надаар тоглосон хайр майр, хугацаа нь дууссан виза мийзан дундуур тонгочуулж явсаар эгэл жирийн эрчимтэй амьдралын хэмнэлээс нэгэнт алслан холдож чухамдаа өчигдөр өнөөдөр маргааш нь хоорондоо огтоос ялгагдах юмгүй яг тиймхэн газарт хүрч очив.
энэ нь Баянтүмэний хуучин орос цэргийн ангийн балгас юм. их д хичээнгүй хийсэн баатарлаг Коммунист үзлийн хөшөөнүүд хэн нэгний булш бунхан мэт чимээгүй дүнсийж хоцрохдоо энд тэндээсээ эмтэрч сэмэрчээ.
би: -одоо хаана хүрэхээр бууж шээнэ гэж хэлсэн бэ жолоочоо
жолооч: - 123
би: - аанг, 123 дээр чинь юу байдаг билээ.
-юу ч байхгүй, тэндээс л цаашаа суурин хүртэл 123 км байдаг юм.
-аан. одоо 123 хүртэл хэд дутуу байна 80
-тэгвэл бид одоо 203 дээр яаж байгаа юм байна.
шинэхэн цас зогсолтгүй үлээх шуурга хоёр зам нэгэнт балартжээ. бид чухам 203 дээр явж байна уу, 123 дээр явж байна уу гэдгээ мэдэхээ ч байлаа. би машин явуут дунд цонхоо доошлуулж оддыг ажиглав. бид баруунаас зүүн тийш чанх хөндлөн яаж байгааг ажих зуур, шинэхэн цасны зөөлхөн будрах ширхгүүд машины дугуйнаас хөөрч салхины аясаар давтан нүүрэнд маань үл мэдэгдэм жижиг ширхгүүдтэй усан дуслуудыг үүсгэхэд би мммммммммайх, яасан ч сайхан агаарав дээ хэмээ уулга алдана.
өмнө зураглаж асан Баянтүмэний цэргийн ангиар яг шөнийн 03 цагт явж өнгөрөхөд тэнд амьдардаг бололтой хоёр бүсгүй гэртээ суугаад нэг нь намхан сандал дээр суусан байх бөгөөд арай өндөр ногоон сандал дээр өмнө нь суусан бүсгүйн задгай тавьсан үсийг самнах агаад амандаа невдийк зуусан харагдана. тэд 1940-өөд оных болов уу гэмээр байр байдалтай байх агаад цасан шуурганд тусах машины гэрлийн үзүүрээс тодрон тодорсоор гэрэлт тулж ирээд хоёул над руу эргэн харж мишээснээ хуйсгануур салхины аястай хамт замхарна хийсч машины тэднийг нэвтлэн гарч одов. тэдний орон гэр нь одоогийн яг энэ зам дээр байсан байх агаад бүрхүүлгүй 200н лааны улайсдаг гэрэл, индүү тэргүүтэй эд хогшил, гал өрдөж дулаахан суух нь мөн л өвөл цаг байх болов уу гэмээр агаад хагас зууны өмнө байсан тэр хоёрыг би харж буйгаа жолоочдоо ганц ч үг цухуйлгасангүй. харин нойр сэргэж тэр яриаг эхлүүлж болмоор хэд гурван үг хэлтэл түүнд таалагдсангүй.
буудалд хоносон шөнө над дээр баахан орос эсвэл өөр орны сүнснүүд цуглаж над руу эс халдах хирнээ өвөр зууртаа тогшин ширүүн-ээр хэрэлдэж маргах ажээ. хамгийн айхавтар нь тэд хэрэв хүсэх аваас бүхнийг хийж чадах их хүчтэй нь надад мэдрэгдэв. эхлээд нойрондоо харам байсан хэдийч сүүлдээ тэссэнгүй. энэ үед надад анх удаагаа л айдас төрөв. би сэртэл тэд байсангүй. аль хэдийнээ үүр цайсан байх бөгөөд өрөөнд гэрэлтэй байгаа нь миний айдсыг намжаалаа би унтахаар эргэж хэвтэхдээ, гаран дээр маань юун тэмдэг тавьдаг билээ гэж гэнэт бодов. алгаа дэлгэж хартал битүү биржийж юм туурсан байх агаад хэзээ ч алган дээрээ юм гарч байхыг хараагүй дээ сониучирхан маажиж үзэв, маажсан хэсэг улам маажмаар санагдуулж гүврүүтэн томорч улайж байлаа. харин энэ үе гарынхаа алган дээр тэр бэрсүүнүүдээс гадна нэгэн жижигхэн мэнгэ гарсныг харав.
барьсан номтойгоо өмссөн хувцастайгаа орны толгой дахь гэрлийг асаалттай чигээр нь унтаагүй байсан бол би, яг энэ муухай буудлын ор хөнжлөөс сэжиг төрөм ямар нэгэн өвчин авсан байх гэж бодохсон. шөнө ядарч ирсэн унтах гэтэл өлсөж байсан. ном шагайгаад хажуулдаж байснаас өөр юм санасангүй. энэ ямар учиртай мэнгэ вэ гэсэн бодол л өнөөг хүртэл....