2008-05-31
Rare people*
Турьхан, тамир муутай гар хөлтэй, нуруу нь он цагийг даагаагүй дээ бус өөрийн амьдралынхаа зовлон нажидаа даахгүй дээ бөхдийж яваа туранхай атигар эр хүүгээ дагуулжээ. Хүү нь эцэгтэйгээ нэгэн адил халзан толгойтой бөгөөд, эцгийнх нь нүцгэн толгой нь олон сорви шалбархайтай бол хүүгийн толгойд тийм зүйл нэг ч үгүй аж. Халтар муу хувцастай, харц нь ийм байдалдаа хэн нэгний өмнө өөрийгөө буруутгаж байдгийг гэрчилсэн тэнүүлчин, энэ тэрүүгээр явж хотын гудамжийг хэрэгтэй хэрэггүй хогоос цэвэрлэж заримдаа аль нэг байшин сууцны дэргэд дахь хогийн цэгийг бусниулж явна. Ингэж явахдаа түүний нүд байнга юун дээр ч эс тогтож ядан гөлөлзөнө. Сүйхээтэй ядуусын нэг болох мань тэнүүлчин эр өөрийн бие, ухаан хүрэх ажлаа нэгэнт олсон нь хог түүх явдал юм.

Хэдий-бээр бодоогүй биш бодсон ч хулгай дээрэм хийх нь түүний чадах зүйл биш ажээ. Хуванцар сав чихсэн шуудайтай нуруу нь чацуу, толгой нь л шуудайнаас илүү гарч харагдах дөрөв юм уу таван настай хүү аавтайгаа адилхан зүйл хийх болсон нь хэн хүнийг гайхуулаад байх хэрэг биш билээ.

  Дүүргийн хүн эмнэлэг, сэргийлэхийн газар, мөн улсынхаа нэрээр нэрлэсэн хувийн их сургууль, замын цагдаагийн газар, тамгийн газар, татвар, мөнөөх улсынхаа нэрээр нэрлэсэн сургуулийн дотуур байр гээд л бүгд нэг дор ажээ.

  Байгалийн зүгээр бол эдгээр албан газруудаас хамгийн урд байрлах тоосгон болон шавар баганатай, баганууд хооронд зузаан ширмэн хайснуудыг ямар нэгэн хээ гарган хийсэн хашаа байх агаад уг хашаанд орох хаалган дээр харуулын жижигхэн байшин байрлана. Урьд цагт бол дээрх албан газруудын нэгэн адил чухал төрийн байр, байшин байсан болов уу гэмээр энэ хашааг анх барихдаа их л хүндэтгэл, албан ёсны байдалтай байгуулсан нь одоо ямар нэгэн эзний хайхрамж дутсан гэмээр өрөвдөлтэй дүнсийж харагдахаасаа ч илүүтэй өөрийн дүр төрхийг хадгалан үлджээ.

Сахь зураглаж асан гээгдмэл хашаатай зэргэлдээ нэг давхар байшин байх агаад, ганц давхар хирнээ сүрлэг өндөр бөгөөд мөн л хуучны байр байдалтай цагаан өнгөтэй, эл хульхан оргисон байшин байна. Энэ байшин нэг цагт төрийн хүндэтгэл анхааралд байсан гэж бодогдмоор мөнөөх хашааны баруун талд, хойш харан байрласан байна. Хоёр том багана бүхий уг байшинд хандан орох үүдэн хэсэг нь гаднаа нэг довжоо шаттай бөгөөд дотроо хоёр сандлаас өөр юмгүй жижигхэн таславч өрөөтэй байна. Түүнээс цааш орж үзвэл байгалийн гэрэл үздэггүй харанхуй хонгил байна. Хонгил нь өргөн бөгөөд хоёр тийшээ, урд урдаасаа харсан хаалгуудтай. Энэ нь тус бүрдээ жижиг өрөөнүүд ажээ. Өрөөнүүдийн адар нь нүдэн баримжаагаар багадаа гурван метр хүрнэ. Өрөөнүүдэд чимээ аниргүй үед хүүхдийн уйлах дуу, аль эсвэл хүмүүсийн хэрүүл хийх бөглүү чимээ, эсвэл хэн нэгэн бөх гэгчийн унтаад хурхирч буй нь дуулдах агаад эдгээр өрөөнүүд нь тийм хоосон тэгээд давчуу нарийхан байх хирнээ сэтгэлд хүйтэн баймаар, нэг л жихүүдэс хүрэм байдаг аж.

