бичсэн: g84 цаг: 15:27, 2009-09-15 | Холбоос | |


Бичлэгийн хэмжээ хамаагүй багассан байна ярзайтал инээх

Хажуу гэрийн нөхдүүд тэгээд хүний хийдэггүйг хийж байгаа биш бас хөөрхийсд буруу ч юу байх вэ дээ. Амьдралын амтыг мэдрэе л гээ биз дээ.
Нэг гэрт байвал ч бүр хэцүү шүү, босоод гарах нэг хэцүү, унтъя гэхээр "шуугилдаад" байх. улайх
Бичсэн: xvv цаг: 10:00, 2009-09-15 | Холбоос | |


hi.
Нэг даацтайхан юм бичье гэвэл үзэг, цаас барьж тухлаад байх ч хэрэггүй болж. ---- гэж чи өөрөө бичсэн байна шдээ....цаас хэмнэнэ гэхгүй юм чинь нээрээн фонтоо жоохон томруулж болохгуй юмуу?

хэхэ хажуу гэр дэх нөгөө хоёр геологич хүүхэн ухаан санаагаа төвлөрүүлэхэд чинь аргагүй л саад болоод байсан юм шиг байнаа...
Бичсэн: Blessing Tara цаг: 21:35, 2009-09-14 | Холбоос | |


уншиж чадах нь наад захын юм
ойлгох юм нь цаад захын юм байх даа
Бичсэн: g84 цаг: 22:29, 2009-09-12 | Холбоос | |


ee burhan min. minii nudiig bas bodliig avarch hairla. yalgaj ushih gej baital nud chilev. гуниглах
Бичсэн: arius цаг: 22:35, 2009-09-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1097 удаа уншигдсан.