маш олон зураг сэлт байгаа хэдий ч замын дайвар болгож явуут дунд бичиж буй тул энэхүү бичлэгт тус хотын болон бусад баримт зургийг оруулж эс амжив.
өвлийн хүйтэн жаварт машинаас хаяа нэг бууж морь харангаа тамхи уугиулж зогсох зуурт жавар тачигнан хацар нүүрийг жиндүүлж, хуруу гарыг тасалчих дөхөөд байхад (яагаад ч юм вэ, бүү мэд) ялаа шумуул жунгинах нам гүмхэн бүгчим халуун зуны өдөр, эзгүй орхигдсон нэгэн өвөлжөөний дүр зураг эгээл нүдээр харж буй мэт сэтгэлд зур-аглагдаад салах биш.
учрыг олж эс чадсандаа дэмий л дараагийн тамхиа асаагаад зогсож, би яг ямархан цаг хугацаанд, ямархан орон зайд багтаж байгаагаа мэдрэхийг хичээлээ.
айдас хүргэм хотын тухай хэд хэдэн баримт олж үзсэн ээ дэвтэртээ буулгаж тэднийг хэрхэн өвөр зуураа холбогдож болохыг удтал харж дугуйлан зурж тэмдэглээд, хооронд нь холбож хамгийн том тойрогт нь мардай хот гэж бичээд тэр тойрогтоо зарим нь хоорондоо холбоотой (хэд хэдээр нь ч холбосон нь бий) зарим нь дангаар байх жижиг тойргуудыг зурж дотор нь ямар нэгэн юм олж бичлээ. бичсэн зүйлээ харж зогсохдоо ердөө л үүний төлөө би энд ирсэн гэхэд итгэж чадамгүй санагдаж, юу нь ч тодорхой биш, үл ойлгогдох зүйлийн эрэлд гарсандаа ийм эрт харамсана ч гэж санасангүй.
ердөө өнгөрдөг өвөл гандан-гийн зүүн талын гэр хорооллын намхан таазтай хуучин сууцанд орж явтал нэгэн үнэр ханхлаад явчихсан нь юуных гэдгийг нь мэдэх авч, яг оноож нэрийг нь санасангүй. удтал санахыг хичээж, найдлага тасраад, энхэл донхол замыг даган уруудаж цэнхэртэх угаадас усны хөлдүү дошингууд дээр хальтарч унахгүйг л хичээж явтал гэнэтхэн шимэлдэг гэсэн нэр санаад оров. аан нээрээ тийм л дээ шимэлдэг гэдэгсэн гэж бодтол санаад төд удалгүй байтал, тэр үнэр, энэ нэр хоёр намайг хаа нэгтэйгээс, өнгөрсөн үеэс, хэн нэгэн, ямар нэгэн зүйл даллан дуудаад байх шиг санагдуулж, энэ бодлоосоо салж хагацаж чадахгүйдээ, хотын их утаан дундуур дүнсийж алхсаар хүрэх газраа хүрсэн ч өнгөрсөн хавраас тэрхүү намайг даллан дуудаж буй газрыг эрж хайж эхлэх хүртэл амар тайван байлгасангүй билээ.
гэтэл одоо тэр цагаас хойш ахиад нэг өвөл өнгөрөх гэж байдаг. би яг л байраа олохгүй байгаа юм шиг нэг газраа тогтож сууж чадах аа болиод уджээ. хавар дөнгөж эхэлмэгц Сэлэнгийн ээж мод, Хялганат, Бүрэн бүстий нуруугаар явж, тэндээсээ Төвхөн хийд хүрч, мөн Хархорин, Эрдэн зуугаар ороод, Дэмчигийн хийд, Цагаан Чулуутын хийд, дэлхийн энергийн төв, Догшин хутагтын Саран Хөхөө дуурь тоглогдож байсан балгасаар явж, энэ намар гэхэд л Сүхбаатарын Алтан овоо, Ганга нуураар дайрахдаа хун шувууд чуулахыг үзээд, Шилийн богдод үүр цүүрээр гарч наран мандахыг харж зогсохдоо, энэ бүх газрын алинданч торж үлдсэнгүй. ингэхдээ энэ олон газрын зам зуурт Цогт тайжийн цагаан балгас, Турхина хатны бунхан гэгчлэн яваагүй очоогүй газар үгүй атал саатаж үдэлсэн удаагүй юм. ямартай ч тэр ялаатай, ялаанаас өөр амьд зүйл үгүй, би өөрөө ч тэнд байхгүй хирнээ хараад буй газрыг, тэр өвөлжөөг хайгаад олохгүй биз гэж дотроо бодож зогслоо.