Энэ байшингийн аль нэг цонхоор хүндэтгэлт хашааны үүдэнд байрлах жижигхэн байшин гэхээсээ амбаар гэж нэрлэвэл илүү зохимжтой байр харагдана. Уг байр нь нилээдгүй ажил болж байж гаргасан байж таарах, зузаан адарыг нэвт нүхэлж яндан гаргасан жижигхэн завсар болон дэлгээтэй байгаа хаалга хоёроос өөр онгорхой юмгүй агаар, гэрэл гэгээгээр маруухан нь илт харагдана. Шөнийн цагаар бол нэг дор байрлах төрийн байрнуудын завсар хооронд байх гудамжинд асаалттай зам талбайн гэрэлтүүлгээс өөр тэр оромжид тусах гэрэл гэгээ гэж үгүй ба байнга дэлгээтэй байдаг хаалгаар, шил нь хагарч араам нь муудсан цонхных нь банзаар дарж хадсан хэсгүүдийн нь завсар заалхайгаар л тэрхүү гэрэл гэгээ нь тусдаг байж таарахаар юм. Үнэндээ ч шөнө оройн цагаар хумхын тоос наадуулан нэвчин орж ирэх гэрэл нь тэр бүхнийг гэрчлээд өгөх биз.

Хавар зууны халуун цагт халууцахгүйн тулд, мөн бөөс хуурсанд идэгдэхгүйн тулд хүүтэйгээ хамт толгойгоо мулзалсан сахь хог түүгч эр энэ оромжид гэр бүлтэйгээ амь хорогдож, эргэх цаг улирлын хатуу ширүүнийг өнтэй давдаг нь энэ ажээ. Түүний хүү шөнийн цагт оромжид нь тусдаг шидэт гэрлүүдийн нарийн зурааснуудаас өөр тоглох, зүйлгүй өсөж байлаа. Харин эх нь нярай биетэй, тулгар бие нь хөнгөрөөд ердөө хэд гурван сар л өнгөрч байгаа юм. Тэнүүлч эрийн амьдардаг хашаатай залгаа оршдог бидний мэдэх болсон байшингийн өндөр таазтай хүйт даам өрөөнүүдэд хаяа сонгогддог нялх хүүхдийн уйлах дуу нь эднийхнээс дуулддаг байж болох ч тийм биш байв. Учир нь шинэ хүү төрөхдөө чухам ямар-хан хувь заяанд төрсөн гэдгээ мэддэг гэмээр гайхалтай өлчир  хүү таарч, барагтай уйлж, улцайж, ханиад томуухан хүрэхгүй, даарч бээрэхийг ажрахгүй нярай байв. Тэнүүлчнийх заяа нь хаясан золгүй амьдралдаа бахдаж баярлах зүйлгүй ч, хүмүүн-ий байгаа зүйлдээ ханаж цадахыг мэддэггүй, байхгүйгээ мөрөөдөж, шунан тачаадаж, шүлэнгтэж байдаг сэтгэлээс ангид тийм амьдралтай хүмүүсийн тоонд хамаарах айл байсан нь мөнөөх хааяахан дуулддаг хэрүүл шуугианыг тарьдаг этгээд бишийг гэрчилнэ. Атигар, тэнүүлчин эр хог түүж, мөнгө тоолж чадахаас нэрээ бичиж мэдэхгүй ч архи уудаггүй сайн талтай нь мөн тэднийд дуугаа өндөрсгөх шалтаг байхгүйг хэлээд өгнө байх.

