Төмөр замын өртөөний заланд хөлсөө гартал теннис тоглоод өвлийн шөнө гарч ирснээ,
Дөнгөж өчигдөр шөнө буу шагайж машинтай үнэг хярстай хөөцөлдөж явсан, тэргэл сарны гэрэлд сааралтах хэдий авч дүнсгэр, аниргүй, түнэр харанхуй ноёлох хөндий рүү хараа тавин зогслоо.
чимээгүй чшшшшш,
Хэрэв өөрөө чимээ гаргахгүй бол, өөр нэгэн чимээ байнга гарч байдгийг олж сонсож болно.
байнгын зогсолтгүй хирнээ, сулхан....
(хэрэв тэвчээртэй цааш үргэлжлүүлэх аваас)
Хавтгай, ногоон өнгийн вандан сандал дээр тохож орхисон хөнжил өөрөө өндийн босож ирэх нь тэрээ...
Шөнө дунд хэний ч хувьд энэ нь аймшигтай хэрэг явдлын л нэг,....
Сандал алд дэлэм хэрийн хэмжээтэй газраас нэг тохой хэрийн өндөртэй. Хоёр үзүүрээс ишлэн гарсан нарийхан төмөр хөл газарт тулах бөгөөд мөнөөх нарийн төмөр нь гагнаасаар холбогдсон мөн тийм, төө хэрийн хөндлөвчинд хүрч төгсөнө. Төгсгөлийн хөндлөн төмөр газарт хэвтээ байрлах бөгөөд хоёр талын үзүүрт нь нарийн хар өнгийн хаймаран зөөлөвч хийсэн аж. хэдийгээр энэ нь шинэхэн эд хогшил гэдгийг гэрчлэх авч, хүн үдэш орой дээр нь тухлахад даанч боломж бололцоо муутай нь мэдээж хэрэг.
ямар учраас гэдгийг хэлж мэдэхгүй ч, шөнө дунд хөнжил өө мөнөөх сандал дээр тохож орхиод харж зогсохдоо гэв гэнэтхэн хөдөлж дотроос нь ямар нэгэн амьд зүйл түрж хөдөлж эхлэхийг мэдээд өөрийн эрхгүй ЭЭ ТэНгЭР бурхан минь гэж дуу алдана. үргэлжлүүлэн бурхан минь бурхан минь гэж уулга алдсаар байх хооронд хөнжлөөс үс, жижигхэн гар гарч ирснээ, нэгэн жаахан охин болж бүтэн биежээд, хөнжлөөс мултран гарч, модон шалан дээр хоёр хөлөөрөө зэрэг, хүчтэй гэгч нь түсхийн буугаад цаашаа хэсэгхэн гүйснээ эргэн над руу гүйлээ....
охиныг хэчнээн тавиулахыг оролдсон боловч охин баруун гарын долоовор хурууг минь хазаж хэмлэн мэрнэ....
салганан чичирсэн бие сэргэж, шөнө дунд цэврүүтэж цус хурсан хуруутайгаа гайх-шийн нүдээр учирна...