гэтэл гэв гэнэтхэн нохой хуцах сонсогдож мөнөөх өвөлжөөд би агаар салхин биетэй мэт хөвж дүүлсээр хүрч очоод мөнөөх Мардай хотоос нүүж одсон Оросуудын овчарка нохойнууд зэрлэгшин тэнд үүрлэсэн байхыг олж мэдэв.
энэ зүүд зэрэглээнээс буцаж өнөө үедээ, өөрийн оршин буй цаг хугацаан даа ирсэн атал тэр халуу шатам бууцны үнэр хамар цоргиулан үнэртсээр байлаа. энэ бүхнээс үүдэн саяхан дайгдаж буусан хөдөөний эр машинд суухад үнэртэж байсан үнэрийг нэхэн санахдаа. Гангийн үнэр байсан байна гэж амандаа хэллээ. шинэхэн хурган дээлийн гангийн үнэр гэж амандаа давтаж хэлээд, тэднийд байсан пөөнийсөн үс ноосон доо баригдаж хөл нь үс нооснынх нь дороос харагдахгүй болсон, нэг бол гэдсээрээ яваад байгаа мэт нөгөө бол дэр амилсан мэт хөл нь үл үзэгдэн, урсах мэт хөдөлж газарт хүрч буй нь үл мэдэгмэд чимээгүй явдаг хирнээ цээж нь, цэрэндээ тээглэж мэнгэртсэн хүн унтаж буй мэт хүржигнэх муур мөн л Мардай хотын оршин суугчидын нэгнийх байжээ гэсэн таамаг төрөв.
Орос авгайчуудын шуугих чимээ энэ ээрэм талын аль нэгэн гуу жалган дунд хадагдаж үлдээд одоо чихэнд маань эргэн дуурсагдах мэт тодоос тод сонсогдох агаад зууны дулаахан үдэш баруунтаад наран жаргаж байхад зүүдтэйгээс Дорнын тэргэл саран зэрэгцэн мандаж байх ахуйд орос бүсгүйчүүд тийнхүү шаагилдсаар алслан одох нь ямар нэгэн баярт үйл явдал тэмдэглэхээр явж буй нь илт байлаа. тэднийг дагаад явчих дөхөж байтал, мөнөөх өвөлжөөнд гээгдэж үлдэж хоцорсон тэдний нохдын гөлөг өмдний шурхнагаас зулгааж татаж байж гэмээнэ намайг авч үлдэв. тэр нохдын удам нь чонотой нийлсэн боловч энэ удаа тэд хэдэн гөлөгтэй-гээ хорогдож буй эзгүй өвөлжөөг хамгаалан хээрийн амьтадтай тулалдах болоод байлаа.
наран шаргалтах өвлийн тунгалаг өдөр, их тал энэхэн зуурт намайг илбэ жилбээр алмайруулж алмайруулж тамхины цог хуруунд маань тулж ирэхэд сая нэг тавьж амрав. яагаад ч юм вэ, бүү мэд энэ бүхэн надад хэвийн эгэл жирийн мэт санагдах нь, энэхүү учир нь эс олдох аялалд гарсан цагаас хойших бүх очсон газар орон бүр эрэлд минь туслах гэхдээ, өнгөрсөн баларсан үүх түүхээ ийнхүү дэлгэхдээ за хар ! үз ! тэгээд, хайж байгаа үйл чинь мөн байна уу? гэх шиг болдогсон.
энэ бүх зүйл нүдний үзүүрт жирэлзээд өнгөрөхөд нь мөнөөх аяллын тэмдэглэл хөдөлж буй үрчийж хунчир-сан дэвтэртээ гаргаад Баяр хөөр, эмэгтэйчүүд, муур, нохой гэсэн үгнүүдийг, онгоцны буудал, төмөр зам, барилгийн үйлдвэр, уурхайчдын хотхон, Уран гэж бичсэн үгнүүдийн хажууд нэмж бичээд зарим нэгийг нь гэр бүл, үлдсэн гэх мэт үгүүдтэй холбож зураад дээр нь нэмж яагаад ч бүү мэд, Байгаль нуурын дунд байх арал дээр очих гэсэн дараагийн аяллын чиглэлийг өөрийн мэдэлгүй бичиж орхив.
энэ бүхэнд ямар нэгэн байдлаар өнгөрсөн үе, үнэртэн, үгүй болж буй дурсамж ярианууд, далдын учир нь бүрэн эс тайлагдах нөлөөлөл оршсоор буй мэт......
эхлэл хэсэг
яагаад ч юм вэ, бүү мэд.