Дэнүү энгийн , бүр түүнээс ч эгэл жирийн...
жив, жирийн, өглөө босоод л өмд гутлаа цуглуулж өмсөөд гардаг...
хааяахан тамхи нэрнэ. зангидсан хөмсгөн доор зохихгүй инээмсэглэл, жижүүрийн инээмсэглэл байнга тодорсон амьгүй царай төрх минь.....амьдрал минь, зорилго минь, зүрх сэтгэл минь....
намба, нас хоёр минь... надад үнэндээ байхгүй зүйлсийн хамаатуулж хэлж болохгүй нэрс минь...
яльгүй инээх гэж ядахдаа, язарсан уруул, хөхөрсөн хөмсөг, нүдээ хөндүүрлүүлж орхидог, бялдууч зан минь.... залуу нас, гоо үзэсгэлэн хоёрыг гуйж аваагүй ч, гуядаад цохчих юмгүй л эгэл жирийн нэгэн....
хэнд ч үл анзаарагдам, орог саарал, бор хүрэн, шаргал өнгө - хувцас, нүд, үс гэзэг минь....
намайг ийм төрснийх нь төлөө зүрх сэтгэлгүй гэж амьдрал чи яагаад бодно вэ ?
зуурдын юм шиг амьдралын зуун жил шиг санагдах ганцаардал минь, чи юунд надтай ханьсана вэ ?
шөнийн тэнгэрт, тэргэл ч гэлээ саран авхай ганцаараа... өнчин зул шиг асна, гудамжны гэрэл шиг бөхдийнө.
за мартдаа, заяа төөргийнхөө төлөө хэн нэгэн, Эгэлээс эгэл хэн нэгэн, магадгүй чамаас илүү оюун ухаан, хөрөнгө мөнгө-гүйнхээ төлөө чин сэтгэлээрээ амьдралаас нэхсэн төлөөс бүхнийг, тусалсан хөлсөөрөө, мачийж, чармайж, мэрийж хүрсэн бүхнээрээ, овоолсон шорооныхоо орой дээрээс, олзуурхах юмгүй оюун бодлоороо зүрхээрээ, зүүн баруун гарынхаа туяхан хуруунуудаар бичиж гэнэ.
зүгээрдээ, хэнд ч үнэлэгдэх гэсэндээ бус, өөрөө сайхан амьдрах гэсэндээ л өр зүрхээ дэнслүүлээд, өмссөн цамцаа нортол, нөмөрсөн хөнжил-өө нэвтэртэл нулимс хөлс хоёрыг урсгахдаа....
амьдралд үнэ хаялцаж, хүн чанар, нандин бүхнээ талхнаас соличихоогүй явна.
намайг хэн ч цохисонгүй ээ... нүд маань хөх няц болсон.... хэн ч харахгүй эээ.... амьдрал алагдаж, маажиж байхдаа сорвийг маань, сэтгэлд минь сийлбэрийг нэгэн урлаг шиг л хөгжүүлж орхисон юм.
битгий л жаргал даахгүйн зовлон болж үз !
битгий л бие сэтгэлээ худалдаж үз !
бүхнийг болохгүйгээр хардагсан бол хэн нэгэн намайг дүүжлүүрийн олсноос буулгах байсан хэрэг явдал болбол аль уже болох байлаа....
эгэлээс эгэл билээ би..... эгэл амьдралаа, гоёж чимчих юмгүй ч гэлээ,
эгэл хүнд баймгүй мөрөөдөл, хүсэл, чин хичээл зүтгэл бий билээ.....
найрын ширээний ард наргиж суухдаа, нулимс минь хацар эсгэнэ..... та нартай биш, дүү нартайгаа суумаар байна
талх биш бялуу идмээр байна гэж....
таминь минь дээ....
чи бид таксинд сууж, авсан цалингаа голж, олсон хэд маань хүрч ядаж байхад... биднээс доошоох амьдралтай хүмүүс үнийн өсөлтөөс болоод сөхөрч байна... арван мянган төгрөг атгаад, юу ч авч чадахгүй байгаанхаа төлөө ээжүүд, эхүүд, гэртээ өлсөж байгаа хүүхдүүддээ 3 кг мах аваад харьж чадах-гүйнхээ төлөө уйлж байгаад зориуллаа...
2008.05.07