Унхиа муутай тэнүүлчний гэр бүлтэй хөрш байх хачирхалтай байшинд хаяа ханан дахь цахилгааны залгуурт зоосон ишнүүр өөрөө пүд хийтэл салж ойчих юм уу эсвэл угаалтуурын ус шор хийтэл асгарч байснаа тосгуур нь доороосоо ч юм уу, хаа нэг газраас ундарч гарч ирсэн усаар мэлтийтэл дүүрчихсэн байх нь тэнд оршин суугчидын ажин түжин амьдралд тэгтлээ анзаарагдаад байх зүйл биш юм.

  Тэнүүлчний хүү эцгийнхээ араас дагаж яваад нэг хаягдмал урт нарийн төмөр гулдам олжээ. Хүү түүнийг мөнгө болохыг мэдэхийн хувьд шууд аваад явахаар шийдэж мөрөн дээрээ тавиад хөдөлтөл, нарийн төмөр жижигхэн алхааных нь аясаар хоёр үзүүр нь савлаж, нахилзан хөдлөөд урагш ахих замыг нь олигтой хороохгүй байлаа. Хүү төмрийнхөөө нэг үзүүрийг газар буулгаад нөгөө үзүүр тийш хагас алхам шилжиж төмрийнхө яг голыг нь олж авав. Тэр дахин хөдлөхөд хэдийгээр хүндийн төвийг нь зөв олж чадсан ч төмөр нахилзсаар байсан тул хүү алхаагаа аядуухан болгож, тийнхүү засаж аваад эвлэгхэн алхаж гарав. Дээд оюун ухаант амьтны үр гэсэндээ түүнд үсэг тоо гэсэн үгнүүдийг эцэг нь бүү хэл хэн ч хэлээгүй атал тэр, математик, физикийн онолуудыг өөртөө нээжээ. Түүний тийнхүү шинжлэх ухаанч аягалах нь талийгаач Евклид, Архимед, Пифагор нарыг ч ичээж мэдэхээр бөгөөд хүү энгүүндээ манай эриний тооллын эхэнд түүний мэдэхгүй нэгэн гэгээнтэн загалмайд хадуулахаар үүрч явсантай адил, өөрийнхөө зовлон зүдүүрийг намхан нуруундаа даллан үүрч явахдаа жижигхэн хөл нь хорвоо ертөнц дээр бат гишгэж байв.

Хүү мөнөөх олзоо оромжидоо дөхүүлж авч ирээд, ямар нэг байдлаар саяныхаа үйл хэрэгт урамшсан мэт эргээд тоодгорхон алхандаа анзаарагдахуйц аз жаргал тодруулсаар явж одов. Халзан толгойн-доо өмссөн даавуун бүрх малгайнх нь эзнийхээ толгойд таардаг болгохын тулд татаж уядаг сойлго түүний шилэн хүзүү рүү унжсан харагдана.  Хүү гараа хий агаарт барин ямар нэгэн юмыг өөрөө өөртэй-гээ ярьсаар байх аж.

