Зүдэлгүй тэнгэрийн үүлэн чөлөөнд
Сүрэг ятуу дэрхийн нисэн өнгөрөх дөө толгойд минь байсан бүх бодлыг минь хамт аваад нисэн одчихлоо.
яагаад ч юм бөглүү энэ хөдөө нутаг сэтгэлд нэг л яруу санагдана, жинхэнэ Монгол орон гэж санах мөртлөө цаана аа нэг л манант-аад Орос, яг Оросын өвөл цаг шиг санагдана. ингэхэд би Орост олон жил болж, өвлийг нь үзэж хараагүй хүн шүдээ...
хүний сэтгэлд тэгэхээр юм бүхэн төсөөллөөр байдаг шигээ...
гуниглаж харуусаад ч байх юм алга, яарч тэвдээд ч байх юм үгүй... их хотын амьдрал аглаг хөдөөд мартагдан замхарч улам бүр төвөгшөөмөөр болох нь тэр ээ...
ингэхэд шувууны буутай-сан бол энэ ятуу гэдэг амьтан чинь хүйтний элдэв өвчинд жигтэйхэн сайн юм гэсэн бодол төрж машин уруугаа гүйгээд буугаа авдаг юм билүү дээ гэсэн бодол төрнө,... яагаад ч юм учиргүй зэвсэг агсах нь энэ мэт нар налайж намуухан тогтуун байгаа байгаль эхдээ дайсагнаж буй хэрэг мэт санагдаад санасан аа биелүүлсэнгүй..
харин өвөл цагт, өвөлжөөн дээр таарахад бээрчихсэн энэ амьтныг чулуугаар цохиод үхэхгүй хирнээ хөлдүү хөрзөнгөөр дэлсэхээр л өнхрөөд өгдөг юм гэсэн хөгшчүүлийн яриаг эргэн санахад инээд хүрч орхив.
орой унтахдаа л сайхан хар шөл хийж аваад салхи авахуулахгүй хэвтээд авбал, эмэгтэйчүүдийн янз бүрийн хүйтний өвчин төдийгүй говь нутагт зун цагт хөгшин хөвөө эр эм ялгалгүй жин цохидог элдэв муу гэм арилдаг гэлцдэг...
ингэхэд яагаад өвөр монголд байгаа ан амьтан малын шим нь энэ тачир сийрэг ургамалтай хатуу ширүүн нутгийн ааг амт ид шид байдаггүй хэрэг болохоороо тэнд буй хашир догь юм мэдэх хүмүүс заавал ч үгүй монгол төлөгний богт-шаа чөмөгний шөл ууна гэдэг байна даа...
хүүхэд байхдаа өлсөөд учиргүй хуршиж муудсан борцоор хоол хийгээд зооглож орхисон нь өвчтэй хүнд өгөх гэж байсан хойлог шувууны мах байж билээ, Чингисийн үед бол намайг дайн тулаад үрэгдвэл бусад маань хувааж идэх байсан биз ээ, Монголчууд хүний мах иддэг гэж дуулаагүй ч тийм л байсан гэдэг...
барагшингийн баас түүж үе мөчид тавьдаг төдийгүй буцалгаж ширгээж хатаагаад тас хар өнгийн эд болгож эм-энд уламжлалт аргаар хэрэглэдэг гэдэг харж байснаас жор тунг нь мэдэхгүй юм..
таван салаа нохойн хошуу байрнуудын ёроолд ургасныг түүж авч угаачих-аад аятай гэгч нь хатаачихсан байдагсан, цэвэрлэгч эгч маань... ханиад томуу хүрэхээр өнөөхийгөө өмнөө барина, эм тариа гэж сүжрээд байх тургүй тул баахан сэжиглэж дээр нь голж шимийг нь угаагаад хатаачихсан дээр нь нохой шээсэн гэж элдвээр нь хэлж байгаад залгихыг нь залгиж нулимахыг нь нулимж хандалж өгсөн болгоныг нь уучих-аад хүн гэдэг сүжгээр эдгэрч сэжгээр өвчилдөг дөө гэж санахад л шид нь гардаг-сан, үл ойшоож байхад л... тийм мундаг байдагсан...
элдэв аманд уусдаг элс шороо хортой хоргүй идтэй идгүй ургамал өвс шорооны тухай бодож суухдаа номын дэлгүүр эмчилгээгүй гэсэн оноштой хөгшин өвгөн, морь нохойтойгоо хээрээр явж эдгэрээд тэр тухайгаа бичсэн байсныг саналаа...
эр хүний хийморь жаварт сэргэдэгсэн гэж бодсоор цас шаржигнуулан цааш зугуухан алхалсаар явж одов-ой