ертөнц тэр чигээрээ баярлаж байгаа гэдэгт итгэ
ерөөсөө энэ баяраас чи л гээгдэж үлдсэн ээ мэдэр
хэн ч байхгүй, Чернобыль-ийн гудамж шиг нам гүмхэн байна гэдгийг олж хар
чөтгөрөөр ч болтугай хань татмаар ганцаардалд
өөрсдийнхөө мэдэх размер бүрээр гуниг эсгэ
хэн ч харахгүй ч гэлээ өөртөө нөмөрсөн гунигаа даахгүй болтол оо, хүнгүй гудамжаар алах
гав ганцаараа чимгэлсэн гацуур мод оо хараад галын дэргэд суугаад тамхиа асаа...
хайр, хавар, намар, бороо, солонго, бас бус юмс, үнэртэн, тансагхан цэцэгс, хоол, зууш цөм ганцаардал руу хөтлөөд
өглөөний цайны ширээний цаана эсвэл наана ганцаараа бүртгэнэж, өвлийн хүйтэн шөнө хөнжлөө толгой дээгүүрээ давуулаад өглөө болохыг хүлээж,... өнгө алагласан баярын жагсаал, элдэв шуугианыг алсаас сонсоод л, би ийм л яг тийм л байсан....
гар чинь даахгүй их цэцэгс, хурууг чинь холгож мэдэх бөгж, эхнэр нөхрийн яльгүй хөлөрсөн гар, ..хөтлөөстэй, хүүхдүүдийн живх солиостой, он гаргахаас урьдаар ширээний нэг захаас өрж, эмхэлж янзлаастай, нөгөө захаас нь үр хүүхдүүд нураагаастай, хэмлэж мэрээстэй...
өнөр бүлд тамхилах нь бүү хэл зав гарахгүй байхыг, мөрөөдвөл чин сэтгэлээсээ хүсвэл биелнэ....