Энэ үед чухам ямар учраас хүүтэйгээ цуг яваагүйг мэдэхгүй ч урамгүйхэн алхаж яваа тэнүүлчин эрийг хүүгээс тийм ч холгүй зайд явж байгааг олж харж болохоор байсан юм. Тэнүүлчин эр магадгүй хүүгийнхээ олсонтой ижилхэн олз хайж яваа байж болох юм. Тэр оромж ноосоо холгүй-хэн барилгын ажил хийгдэж буй газар хүрч очив. Тэнд ажиллаж буй газар шорооны ажилчид дөнгөж ажилдаа ирээд байсан бөгөөд тэнүүлчний ирж зогссон газрын яг тэнд өчигдөр гараар нүх малтсан нь шөнө орсон бороо-ноор усаар дүүрсэн байхыг ажилчид одоо буюу өглөө нь ирээд харцгаалаа. Тэнүүлчний хувьд уснаас цухуйж буй зэвтэй гөлмөн төмрийг авчих-аж болохоор эсэхийг л харан зогсож байгаа нь тэр юм.  Гэтэл өмссөн зүүсэн ажлын хувцас нь үнэндээ заваан муухайгаараа тэнүүлчнээс ялгарах юмгүй нэгэн ажилчин, тэнүүлчнийг цочтол нь хөөе, золбин минь гэснээ, тэнүүлчин бондгос хийтэл цочиж ус руу ширтэж байсан толгойгоо өргөтөл, эндээс зайл гэж хэллээ. Уур бухимдлаар дүүрсэн хар ажилчин, тэнүүлчин тэндээс тэр даруйхан холдож чадахгүй дүлэгнэж байх хооронд дэргэд нь хүрч ирж зогсоод, өөрийнх нь хажууд газрын бэтэг гэмээр бие хаатай амьтан руу энэ нүхэнд дүүрсэн ус чамаас болсон гэж байгаа юм шиг зэмлэлтэй ширүүн харцаар цоо ширтэж байснаа дотроо бодож байсан юмных нь илрэл болсон “муусайн юмнууд...” гэсэн тасалданги үгийг дуулдах үгүйтэй бувтнав. Хар ажилчин өөрийн гаднах байр байдал нь арчаагүй тэнүүлчин эрийнхтэй ялгарах юм байсангүйд тэгтлээ уурлажээ. Харин тэнүүлчин биеэ хурааж нуруугаа атируулж зогсох нь бүхэлдээ эр чадалгүй, аймхай байгаагаа ганц ч үггүйгээр харуулж байсан ч, хир даг болсон, шороо наалдсан, ширэлдсэн үстэй халтар царайндаа түүний хэлснийг ямарч байсан ойлгоогүй юм уу эсвэл тэр бухимдалд нь буруугүй, буруутай байсан ч тэр зэмлэлд нь огт хүлцэнгүй хандаж байгаагаа илэрхийлэх мэт тэнэг дүүнг царай гарган инээмсэглэхчээн аядаж байлаа. энэ бүхэн нь ерөөс анх инээмсэглэл гэдэг хүн дүрс-тэнд хэл яриа үүсэхээс урьд байсан эд бөгөөд энэ нь одоогийн бидний шоолон инээхээс тэс өөр яг тэнүүлчний гаргаж байгаа шиг ямар нэг, хэн нэгэн хүчтэнээс айхдаа ая тал засаж л үрчийж байсны тайлбар нотолгоо гэмээр байлаа.

Тэнүүлч тэндээс холдон оромж руугаа зүглэв. Тэр замдаа таарсан хэсэг хүмүүсийн хаясан тамхины үлдэгдлийг газраас авахдаа тэдгээр хүмүүсийн хоорондоо ярилцаж буй зүйлийнх нь талаар огтхон ч сонирхсон юмгүй явж өнгөрөв. Акуркаа амандаа зууж, хоёр гурав сорж байснаа халааснаасаа чүдэнз гаргаж ирж асаагаад үргэлжлүүлэн татсаар цааш одов-ой.

