миний амраг Колбина Лудмила биш л дээ. харин Кристек гэдэг юм. түүний нарийн бичгийг Вира ч гэдэггүй. би өөрөө Антоли Ипринович ч биш. тиймээс намайг хүмүүс Новий Селцов гэж дууддаггүй нь мэдээж. би хэнтэй ч адилхан биш. хэн нэгэнтэй төстэй гэвэл Адриано Чилинтано-тай жаахан төстэй байж магадгүй. түүний зөрүүд эр гэдэг дүртэй төстэй байж болох юм.
хүмүүс намайг Жео л гэж дууддаг юм байна. тархигүй Жео. нэгэнт Жео Служений роман-ий гол дүр биш болохоор Амьдрал кино биш ээ гэдгийг сайн мэднэ. харин өдөр бүр Жеод ийм нэгэн явдлууд гэж хэлэх түүхүүд, учралууд тохиолддог юм.
уулзаж учирсан хүмүүсийн хөөрсөн сэтгэл баяртай байгаа нь тун ч ихээр уусан юмандаа амархан согтох нөхцөлийг бүрдүүлж байлаа. нэг найз маань бөөлжихөөр намайг дагуулан бүжгийн талбайгаас татан гаргав. тэр эрчүүдийн ариун цэврийн өрөөнд огиж байх зуур би гадаа нь хүлээнэ. хэсэг Орос бүсгүйчүүд түүний чимээг ямар нэгэн сэжмээр надтай холбогдож буйг ойлгох мэт над руу харж, миний тухай өвөр зуураа ёжтойхон үг хэлэлцэн инээд алдацгаана. найз маань гарч ирээд, за одоо сайхан болчихлоо явъя гэж хэлэхэд нь би хөдөлсөнгүй. ахин би болчихоод байнаа одоо орж бүжиглэе ээ гэж сануулахад нь би түүнд Оросоор түр хүлээ би тэднийг чагнаж байна гэж хэлэв. Орос бүсгүйчүүд цочих шиг болцгоож дуугаа хураах зуурт, бусдаасаа эрэмгий байрын нэгэн бүсгүй хүрч ирээд ... тэр бол Кристек байсан юм. миний эрүүнд нэг хуруугаараа хүрээд тухаараа харлаа. би түүнд чамтай бүжиглэж болох уу гэж асуух үед түүний найз нар, намайг анд маань дуудаж хоргоогоод байгаан адил араас нь дуудаж чангаана. орос бүсгүй ойлгох ойлгохгүй үг төрөлх хэлээрээ шулганаж шулганаж намайг ганц үг дуугарахгүй байсанд, яриагаа зогсоод түр хүлээзнэв. би согтуу сүүмийсэн нүдээр түүн рүү том харж. асуултаа дахин давтав. учир нь би түүний ярианаас хариултаа огтхон ч ойлгоогүй юм. Кристек гайхсан нүдээр Жео руу мөн л том нүд гаргав. сорри i dont understand you гэж Жео хэлээд ахин мөнөөх асуултаа Оросоор давтан хэлэхэд. Кристек магадгүй гэсэн ганцхан үг Англиар хариу болгож хэлээд ширэв татаад явж одсон.
Жео нэмж уусаар, тэд бүжиглэж нүдээрээ ярихаас гадна хэдэн ч хэлээр, чухам юун тухай ярилцаж юуг ойлголцох гээд байсныг сайн мэдэхгүй байсан авч, Кристек бал барьж ирээд гар дээр нь томоос том утасны дугаарыг муруй сарий бичих хүртэл ухаан санаа нь үнэндээ хэсэг зуур тасалдаад байсан юм. тархигүй Жео тийн Орос бүсгүйчүүдтэй танилцаж холбоо барих хаягаа бие биедээ солилцож байхад түүний найз зүгээр зогсохыг хүсээгүй бололтой хоёр дахь Орос бүсгүйг шоп хийтэл үнэсэж орхив. Жео түүнтэй хамт яваагаа сая л нэг юм санаж, Кристек Жео хоёр ийнхүү танилцав.
Харин Кристектэй Жео утсаар ярилцаж анх уулзахдаа яг Nowi Seltsew-тэй адилхан байсан юм байна. ..... гүйцээж бичиж магадгүй
бас Орос бүсгүй и Кристек Жео хоёр бас биш. Кристек и Жео гэгүүл зөв эсүүл
бабник и Мариан гэьэл яг зөв.
аа харин