Тэнүүлчний хүү эцгийнхээ явсан мөрөөр гэрийн зүг алхаж байлаа. Тэр ердийн зуршил болсон зангаараа ганцаараа ярьж явснаа нэг машины хажууд чанга дуугаар ярилцаж байсан хүмүүсийн хажууд ирэхдээ тэдний дууг сонсоод зог тусаж, огцом өнцөг гарган эргээд тэндээ хөшчихсөн юм шиг нам зогсож орхив. Хүү эцгийнхээ яг тамхины дутуу татсан иш олж авсан тэр газарт зоогдсон мэт хөдөлгөөнгүй зогсож байв. Түүний ингэтэл нь анхаарлыг татах содон зүйл нь тэдгээр хүмүүсийн том дуугаар ярих нь бус харин тэдний өвөр зуураа шулгана хэлэлцэх урьд өмнө хүүгийн сонсож байгаагүй харь хэл байв. Төрөлхийн том дуутай, бархирсан орьлоо яриатай ард түмэн бол, тэдний амнаас сонгино голдуу ханхалж байдгаар нь бидний мэдэх Хан үндэстэн билээ. Нэгэн минчийж улаасан Хан эр, Өвөрлөгч эрд байдгаараа загнаж зандарч байгаад ямар нэг зүйлийг тайлбарлаж байна. Орчуулагчийн үүрэгтэй байж таарах өвөрлөгч эр дундад Азийн кали кальцийн байгалийн дутагдалтайгаас болдог юм болов уудаа гэж бодож болохоор нийтлэг давжаа нуруундаа баймгүй ихэмсгээр гэдийж, шил нь татаж орхисон юм болов уу даа гэж таамаглахаар царайлан, Хан эрийн цухалдуу яриагаа тайлбарлахдаа үсчүүлж буй шүлс нусанд нүүрээ будуулсаар зогсож байлаа. Хэдийгээр орчуулагч эр өөрийн буруугүйг мэдрэх төдийгүй ууртай байгаагаа мөн түүнийгээ барьж ядан байвч түүний цасанд буй Монгол цус нь яах аргагүй хятаджиж басхүү омог бардам байхад нь дутагдаж байлаа. Цэмцгэр сайхан хурцалсан өвөрлөгч эр энэ өдрийн халуун наранд хэн хүнгүй зүү-чихээд зогсож байхыг хүсмээр тас хар шилийг налчгар хамарт нь торж тогтохгүй байгаа болохоор нүдэндээ навшийтал нааж орхисон байлаа.

Тэр саяхан явж өнгөрсөн тэнүүлчин эрийн хажууд хүний эдэлж хэрэглэх бүхнийг биедээ бүрдүүлсэн хирнээ доожоо муутай унжгар мөр, бөхдөрдүүхэн нуруу нь тэнүүлчний хатингар биедээ нэг ханцуй нь урагдаад тасарч унасан, салбархай хувцастай, шороон саарал нүүр царай, ил гарсан гарын шууных нь арьс хүнийх гэж хэлэхэд итгэмээргүй бохир заваан байдалтай ч цэвэр Монгол цус-танаас ч өрөвдөлтэй муу харагдах ажээ.

нэгдүгээр хэсэг

Бичсэн: g84 | цаг: 18:36 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


баярлалаа танд,..
урам өгсөнд, хэн хүнээс илүү тэр их авьяастай хүн ингэж хэлснийг бодоод хөөрч байна

намайг нэг бол зохиолч болох эсвэл зохиолч байж чадах авьяастай гэж үнэлж байгаа нь...таалагдав
Бичсэн: g84 цаг: 14:10, 2008-12-20 | Холбоос | |


xoox...
Манай Ганзо чинь үнээр авьяастайм байна ш дээ. Нээрээ чи роман бичээ. Би залуусаараа бахархаж байна шүү. Чамд бичгийн авьяас үнэхээр байна. Гайхалтай big hug
Бичсэн: molor (зочин) цаг: 19:43, 2008-12-19 | Холбоос | |


тэгээд бичнэ гээд бсан ясан аятайхан том тод харагдаж бна шуу яг намайг унш гэсийм шиг кккк
Бичсэн: Зочин цаг: 20:52, 2008-09-30 | Холбоос | |


atmaand chih ymaa
Бичсэн: Зочин цаг: 23:23, 2008-09-07 | Холбоос | |


ugui eroo chimuu hunii guiltiig ingej huleej awdag yum bizdee tegwel tegeed bichij l baihgui yu doo mu teneg amitan za tegeed bi yu gj heleh ni hamaagui bolsnii ilrel ene yum bnaldaa
Бичсэн: Зочин цаг: 17:36, 2008-09-07 | Холбоос | |


тийм ш дээ хвмввс найг оор энэ хүү юу битгий үргэлжилүүлэн бич гээд байгаа юм л даа
ядаж байхад алдаагүй бичдэг бол бичээд дуусгачихмаар санж...
Бичсэн: g84 цаг: 13:43, 2008-08-19 | Холбоос | |


тасархай роман бичмээр юм байнашдээ
Бичсэн: melka цаг: 18:11, 2008-08-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1133 удаа уншигдсан.